МЭДЭЭ НЭМЭХ  

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

  • 4,135 уншсан
  • 1
  • 2015/11/04

Өнгөрсөн зууны дунд үеийн реклам бүтээгчид манай цаг үед ирсэн бол “эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн” хэргээр нилээд юманд ороогдох байсан нь лавтай ...

Өнгөрсөн зууны дунд үеийн реклам бүтээгчид манай цаг үед ирсэн бол “эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн” хэргээр нилээд юманд ороогдох байсан нь лавтай. Тэдний зарим бүтээлийг харж дүгнэлт хийгээрэй.

“Schlitz” пиво, 1952 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Ихэнх зайг гэр бүлийн “драм” эзэлж, доод булангийн бяцхан зайг сурталчилж буй бараанд зориулсан хөгжилтэй реклам. Хоолоо түлж орхисон эхнэрээ нөхөр нь тайвшруулж байна: «Зүгээр ээ, хонгор минь. Чи ямар пивоо шатаачихсан биш дээ!».

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Гэхдээ энэ хатагтай тун ч азтай. Учир нь рекламны тайлбарт: «Хэрвээ эхнэр чинь хоол хийж чаддаггүй бол салах гэж бүү яар. Эхнэрээ тэжээвэр амьтан маягаар байлгаад байж болно шүү дээ, харин хоолыг чинь бид хариуцъя» гэжээ.

“Conoco” моторын тос, 1952 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Өнгөц харахад ойлгомжгүй плакат. Эхлээд тайвшруулах бодис л санаанд орно, учир нь усаар шүршүүлж буй бүсгүйд “бүх зүйл хамаагүй” гэсэн байгаа биз? Гэтэл бүсгүйн даашинзыг норсон хойноо ч хэлбэр дүрсээ алддаггүй, тусгай бодис шингээсэн материалаар хийсэн юм санж. Хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалдаг “Conoco” моторын тос нь яг ийм технологоор хийгдсэн гэсэн утгатай реклам юм байна.

“Chase & Sanborn” кофе, 1952 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Бүтээгдэхүүний чанарыг худалдан авахаасаа өмнө дэлгүүрт шалгаж болдог онцгой савалгаатай кофены реклам: «Кофе худалдаж авахын өмнө чанарыг нь шалгаагүй гэдгийг нөхөр чинь мэдчихвэл...». Тэгээд болзошгүй үр дагаврыг зургаар харуулж буй нь энэ бололтой.

“Pitney-Bowes” шуудангийн тамганы машин , 1953 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Дээрх рекламанд гэр бүлийн хүчирхийллийг харуулсан бол энд бараг л аллага дүрслэгдэх шахжээ. «Заримдаа хүүхнүүдийг цааш харуулж болохгүй гэж үү?» гэж нэгэн эр шуудангийн маркийг буруу нааж алдаа гаргасан бололтой бүсгүйгээс ууртай нь аргагүй асууж байна. Ийм төрлийн алдаа, түүнтэй холбоотой гэмт хэрэг гарахаас зайлхийхийн тулд сүүлийн үеийн загварын шуудангийн тамганы машинаар хангахыг уриалсан реклам юм байна.

“Drummond” фирмийн цамц, 1959 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

«Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү» гэж энэ реклам сурталчилж байна. Ууланд авирах 2 эр тэргүүлж, бүсгүй хоцорч яваа зураг үүнийг баталж байгаа гэнэ. Тайлбар нь: «Эмэгтэйчүүд гэр орондоо л байсан нь дээр. Ууланд бол тээр, садаа болно. Ганган “Drummond” цамц өмссөнөө харуулах гэж тэднийг дагуулах хэрэггүй» гэжээ.

“Cigar Institute of America”, 1959 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Тамхи татахад ер бусын их хүчийг гэнэт мэдэрдэг гэж Америкийн тамхины үйлдвэрийн рекламны плакат баталж байна: «Тамхи таныг догшин зэрлэг эр болгоно». Хүй нэгдлийн үеийн гэмээр хүчирхэг эрийн өлмийн дор хагас нүцгэн гоо бүсгүй хэвтэж байх ёстой.

“Volkswagen” машин, 1964 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Реклам их энгийн: «Эрт орой хэзээ нэгэн цагт эхнэр чинь “Volkswagen” машин худалдан авах хэрэгтэйг ярьсаар орж ирнэ». Жаахан доор тодорхой тайлбар байна: «Эмэгтэйчүүдийг эелдэг зөөлөн гэдэг ч тэд юм эвддэг улс. Хэрвээ эхнэр чинь “Volkswagen” машинаа эвдэж орхивол сэтгэлээр бүү уна. Манай машиныг засахад амархан, сэлбэг хэрэгсэл нь хямд».

“Procter & Gamble” цэвэрлэгч бодис, 1968 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

1963 онд сансрын анхны эмэгтэй нисгэгч, ЗХУ-ын иргэн Валентина Терешкова сансарт ниссэн. 5 жилийн дараа “Procter & Gamble” компани «Ирээдүйн эмэгтэйчүүд сарыг хамгийн цэвэр орчин болгоно» гэсэн үгтэй плакат гаргажээ. Скафандр өмссөн бүсгүй тэр үедээ хамгийн шинэлэг цэвэрлэгч бодис гартаа барьсан байна.

“Darcon” өмд, 1970 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

Зураг дээрх эр барын арьсан дэвсгэр биш, зүгээр л өмд рекламдаж байгаа гэвэл та лав итгэхгүй дээ. Доор нь : «Гэрт бүсгүй хүн байх сайхан» гэжээ. Өмд, барын арьс, бүсгүй хүний толгой гурав яаж холбогдож байна гэвэл бүхэл бүтэн түүх болно: Омог бардам, бие даасан “эмэгчин бар” буюу бүсгүй нэг сайхан өдөр “Darcon” фирмийн өмд өмссөн залуутай учирснаар бүхий л амьдрал нь өөрчлөгдөнө. Өмд болон өмдний эзний сайхныг биширсэн бүсгүй залуугийн амьдралын нэг хэсэг болохоор үлджээ.

“Weyenberg” шаахай, 1974 он

Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд

“Weyenberg” гутлын компанийн реклам ч дээрхтэй адил утгатай аж: Залуугийн гутлыг бишрэн харж буй гоо бүсгүй, «Бүсгүйг байх ёстой газар нь байлга» гэсэн бичээс.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өнгөрсөн үеийн “эмэгтэйчүүдийг доорд үзсэн” рекламнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Taalagdlaa 2015/11/09
    Orchuulga oguulberoguulberzui uneheer sain boljee mngld ingj setgl gargaj niiteldeg hun howor shuu taalagdlaaa bayarlalaa.

    10 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох