МЭДЭЭ НЭМЭХ  

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

  • 16,241 уншсан
  • 3
  • 2015/10/23

Доорх зурагнууд интернетээр асар хурдан тархаж үнэн бодитой гэдэгт нь бараг бүгд итгэж байлаа. Гэтэл...

«Ромын пап лам илбэ үзүүлсэн нь»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Үнэхээр үнэмшилтэй харагдаж байгаа биз? Америкийн цэнгээнт телешоу хийдэг тусгай эффектийн мэргэжилтнүүдийг магтахаас өөр аргагүй. Үнэн хэрэгтээ Вашингтоны шашны мяндагтнуудтай уулзахаар ирсэн пап лам Франциск цэцэг тавьж хүндэтгэл үзүүлээд л явсан юм байна. Илбэ үзүүлээгүй нь тун харамсалтай!

«Дэлбэрч буй галт уулан дээрх аянга»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Би-би-си-гээр үзүүлсэн Чилийн Кальбуко галт уулын дэлбэрэлтийн “баримтат кадрыг” манай гарагийн хэдэн сая хүмүүс амьсгал даран байж үзсэн билээ. Гэтэл илүү аймшигтай болгохын тулд телевизийнхэн монтаж хийсэн болох нь хожим илэрчээ. Харин гомдсон үзэгчид айхтар их зарга хийсэн гэдэг.

Ерөнхийлөгч ба сагсан бөмбөгч бүсгүй

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Францын лидер нэг их өндөр хүн биш, харин сагсан бөмбөгчид голдуу “тэнгэр баганадсан” хүмүүс байдгийг бүгд мэднэ. Гэхдээ л энэ зураг маш олон хүний толгойг эргүүлж амжсан аж. Яг үнэндээ нурууны зөрүү тийм ч их биш: Франсуа Олланда 171 см, Сандрин Груда 193 см өндөртэй юм байна.

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Гэхдээ л 2013 оны энэ зураг “оригоороо” учиргүй шог биш юмаа гэхэд дажгүй хөгжилтэй харагдаж байна.

«Грек сүмийн үзэсгэлэнт балгас»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Энэ сүмд «Лисистратын сүм» (Лисистрата – Эртний Грекийн ийм нэртэй инээдмийн зохиолд гардаг “секс ажил хаялт”-ын аргаар дайн тулааныг зогсоосон бүсгүй) гэсэн уянгалаг нэр хүртэл хайрлажээ.

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Гэтэл энэ нь ердөө л фото эвлүүлэг: Ромын Пантеон дээр Португалийн Альгар Секо агуйг нэмж хийсэн зураг гэнэ. Гэхдээ хэдэн арван мянган хүн зүүдний гэмээр сайхан байгальд итгэж байсан юм шүү.

«50-иад оны төгс гоо бие»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

«1955 онд эмэгтэй хүний төгс гоо бие иймэрхүү байх ёстой гэж үзэж байв. Тэр цагаас хойш гоо сайхны стандарт ихээхэн өөрчлөгджээ» гэсэн тайлбартай «пинап» стилээр авахуулсан хар цагаан зургийг “Time” сэтгүүлийн архиваас олсон мэтээр зарлаж байсан юм. Гэтэл энэ нь орчин үеийн эротик модель, порно жүжигчин Ария Джованнийн 2000 онд авахуулсан өнгөт зураг байсан гэнэ.

«Сьерра-Невадад гарсан супер сар»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Энэ бишрэм сайхан зураг маш олон тооны лайк цуглуулсан гэдэг. Гэтэл энэ нь фотошопын хорхойтнуудын тэсгэлгүй оролдсон зураг гэнэ. Үнэндээ цаст оргилын дээгүүр ямар ч сар байгаагүй юм байна. Хэрэг явдалд НАСА оролцож тайлбар хийхэд хүрчээ.

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

2015 оны 9-р сард гарсан супер сарыг харьцуулан хараарай. (Мюнхен хот)

«Шивээстэй бургер-бой»

Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ

Уг зурагны хуурамч болохыг дор нь илрүүлсэн гэнэ. Гэвч санаа нь үзэгчдэд дэндүү таалагдсан учир өргөн тархсан байна. Харин эх зураг нь хуурамчаа яагаад ч гүйцэхгүй гэдэгтэй олон хүн санал нийлдэг аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Интернетээр тархсан хуурамч зурагнуудыг илчилжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/31
    Уучлаарай нэг зар орууллаа. Цоо шинэ Америкаас орж ирсэн лац нууцлалтайгаа Spankadoo зарна. Танд бодит мэт мэдрэмж төрүүлэх болно Урагддаггүй хүний биенд сөрөг нөлөөгүй материалтай Доорхи линкээр зургийг харж болно www.spankadoo.com Утас:89199264

    0 0 Хариу бичих
  • ТҮВШЭЭ 2015/10/24
    ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙНА.ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВСАНААС БОЛЖ ӨӨРИЙН АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД МАН-ЫН БАЛГААР 1988-89 ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ 1990 АМААРАА ШОРОО ҮМХСЭН. МИНИЙ ААВ ЭЭЖ , ЭМЭЭ, ӨВӨӨ Ч АЛУУРЧИН МАН-ЫН ГИШҮҮН БАЙСАН. БИ ӨӨРӨӨ Ч ХҮНДЭЛЖ ДЭЭДЭЛЖ ЯВСАН. ТЭР ҮЕД ИЙМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АДГИЙН БУЗРЫН НАМ ГЭДГИЙГ МЭДДЭГГГҮЙ БАЙЖ ДЭЭ.МАН ОДОО Ч ГЭСЭН МОНГОЛЫН Э/З-Г САМАРЧ ХАЯАД ДАРГА НАР НЬ ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАРААД НУУГДЧИХСАН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН Э/З ХҮНД БАЙСАН Ч АН ӨЧНӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ХИЙСЭН. 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГАГҮЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР ЮМ.ШҮХ 88583399

    5 1 Хариу бичих
  • Martin King 2015/10/23
    Манай сургалтын төвд -ТОГООЧ, ТАЛХ НАРИЙН БООВЧИН -ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН БУСАД СУРГАЛТУУД -НЯРАВ,ХУДАЛДАГЧ -ЗӨӨГЧ,ЗОХИОН БАЙГУУЛАГЧ -ГАР УТАС ЗАСВАРЧИН -ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ -АВТО ЦАХИЛГААН ГАГНУУРЧИН СУРГАЛТАНД ХАМРАГДАХАД ОНОЛЫН МЭДЛЭГ, ДАДЛАГАД СУУРИЛСАН ЧАДВАР ЧАДАМЖИЙГ БОГИНО ХУГАЦААНД ЭЗЭМШИНЭ. ДАВУУ ТАЛ: 80-90% ДАДЛАГА ТӨЛБӨР ХЯМД ТӨГСӨГЧИД 100% АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ БОЛОН ТӨСӨЛ БИЧИХЭД НЬ ТУСЛАНА. 99814143 91992868 88189353

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох