МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

  • 9,297 уншсан
  • 3
  • 2015/10/22

Кино бүрээс бүтээгчдийн алдааг олж харах нь хамгийн сонирхолтой зугаа болон хувирч, зарим нь анхаарлаа, зарим нь мэдлэгээ гайхуулах талбар болоод байгаа юм байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, хичнээн их алдаа мадагтай байсан ч эдгээр кинонд бид дурлахгүй байж чаддаггүй гэнэ.

Кино бүрээс бүтээгчдийн алдааг олж харах нь хамгийн сонирхолтой зугаа болон хувирч, зарим нь анхаарлаа, зарим нь мэдлэгээ гайхуулах талбар болоод байгаа юм байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, хичнээн их алдаа мадагтай байсан ч эдгээр кинонд бид дурлахгүй байж чаддаггүй гэнэ. 

10-р байр: «Оддын дайн 4: Шинэ найдвар» (1977 он)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

276 алдаатай. Жишээ нь: Эзэнт улсын цэргүүд Лея гүнжийн хөлгийг эзлэх үеэр Дарт Вейдер босогчдын нэгийг багалзуурдаж алаад хана руу шидэж байдаг. Гэтэл энэ үеэр “үхдэл” нүүрээ хамгаалан гараа өргөж байгаа нь харагддаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Люк, Бен Кеноби 2 гүнжийн голограмм бичлэгийг үзэж байх үед хажуугийн жижиг ширээн дээрх зүйлсийн тоо хэмжээ, байрлал нь кадр бүр дээр өөр өөр болж байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Хан Соло сансрын буудлаас бластерийн буудлаган доор зугтаан гарч байхдаа нисгэгчийн суудал дээр ганцаараа харагддаг. Яг энэ агшинд түүний ард зураглаачдын багийн ногоон футболкатай хүн гарч ирдэг.

9-р байр: «Эрүү» (1975)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

277 алдаатай. Жишээ нь: Квинт акулд идүүлдэг хэсэг дээр жүжигчин Роберт Шоу зөөлөн дэрэн дээр хэвтээд “амь тавих” гэж байгаа нь харагддаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Квинтийн мачете хутганы ир цэвэр гялгар байснаа дараагийн кадр дээр зэвэнд идэгдсэн харагддаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Энд загасчны завиудын нэгэн дээр камер, гэрэл ойлгогч гарсан байна.

8-р байр: «Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь» (2003)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

289 алдаатай. Жишээ нь: Минас Тиритийн ханан дээрх шидэгч машинууд нэг гарч ирээд, нэг алга болоод байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Аалзны хоронд хөшсөн Фродо шил мэт хөдөлгөөнгүй болсон нүдтэйгээр том гэгч харагддаг. Дараа нь Сэм түүнийг тэврэн өргөхөд Фродогийн нүд аниатай байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Хар хаалганы дэргэдэх сүүлийн тулааны үеэр Сауроны армийн оркуудын дунд зураг авалтын багийн залуус харагдаж байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Фродогийн хацар дээрх шарх хэмжээ болон байраа байнга өөрчилдөг. Заримдаа бүр нүүрнийх нь нөгөө талд гарсан байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Гэндальф, Пиппин хоёр тулааны өмнөхөн Минас Тиритийн тагтан дээр ярилцаж байхад барилгын архитектур ид шидийн юм шиг өөрчлөгдсөн байдаг.

7-р байр: «Харри Поттер. Нууц өрөө» (2002)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

297 алдаатай. Жишээ нь: Поттер, Малфой хоёрын дуэлийн үеэр сурагчдын дунд оператор харагдаж байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Эцэг Малфойн урт цагаан үсэн доороос жүжигчин Жейсон Айзексийн богинохон хар үс харагдана.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Харри, Рон хоёр нисдэг машинаар явж байхад цаана нь шар шувуутай тор барьсан хүний гар харагддаг.

6-р байр: «Харри Поттер. Азкабаны хоригдол» (2004)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

315 алдаатай. Жишээ нь: Дурслейн гэрийн гадаад дотоод байдал байнга өөрчлөгдөж бут сөөг хүртэл заримдаа байгаад, заримдаа алга болчихдог.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд
Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Үл үзэгдэгч Харритай ноцолдож байсан Драко Малфойн гутлын цас ч гэсэн...

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Харри, Гермиона хоёрын хувцсан доороос мэдрэгдэж байгаа утасгүй микрофоны төхөөрөмжийг яах вэ?

5-р байр: «Карибын тэнгисийн дээрэмчид. Хар сувдны хараал» (2003)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

385 алдаатай. Жишээ нь: Нэг л өнцгөөс авсан зураг. Өглөө болоход бүхэл бүтэн флот алга болчихсон байна.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Энд дээрэмчдийг хэн толгойлж байгаа нь ойлгомжгүй: чанга яригч барьсан найруулагч Гор Вербински гэж үү?

4-р байр: «Супермен 4: Энхийн эрэлд» (1987)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

413 алдаатай. Кристофер Ривийн тоглосон Супермены тухай сүүлийн кино тэгэхээс тэгэх гэсэн мэт дүүрэн алдаатай болжээ. Жишээ нь: Супермен галт мөр үлдээж байх шиг. Гэтэл өөр өнцгөөс харвал шал цэв цэвэрхэн байна.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Киноны эхэнд сансарт байгаа оросууд зохих ёсоор скафандртай байсан. Гэтэл киноны төгсгөлд америк магнатын охин Лэйси Уорфилд задгай сансарт ердийн костюмтай нисэж явах юм.

3-р байр: «Оз орны шидтэн» (1939)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

418 алдаатай. Жишээ нь: Доротигийн үс уртсаж, богиносож байдаг.

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

Дороти Мануухай хоёр ярьдаг моднуудтай тулалдах үед нэг кадр дээр охины хөлд шидэт улаан шаахай биш, жирийн хуучин шаахай байгаа нь харагдана.

2-р байр: «Шувууд» (1963)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

546 алдаатай. Жишээ нь: Шувууд Меланиг хүнд шархдуулж хацар дээр нь 2 том шалбархай үлдээдэг. Гэтэл түүнийг машинд суулгах үед энэ шархнууд алга болж нүдэн доор нь ганц жижигхэн зураас л үлдсэн байдаг.

1-р байр: «Өнөөдрийн апокалипсис» (1979)

Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд

561 алдаатай. Жишээ нь: Цэргүүдийн нуруун дээр туссан нарны гэрэлд камер барьсан зураг авалтын багийнхан тодорхой харагдаж байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн их алдаатай хийгдсэн кинонууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • sexy boy 2015/11/03
    Haaaan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/31
    Уучлаарай нэг зар орууллаа. Цоо шинэ Америкаас орж ирсэн лац нууцлалтайгаа Spankadoo зарна. Танд бодит мэт мэдрэмж төрүүлэх болно Урагддаггүй хүний биенд сөрөг нөлөөгүй материалтай Доорхи линкээр зургийг харж болно www.spankadoo.com Утас:89199264

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/22
    Иймэрхүү алдаанууд байх ш дээ.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох