МЭДЭЭ НЭМЭХ  

Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга

  • 78,549 уншсан
  • 14
  • 2015/10/26

Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай “мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.

Өдөрт ердөө л 5 минутыг дасгалд зарцуулснаар бие чинь сайжирч, гэдэс багасан, нуруу тэгширдэг гэнэ.

Алчуурын байрлал: яг хүйсний харалдаа нуруун доороо ивж өгнө.
Гарын байрлал: алгаа доош нь харуулан чигчий хуруунуудаа нийлүүлнэ.
Хөлийн байрлал: өсгийн хооронд 20 см зай авч, хөлийн эрхий хуруунуудыг нийлүүлнэ.

1. Алчуурыг чангаар ороон хуйлж 40 см урт, 7-10 см зузаан ивээс бэлдээрэй. Задрахгүй байлгахын тулд  уяагаар ороон боосон ч болно.

2. Хатуу гадаргуу дээр сууна. (Зөөлөн ор, диван зохимжгүй. Шалан дээр нимгэн гудас дэвсээд хийвэл хамгийн сайн) Ороосон алчуураа нуруун доороо яг хүйснийхээ харалдаа ивж өгнө.

3. Аажмаар хэвтэнэ. Алчуураа хөдөлгөхгүйн тулд гараараа барьж байсан ч болно. Гол нь алчуур хүйсний чанх доор байх хэрэгтэй. Энэ нь маш чухал.

4. Хөлөө мөрний хэмжээтэй салган эрхий хуруунуудаа нийлүүлнэ. Энэ үед өсгий хоорондын зай 20-25 см байж, “майга хөл” үүсэх ёстой.

5. Гараа толгойноосоо дээш тэнийлгэн алгаа доош харуулж чигчий хуруунуудаа нийлүүлнэ.

6. Хоёр гарын чигчий, хөлийн эрхий хуруунууд хоорондоо заавал хүрэлцэж байх ёстой шүү.

7. Ийм байдлаар 5 минут хэвтэнэ. Аажим, болгоомжтой босно. Учир нь, энэ дасгалын үеэр хүний яс, мөч бага зэрэг хөдөлдөг.

Хэрвээ та бүгдийг зохих ёсоор зөв хийж чадвал яс чинь тэгширч ердийн байрлалдаа орж байгаа нь мэдрэгдэнэ. Гэдэс татагдаж, дотоод эрхтнүүд хамгийн эвтэй байрлалдаа буцан орох болно. 

Эхлээд шууд 5 минут хэвтэхэд хэцүү байж магадгүй. Иймд 2-3 минутаас эхлээд аажмаар хугацаагаа нэмэгдүүлээрэй. Сар орчмын дараа үр дүн нь мэдэгдэхүйц илт болно. Амжилт, эрүүл энхийг хүсье!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • zochin 18 өдөр
    Nuruunii uwchind bol uneheer sain yumaa. Unuudriig hurtel 7,8 dahi udaagaa hiijiin. Nuruunii uwchin ers bagasaj, tongoij buhiihud uwchin ni barag bhgui boljiin. Bie tsegtsreed neg l goe boljiin...Bi bodohdoo nuruu turuu ni daliij muriisniig l zasaj hewend ni oruulj bna gej oilgood bna.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/09/18
    Ер нь зүгээр шүү. Туршаад үзээрэй.

    0 0 Хариу бичих
  • zochin 2016/08/11
    ene tgd vnen yum uu yagaad hvmvvsiin hariu uguhgui bgaa yum be?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/10
    Kesaraar tursun hun her udaj baij hiih we

    0 0 Хариу бичих
  • ЗОЧИН 2015/10/31
    ЗӨВ ШҮҮ

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/31
    Уучлаарай нэг зар орууллаа. Цоо шинэ Америкаас орж ирсэн лац нууцлалтайгаа Spankadoo зарна. Танд бодит мэт мэдрэмж төрүүлэх болно Урагддаггүй хүний биенд сөрөг нөлөөгүй материалтай Доорхи линкээр зургийг харж болно www.spankadoo.com Утас:89199264

    4 7 Хариу бичих
  • Зочин 2015/10/28
    nuruun doorh zuil n zaawal alchur bish hatuu der baij boloh uu

    1 2 Хариу бичих
  • Зочин 2015/10/27
    Huzuu nuruunii bugtur zasagdah uu

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/27
    ene huuhnii neriin medehuu ?

    5 1 Хариу бичих
  • Зочин 2015/10/27
    Хөлний майга засах дасгал бишээ, нурууны өвчин илааршина, майжиг дүү минь. Майга засах нийтлэл олж өгнөө, утас, майл үлдээгээрэй.

    6 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/28
      Сайрга хөл засаж болдийн болуу

    • Зочин 2015/10/27
      nadad ogooch maiga hol zasah dasgalaa [email protected]

  • Unshigch 2015/10/26
    Maiga hul zasagdahuu??

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/26
    like turshaadl uzii

    7 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох