МЭДЭЭ НЭМЭХ  

Гунигт хайрын түүхийг өгүүлэх хөдөлдөг хөшөө

  • 4,428 уншсан
  • 1
  • 2015/10/20

«Дурлалт хоёр». Энэ бол Грузиний уран барималч Тамара Квеситадзегийн бүтээсэн хөдөлдөг ган хөшөөний нэр. Энэ хөшөөг «Али, Нино хоёр» хэмээх нэрд гарсан романы гол баатрууд: лалын шашинт залуу Али, грузин гүнж Нино нарын гунигт хайрын түүх дээр үндэслэн босгожээ. Өрнө ба Дорно, Лал ба Христийн шашин, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондох бүхий л зөрчил тэмцлийг шийдэх арга замыг эрэлхийлсэн энэ ном дэлхийн 33 орны хэл дээр бараг 100 гаруй удаа хэвлэгдэж бестселлер болсон ч зохиолч нь одоо хүртэл тодорхойгүй гэдэг. Али Нино хоёр бие биеэ үнэхээр хайрласан ч хамт байх тавилангүй хувь заяаны эрхээр салан оджээ.

Энэ хөшөө “Хайртаасаа бүү хагацаарай!” гэж та бүхэнд сануулж байна.

Батуми хотод 8 метрийн өндөртэй 2 аварга хөшөө сүндэрлэн байдаг.

Энэ бол Али Нино хоёр. Тэд бие биенийхээ нүд рүү ширтэн учрах мөчөө хүлээн зогсож байдаг.

Тэд хамгийн романтик оройн цагаар уулзацгаадаг.

Хоёр дүрс бие бие рүүгээ алгуур ойртсоор янаглан тэврэлдэнэ.

Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй.

Яагаад гэвэл Али Нино хоёр хамт байх тавилангүй. Тэд бие биеэ нэвтлэн гарна.

Ингээд салж одох нь тэр.

Тэдний богинохон учрал ердөө 10 минут л үргэлжилнэ. Харин шөнөдөө тэдний дүрс хурц өнгөөр гэрэлтэж байдаг.

Али Нино хоёрын хоромхон зуурын учралыг нүдээр үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гунигт хайрын түүхийг өгүүлэх хөдөлдөг хөшөө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/20
    nice

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох