МЭДЭЭ НЭМЭХ  

Машины чинь шил хөлрөөд байвал...

  • 6,995 уншсан
  • 0
  • 2015/10/27

Гарын доорх материал ашиглан харьцангуй удаан хугацаанд цэвэр тунгалаг шилтэй явах аргыг хүргэж байна.

Үзэгдэх орчин сайн байх нь аюулгүй хөдөлгөөнд нэн чухал. Автомашины цонхны шил хөлрөх нь хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг. Хөлрөх гол шалтгаан нь температурын зөрөө. Дулаахан салон дотор чийг цонхны шилэн дээр төвлөрдөг. Ихэнх жолооч нар шилээ халааж, хатаах арга хэрэглэдэг. Гэхдээ энэ нь түр зуур л тус болно. Гарын доорх материал ашиглан харьцангуй удаан хугацаанд цэвэр тунгалаг шилтэй явах зарим аргыг хүргэж байна. 

Сонин

Машины чинь шил хөлрөөд байвал...

Хянах самбар дээр эсвэл арын суудал дээгүүр сонин дэвсээрэй. Агаарын чийг сонинд хурдан шингэдэг тул цонх хөлрөхгүй.

Нимбэг

Машины чинь шил хөлрөөд байвал...

Угааж цэвэрлэсэн цонхыг нимбэгээр үрээд дараа нь алчуураар зүлгэвэл хэсэг хугацаагаар хөлрөхийн зовлон үзэхгүй.

Шүдний оо

Машины чинь шил хөлрөөд байвал...

Шүдний оо бол фар хамгаалах бодис юм. Цонхонд тохирохгүй л дээ. Фарны гадна талд шүдний оо түрхээд сайн арчаарай. Цэвэр фар ялангуяа улирал шилжих үед аюулгүй зорчих үндэс болдог.

Живх

Машины чинь шил хөлрөөд байвал...

Чийгнээс хамгийн сайн хамгаалах хэрэгсэл. Хэд хэдэн дэлгэсэн живхийг машиныхаа энд тэнд байрлуулбал цонхны шил хөлрөхөөс найдвартай хамгаална.

Сахлын тос

Машины чинь шил хөлрөөд байвал...

Тосноос цонхон дээрээ нимгэн түрх. Дараа нь хуурай алчуур буюу салфеткаар арчина. Энэ тос нь хөлрөлтөөс хамгаалах давхарга үүсгэнэ.

Кофе

Машины чинь шил хөлрөөд байвал...

Жижиг нүхтэй гялгар уутанд хийсэн нунтаг кофег машин дотроо тавьчихаарай. Кофе салон доторх чийгийг шингээгээд зогсохгүй тааламжтай үнэр тараадаг.

Төмс

Машины чинь шил хөлрөөд байвал...

Төмсийг уртаар нь хэдэн хэсэг болгож зүсээд машиныхаа шилийг дотроос нь үрнэ. Дараа нь алчуураар арчина. Ингээд шилийг хөлөргөхгүй байлгах цардуулан давхарга бэлэн болно.

Давс

Машины чинь шил хөлрөөд байвал...

Давстай жижиг уутнуудыг цонх хавьдаа өлгөөрэй. Цаасаар уут хийсэн ч болно. Машин дотор давс их байх тусам сайн, учир нь давс чийгийг маш сайн шингээдэг шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Машины чинь шил хөлрөөд байвал...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох