МЭДЭЭ НЭМЭХ  

Харь гарагийн технологи мөн болов уу?

  • 4,291 уншсан
  • 3
  • 2015/11/05

Алсын одыг тойрон эргэлдэх хачирхалтай объектуудыг илрүүлсэн ч одоогоор ямар нэгэн тайлбар хийж чадахгүй байна.
Хунгийн ба Лирийн одны ордуудын хооронд манай галактикийн хамгийн хачирхалтай нууцлаг од KIC 8462852 оршино. 2011 онд нээгдсэн уг од нь өөрөө нэг их сонирхол татаад баймгүй жирийн од. Харин энэ одны орбит дээр зөв бус хэлбэртэй, хиймэл байж магадгүй объектуудын бөөгнөрөл байгаа юм. Гарагууд өөрийн нарыг тойрон эргэх явцдаа түүнийг тодорхой хэмжээгээр халхлан, сүүдрээ тусгах процессийг ашиглан од, гарагийг судалдаг. KIC 8462852 одон дээр туссан хар цэг буюу сүүдрийн бүтэц нь Кеплерийн дуран авайгаар илрүүлсэн 150 000 одны алинтай ч адилгүй, харин энэ од ойр ойрхон байрласан бүлэг объектуудаар хүрээлүүлсэн болохыг харуулж байгаа гэнэ.

Сүүн зам галактик дахь KIC 8462852 од

“Бид өмнө нь ийм юм харж байгаагүй. Энэ бол их л хачин зүйл. Бид алдаа гаргасан юм болов уу гэж бодоод дахин дахин шалгаж үзсэн. Гэвч бүх өгөгдлүүд зөв байсан” гэж судалгааны багийн ахлагч Табета Бояжян өгүүлж байна.

Объектууд зөв бус хэлбэртэй тул тэднийг байгалийн гаралтай гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн системтэй байрлалд ороогүй, өдий хүртэл таталцлалын талбайд сорогдоогүй байгаа нь тэднийг саявтархан байрлуулсан мэт. 

Энэ юу байж болох вэ? Тоног төхөөрөмжийн гажуудлаас эхлээд астероидын (бага гарагууд) бүс, эсвэл мөргөлдсөн гарагуудын хэлтэрхий зэрэг хэд хэдэн янзын таамаглал дэвшүүлж үзжээ. Эцсийн эцэст боломжит хоёр хувилбар л үлдээд байна.

1-рт: Өөр ямар нэгэн одны нөлөөгөөр олон тооны сүүлт од KIC 8462852 руу хэт ойртож ирсэн. Гэвч энэ нь урьд өмнө огт ажиглагдаж байгаагүй, маш ховор, бараг л байж боломгүй үзэгдэл юм.

2-рт: Эдгээр нь харь гарагийн гаралтай хиймэл объектууд.

“Харь гарагийн гэдэг хувилбарыг бид хамгийн сүүлд авч үзэх ёстой. Гэвч энэ тохиолдолд тэгж л харагдаж байна” хэмээн одон оронч Жесон Райт мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл эдгээр объектууд харь гарагийнхны байрлуулсан мега төхөөрөмжүүд байж болох юм. Тэгвэл бид харийн технологийн талаар эхний төсөөлөлтэй болж магадгүй.

Харь гарагийн соёл иргэншлийн эрж хайх “SETI” төслийн төлөөлөгчид энэ од руу “радио таваг” илгээж технологийн үйл ажиллагаа явагдаж байгааг гэрчлэх радио долгион цацруулж буй эсэхийг шалган тогтоох санал тавиад байна. Хэрвээ ийм долгион илэрвэл нилээд ноцтой нөхцөл байдал үүсэх юм.

Ажиглалтыг 1-р сар хүртэл явуулах бөгөөд гарсан үр дүнгээс хамааран дараагийн шатны судалгаа хийгдэх юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харь гарагийн технологи мөн болов уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Lol 2015/11/06
    Google translate copy paste hiihdee medeeniihee utgiig ni jaahan nairuulj oruulaldaa

    0 5 Хариу бичих
    • Зочин 2015/11/10
      teneg pizda chin

    • Зочин 2015/11/07
      Za hudlaaa hutsaad bai


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох