МЭДЭЭ НЭМЭХ  

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

  • 6,536 уншсан
  • 2
  • 2015/10/28

Арвич хямгач байж мөнгөө зөв зарцуулж сургана гэдэг хэцүү. Хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг сонсохоосоо илүү үйл хөдлөлийг нь харж даган дуурайдаг учир эхлээд өөрсдөө санхүүгийн дэг журам баримталж сурах хэрэгтэй. Хүүхэддээ дараах хорт зуршлуудыг дамжуулж огт болохгүй шүү.

Хорт зуршил №1. Өрхийн төсөв гаргаж сураагүй байх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Хэрвээ та төсвөө төлөвлөж, орлого зарлагаа тооцож сураагүй бол түрийвчиндээ мөнгөтэй байна гэж бараг л үгүй. Мөнгийг баруун солгойгүй үрж, хүссэн бүхнээ авч байх нь сайхан ч, санхүүгийн байдалд муугаар нөлөөлж, хуримтлал үүсэх нөхцөлийг хаадаг. Төсөв зохиоход хүүхдээ оролцуулж ярилцаж байх нь маш чухал.

Хорт зуршил №2. Өр шир тавих

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Энэ бол орчин үеийн айл өрхөд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг. Бид шууд мөнгөө төлөөд авчихаж чадахгүй зүйлээ зээлээр авах их дуртай. Гэвч энэ нь орж ирэх орлогыг багасгадаг ухаалаг бус алхам юм. Иймээс хүүхэдтэйгээ өр ширний талаар ярьж, ямар муу талтай болохыг нь ойлгуулж байх хэрэгтэй.

Хорт зуршил №3. Бусдыг даган дуурайх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Хэрвээ хүмүүс ямар нэгэн юмыг эдэлж хэрэглээд эхэлбэл тэднээс дутахгүйн тулд нэн даруй худалдан авах болдог. Ингэснээрээ та өөрөө ч мэдэлгүй хүүхдээ бусдыг аялдан дагалдагч болгож, таны түрийвчин доторхийг захиран зарцуулах, зарлага гарахад нөлөөлөх боломжийг хөндлөнгийн хүмүүст олгож байна гэсэн үг.

Хорт зуршил №4. Үргэлж картаар төлбөр хийх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Бэлэн бусаар тооцоо хийж хэвших нь “мөнгийг мэдрэх” боломжгүй, үрлэг зарлагаа хянах нөхцөлгүй болгодог аж. Томчууд картаар наймаа хийхийг харж дассан хүүхэд жинхэнэ мөнгөний тухай ойлголт муутай болж, улмаар үнэ цэнийг нь мэдэхгүй, тоолох, тооцоолох чадваргүй болно.

Хорт зуршил №5. Материаллаг шагнал

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

“Өөрөөсөө харамлаад яахав” гэж бодоод юм авч байсан удаа бий юу? Байлгүй яахав. Гэвч ийм шалтгааныг хааяахан хүлээн зөвшөөрч, харин “энэ надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж байнга асууж байх хэрэгтэй. Хүүхдээ ч ийм байдалд сургаж дасгах нь чухал.

Хорт зуршил №6. Мөнгөний тухай ярихгүй байх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

«Хүүхдэд мөнгөний тухай яриад яахав» гэж зарим эцэг эхчүүд боддог. Энэ бол буруу төсөөлөл. Мөнгө гэж юу болох, хаанаас гарч ирдэг тухай яриа сонсоогүй өссөн хүүхэд үрэлгэн хүн болох магадлал өндөр. Хамгийн сонирхолтой нь, энэ түүний буруу бишээ.

Хорт зуршил №7. Өнөөдрөөр амьдрах

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Амьдрал гэдэг богинохон учир аль болох их мөнгө үрж, сайн сайхан амьдрах хэрэгтэй гэж мөнгийг хэрэгцээгүй үрдэг хүмүүс өөрсдийгөө зөвтгөдөг. Хүүхэддээ ингэж үлгэрлэх юм бол ирээдүйнхээ тухай бодохгүй нэг л өдрөөр амьдрах арга барилд сургаж байгаа нь тэр. Гэтэл ирээдүйд юу ч тохиолдож болох шүү дээ.

Хорт зуршил №8. Хуримтлал үүсгэхгүй, хөрөнгө оруулалт хийхгүй байх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Багаасаа ийм байдлыг харж өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо маргаашийнхаа төлөө санаа тавих чадвар, тэвчээргүй болох нь элбэг. Учир нь, хуримтлал, хөрөнгө оруулалт хоёр удаан хугацааны дараа зорилгоо хангадаг. Гэтэл бага балчраасаа л тэр дор нь, нэн даруй аваад сурчихсан хүүхэд үүнийг хүлээн зөвшөөрөх болов уу?

Хорт зуршил №9. Хямдралтай худалдаагаар байнга үйлчлүүлэх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Энэ бол хүмүүсийг аль болох их бараа авахуулах гэсэн дэлгүүрийн маркетингийн заль юм. Хааяа үнэхээр ашигтай наймаа хийж магадгүй гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэвч ихэнх тохиолдолд гэнэн итгэмтгий хүмүүсийг луйвардах арга гэдгийг мартаж болохгүй. Энэ тухай хүүхэддээ анхааруулж үнийн харьцуулалт хийлгэж сургах хэрэгтэй.

Хорт зуршил №10. Мөнгөтэй холбоотой худал яриа

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Гэр бүлийн хэн нэгэн нь ямар нэг юм худалдаж авсныхаа дараа энэ тухай аавдаа (ээждээ) ярьж болохгүй хэмээн хүүхэддээ анхааруулах тохиолдол гардаг. Хэрүүл маргаанаас зайлсхийх зорилготой энгийн зүйл мэт санагдавч...хожим хүүхэд ойр дотныхондоо худал хэлж мөнгө үрэх үндэс суурийг нь тавьдаг ажээ.

Хорт зуршил №11. Мөнгө эрүүл мэндэд нөлөөгүй мэт дүр эсгэх

Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд

Мөнгөтэй холбоотой бүхэн эрүүл мэндэд тодорхой нөлөө үзүүлж байдаг. Өр зээлнээс болж стресст орох, эсвэл хэрэгцээтэй зүйлээ худалдан авч чадахгүй шаналах гэх мэт. Энэ таагүй байдлаас ангижрах гол арга бол санхүүгийн байдлаа зав зохицуулж хяналтандаа байлгах явдал гэдгийг хүүхэддээ багаас нь сайн ойлгуулах, мэдрүүлэх нь чухал.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүүхэд мөнгө хоёр: Хүүхдэд сургаж огт болохгүй хорт зуршлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл

  • hort zurshiltan 2015/11/01
    burhan mini bi odoo 27 bugd nadad bdag zuiluud naasan...huuhedtei bolwol bas nadaad syrah bhdaa ...yaana da ..

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/05
      Чи эхлээд монголоороо зөв ярьж сурах хэрэгтэй.

Сэтгэгдэл

Холбоотой нийтлэлүүд

Санал болгох