МЭДЭЭ НЭМЭХ  

“Бүгд багтах хүрэм” бүтээж олон нийтийн санхүүжилтээс 2 сая доллар босгожээ /BAUBAX/

  • 1,901 уншсан
  • 3
  • 2015/11/05

Баубакс хүрэм нь өөртөө маш олон төрлийн хэрэгцээг хангах зориулалтыг багтааж чаддаг онцлогтой аялалын хүрэм. Хүзүүний хийлдэг дэр, ундааны халаас, iPad-ны халаас гэх мэт нийт 15 зориулалтыг багтаана.

 

Хирал Сангхави гэх 29 настай энэ сэргэлэн эр хэд хэдэн бизнес эрхэлдэг бөгөөд роботын тэмцээнүүдэд оролцон ялж байсан удаатай. Энэтхэгт өсөж торнисон тэрээр одоо Нортвестерний Келогийн менежментийн сургуульд магистраар сурдаг байна.

Тэрээр ажлын шугамаар болон эхнэр Ёоганшитай АНУ-д уулзахаар тогтмол гадагшаа явдаг. Нисэх онгоцны буудал явах бүртээ хүзүүний дэрээ мартчихдаг зуршилтай байв.

Хүзүүний дэр худалдаж авах гэж байнга 25$ төлж байдаг явдлаас үүдэн хос хоёрт нэгэн санаа төрсөн нь Баубакс хүрэм юм.

 

Баубакс хүрэм нь өөртөө маш олон төрлийн хэрэгцээг хангах зориулалтыг багтааж чаддаг онцлогтой аялалын хүрэм. Хүзүүний хийлдэг дэр, ундааны халаас, iPad-ны халаас гэх мэт нийт 15 зориулалтыг багтаана.

2012 онд олон нийтийн санхүүжүүлэх интернет хуудсанд хосууд хүрэм бүтээх санаагаа танилцуулан санхүүжилт хүсч байсан бөгөөд ердөө хоёр сарын дотор нийт 11,000 дэмжигчдээс 2 сая долларын санхүүжилтийг олж чадсан байна.

Бүгд нэг хүрмэнд санааг сэдэхээс өмнө анх тэрээр нисэх онгоцны буудал орохоос өмнө бүх хэрэгтэй зүйлсээ шалгадаг мобайл аппликейшн зохион бүтээхээр бодож байсан байна.

Гэвч бүгд нэг хүрмэнд санаа төрсөн даруй Сангхави “Тиймээ, энэ бол 1 сая долларын санаа” хэмээн билэгшээж байжээ.

Хос хоёр Мексик рүү нэг жилийн ойн баяраар нисэхдээ хүрэмний анхны дизайныг гаргасан байна. Үйл явц санасан ёсоор нь хурдтай үргэлжилсэн байна. Учир нь Сангхавийн Энэтхэгт байдаг роботын компани нь Азийн хэд хэдэн хувцасны үйлдвэр болон нийлүүлэгчидтэй харилцаа холбоо тогтоож чадсан байна.

3 сарын судалгаа, 2 сар бүтээх үйл явцын дараагаар эхнэр нөхөр хоёр бүтээгдэхүүнийхээ хэрхэн хэрэгжиж байгаа тухай богино видео бичлэг бэлтгэн төслөө анх удаагаа олон нийтийн санхүүжилтийн интернет сайтаар дамжуулан түгээсэн байна. Эцэст нь олон нийтээс маш гайхалтай, итгэмээргүй хариулт хүлээн авсан байна. Тэр нь 2 сая долларын санхүүжилт юм.

Тун удахгүй Монголын Анхны Краудфандинг платформ нээгдэнэ...

15 төрлийн боломжит хэрэгсэл

“Бүгд багтах хүрэм” бүтээж олон нийтийн санхүүжилтээс 2 сая доллар босгожээ /BAUBAX/

Унтахдаа дэр болгон ашиглах

“Бүгд багтах хүрэм” бүтээж олон нийтийн санхүүжилтээс 2 сая доллар босгожээ /BAUBAX/
Эх сурвалж: http://www.entrepreneur.com/article/248825
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Бүгд багтах хүрэм” бүтээж олон нийтийн санхүүжилтээс 2 сая доллар босгожээ /BAUBAX/
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/05
    haanaas avch boloh be ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/05
    hiij bolohoor l ed baina iim material n baival

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/08
      hij bolohdo bish., iim yum hiih sanaag n gargaj bgad l uchir n bga shde.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох