МЭДЭЭ НЭМЭХ  

30 жилийн хугацаанд ердөө 14 хүн л давж чадсан тэсвэр хатуужлын марафон

  • 2,944 уншсан
  • 0
  • 2015/10/26

Теннесси мужийн Фрозенд жил бүр зохиогддог 160 км-ийн ультра-марафон нь дэлхийн хамгийн хүнд, хэцүү тэмцээний нэгд тооцогддог ажээ. 1986 оноос эхлээд бараг 30 жилийн хугацаанд нийт 1100 орчим оролцогчдоос ердөө 14-хөн хүн л барианд орж чадсан байна.

Гэхдээ энэ марафоны зай жинхэнээрээ 160 биш, 200 гаруй км урт. Учир нь бараг 18 км өндөрлөгт авирах хэрэгтэй болдог ажээ. Харьцуулбал, Эверестэд 2 удаа авирсантай адил юм даа.

Энэ зайг хурдан хугацааны дотор туулах хэрэгтэй. Маршрутын дагуу анхны тусламж үзүүлэх цэг ч байхгүй. Зөвхөн 2 цэгт л тамирчид ундны ус авч болох ажээ. Навигацийн багаж, гар утас хэрэглэх хориотой. Тэдний очих чиглэлийг барагцаалан заагаад газрын зураг, луужин хоёр хэрэглэхийг л зөвшөөрдөг байна.

Тамирчид замаа алдаж төөрөхгүйгээр барианд ирэх ёстойгоос гадна зам дагуу байрлуулсан номыг олж хувийн дугаартайгаа тохирох хуудсыг урж авчрах ёстой. Энэ нь тамирчид уг замыг үнэхээр туулан гарсны нотолгоо болох аж. Хуудсаа гээгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцогдоно.

Гэри Кантрелл

Энэ марафоныг анх сэдсэн Гэри Кантрелл гэгч хүн Мартин Лютер Кингийн алуурчин Жеймс Эрл Рейн шоронгоос оргосон түүхээс санаа авсан гэнэ. Рейн 55 цагийн дотор ердөө 13-хан км туулсан байжээ. Кантрелл болон түүний нөхөд өөрсдийгөө алуурчнаас хамаагүй хүч чадалтай гэж үзэж байсан нь ийм зугаа үүсэх шалтгаан болсон байна. Хуучин шорон маршрутын нэг хэсэг гэнэ.

Жилд 35 хүн энэ өрсөлдөөнд оролцдог. Эрчүүдийн идэвх сонирхол хязгааргүй тул бүртгэж эхэлсэн анхны өдөр л баг бүрдчихдэг гэнэ. Сонирхолтой нь, тамирчид бие бялдрын бэлтгэл сайтай байхаас гадна «Би яагаад энэ зайг туулан гарах ёстой вэ?» гэсэн сэдвээр эссэ бичих ёстой.

Тамирчдын тоонд багтах нь тун ч шаггүй даваа. «Манайд веб-сайт байхгүй, би тэмцээн эхлэх сар өдрийг зарладаггүй, хэрхэн бүртгүүлэх талаар заавар өгдөггүй. Энэ нь тамирчдын сэтгэл зүйн стрессийг улам хурцатгаж байдаг. Ингэх ч хэрэгтэй» гэж Кантрелл ярьж байна.

Беверли Эббс

«Хэрвээ та эссэгээ 5 минутын өмнө явуулчихвал тэр зүгээр л устгаж орхино. Бид Гэригийн оршин байгаа бүс нутгийн цагаар Зул сарын шөнө дунд хүсэлтээ гаргах ёстой. Чухам аль бүсэд гэдгийг бид өөрсдөө л тодруулах ёстой» гэж марафоны оролцогч эмэгтэй Беверли Эббс хэлсэн юм. Кантрелл тамирчдад «сэтгэл зүйн дарамт» үзүүлэх дуртай хүн бололтой.

30 настай цахилгааны инженер Жон Келли 3 тойрог яваад л марафоныг орхижээ. «Энэ бол маш их хэрэгтэй тэмцээн. 1-р тойрогт их өндөр сэтгэгдэлтэй байлаа. 2-р тойрогт хөгжилтэй байсан. Харин 3-р тойрог дээр арчаагаа алдсан даа» гэж тэр ярьжээ. Келли сайн бэлтгэж байгаад дахиад нэг үзээд алдахаас буцахгүй байгаа гэнэ.

Брайан Робинсон

Калифорн мужийн 51 настай Брайан Робинсон бол Аппалачийг (Хойд Америкийн зүүн хэсэг, Канадын уулс) явган давсан анхны хүн юм. Тэрээр 2006, 2007 онуудад ялагдал хүлээсэн ч, 2008 онд барианд орж чаджээ. 34 настай физикч Бретт Маун 2011, 2013 онуудад 2 удаа барианд ирж чадсан цорын ганц хүн гэнэ.

«Энэ бол хүн ба уулсын хоорондох өрсөлдөөн байсан юм. Уулс яллаа. Би сэтгэл хангалуун байна» гэж Кантрелл энэ жилийн тэмцээний дараа хэлсэн гэдэг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
30 жилийн хугацаанд ердөө 14 хүн л давж чадсан тэсвэр хатуужлын марафон
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох