МЭДЭЭ НЭМЭХ  

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

  • 5,774 уншсан
  • 0
  • 2015/10/30

Эмэгтэй хүн болгон, тэр дундаа төрийн тэргүүн хатагтай нар хувцас хунар, нүүр будалтандаа зохих анхаарлаа хандуулж байхгүй бол эвгүй байдалд орох нь элбэг аж.

Эмэгтэй хүн болгон, тэр дундаа төрийн тэргүүн хатагтай нар хувцас хунар, нүүр будалтандаа зохих анхаарлаа хандуулж байхгүй бол эвгүй байдалд орох нь элбэг аж. Зөөлрүүлж хэлбэл, “жаахан эвгүй” хувцасласан тэргүүн хатагтай нарын жишээ удаан хугацааны турш түүхэн баримт болон үлддэг нь бүр ч аймаар. 

Пэн Лиюань, Хятад

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Хятадын лидер Си Цзинь Пиний гэргий Пэн Лиюань саявтархан Лондонгийн Гилдхоллд болсон хүлээн авалтан дээр нүүрэндээ хэтэрхий зузаан энгэсэгтэй ирж сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Гэхдээ хатагтайн энэ алдаа тод гэрэлтүүүлэг, фото аппаратын хурц гэрэлд л мэдэгдэж байсан гэнэ.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Харин бүдэг гэрэлд буруу түрхсэн энгэсэг огт мэдэгдэхгүй л дээ.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Алдарт жүжигчин Анжелина Жоли нэг удаа яг ийм алдаа гаргаж, “гурилдсан” нүүртэй үзэгдэж байсныг дурдахаа сэтгүүлчид бас мартсангүй.

Людмила Путина, Орос

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Оросын ерөнхийлөгчийн экс гэргий Людмила Путина дэндүү тохиромжгүй хувцасладаг хэмээн байнга шүүмжлүүлдэг байв. Английн хатан хаантай уулзахаар ирэхдээ “англи” маягаар хувцаслахыг хэтэрхий хичээснээс “шинэхэн бэрийг дагагч 6 настай охин шиг байсан” гэж хэлүүлжээ.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Энэ гоёл “хүйтэн дайны” үед Райса Горбачевагийн бий болгож чадсан таатай сэтгэгдлийг үгүй хийж орхив хэмээн бичицгээж байлаа. "Райса Горбачева (зүүн), Барбара Буш нар"

Нина Хрущева, ЗХУ

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Никита Хрущевийн гэргий Нина Хрущева 1959 онд АНУ-д анх удаа айлчлах үеэрээ хийсэн “загварын шоу”-ны дэргэд Людмила Путинагийн алдаа юу ч биш. Тэр үед Зөвлөлтийн томчуудын авгай нар дээдсийн арга хэмжээнд оролцдоггүй, хувцас хунартаа анхаарал тавьдаггүй байсан л даа. Америкийн тэргүүн хатагтай, гоолиг, дэгжин Жаклин Кеннедийн дэргэд тэрээр дэндүү болхи, тариачин шиг л харагдаж байв.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл
Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

2 хүчирхэг гүрний тэргүүн хатагтай нарын биеэ авч яваа байдал нь хоёр өөр системийн зааг ялгааг дэндүү тодоор илэрхийлж байжээ. Харин дээрх зургийг 1961 онд авсан байна. Нина хуучин янзаар даруухан инээмсэглэсэн хэдий ч, ерөнхий төрхөнд нь нилээд өөрчлөлт гарсныг та бүхэн харж байгаа байх.

Мишель Обама, АНУ

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Америкийн лидер Обамагийн гэргийг өнгөөр наадах дуртай гэж барууныхан шүүмжилдэг. Үнэхээр тэргүүн хатагтай хурц тод өнгөтэй, бараг марзан гэмээр гоёлд дуртай аж. Заримдаа хэтрүүлж орхидог гэнэ. 2009 онд Лондонд ийм хувцастай ирсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Мөн Саудын Арабт зочилсон тэргүүн хатагтай нар үндэсний уламжлалыг нь хүндэтгэн толгойдоо алчуур зүүдэг байтал Мишель Обама бахь байдгаараа хурц тод өнгийн хувцастай, толгой нүцгэн ирсэн гэнэ.

Лора Буш, АНУ

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

2006 онд АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Бага Бушийн гэргий зүүдэнд ч ормооргүй аймшигт зүйлтэй тулгарсан гэдэг. Цагаан ордон дахь Зул сарын хүлээн авалтанд хатагтай Oscar de la Renta загварын 8,5 мянган долларын үнэтэй тансаг улаан даашинз өмсөөд иржээ.

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Даашинз ч үнэхээр гоё байсан л даа. Гэхдээ энэ хүлээн авалтан дээр өөр хоёр ч хатагтай яг ийм даашинз өмсөж ирсэн тул тэргүүн хатагтай хурдхан харьж хувцсаа солихоос өөр аргагүй байдалд орсон гэнэ.

Карла Бруни, Франц

Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл

Францын 23 дахь ерөнхийлөгч Николь Саркозийн гэргий Карла Бруни бас асуудалд ороод авч амжжээ. Уг нь өө сэвгүй хувцасладаг тэрээр 2012 онд шинэ ерөнхийлөгч Франсуа Олландын тангараг өргөх ёслол дээр нилээд үрчийсэн өмдний хослол, элэгдсэн хар шаахайтай ирж буруутжээ. «Карла Бруни тэргүүн хатагтай гэсэн алдрын хамт гоо сайхны мэдрэмж, стилээ алдаж орхижээ» гэж сонингууд бичиж байв.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тэргүүн хатагтай нарын түүхэнд үлдсэн онцгүй гоёл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох