МЭДЭЭ НЭМЭХ  

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

  • 3,370 уншсан
  • 3
  • 2015/11/09

Компьютерийн систем жилээс жилд улам л боловсронгуй болсоор байна. Хиймэл оюун ухаан зарим талаар бидний төсөөллөөс давж магадгүй байна ...

Компьютерийн систем жилээс жилд улам л боловсронгуй болсоор байна. Бидний өнө эртнээс хүсээд байсан оюун ухаант ахан дүүстэй болох цаг удахгүй ирэх нь. Хиймэл оюун ухаан зарим талаар бидний төсөөллөөс давж магадгүй байна. Зарим сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

 

“Ухаалаг” машинууд голдуу эмэгтэй хүний хоолойгоор ярьдаг.

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

Google Now, Cortana, Sirie зэргийг санахад л хангалттай. Яагаад тэгдэг юм бол? 1-рт: эмэгтэй хүний хоолой арай зөөлөн, сонсголонтой байдаг. 2-рт: энэ салбарын мэргэжилтнүүд голдуу эрчүүд байдаг учраас дотоод ухамсар нь өөрийн эрхгүй ийм хувилбар сонгодог ажээ.

Гэрийн робот амьтад

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

Удахгүй гэрийн тэжээвэр амьтдыг робот орлох гэнэ. “Жинхэнэ” амьтдыг хооллоно, усанд оруулна, салхинд гаргана гээд л ажил ихтэй. Мөн хайртай амьтад нь үхэхээр хүмүүс зовж шаналдаг. Бас дэлхий даяараа хүнс тэжээлийн дутагдалд орж эхлэхээр юун муур нохойтой манатай. 2025 он гэхэд робот амьтад гэрийн тэжээвэр амьтдыг шахан зайлуулж эхлэх бололтой. 2050 оны үед маш баян хүмүүс л амьд амьтан тэжээх чадвартай байх болно.

Өөрийгөө нөхөн сэргээдэг робот

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

2015 оны эхээр Японы зохион бүтээгчид 6 мөчнийхөө 2-ыг алдсан ч ажиллах чадвараа нөхцөл байдалд тохируулан сэргээж чаддаг роботыг туршсан билээ. Ирээдүйд ийм роботуудыг сансрын уудамд илгээвэл урьдчилан таамаглах аргагүй техникийн доголдлоос болж төслийн хэдэн тэрбум доллар нүд ирмэхийн зуур үгүй болох аюулаас бүрэн зайлсхийх боломжтой юм.

Сэтгүүлч робот

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

Los Angeles Times сайтад робот бичсэн нийтлэл тавигджээ. Энэ робот сейсмографын аппаратаас ирсэн мэдээллийг үндэслэн газар хөдөлсөн тухай тодорхой мэдээлэл хүргэж чадсан байна. Зохион бүтээгчдийн дараачийн зорилго бол уран сайхны текст зохиох ажил гэнэ.

Аваргуудыг ялсан тамирчин роботууд

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

18 жилийн өмнө IBM компанийн Deep Blue компьютер дэлхийн шилдэг шатарчдын нэг Гарри Каспаровыг хожсон нь хиймэл оюун ухааны хөгжилд гарсан томхон амжилт байсан юм. Түүнээс хойш хиймэл оюун ухаан асуулт хариултын тэмцээн, покерийн тэмцээнд нэг бус удаа амжилттай оролцож, хүчирхэг өрсөлдөгчдөө ялсаар байна. Ирээдүйд компьютерт хэрэглэгдэж байгаа алгоритмууд шинжлэх ухааны олон салбарт ашиг тустай байх болно.

Хүн, робот хоёрын дурлал

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

2050 он гэхэд хүн роботтой хууль ёсоор гэрлэх боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байна. 21-р зууны эхээр Европын судалгааны Robotics сүлжээг үндэслэгч Хенрик Кристенсен 2012 онд хүмүүс роботуудтай бэлгийн харьцаанд ордог болно гэж бичиж байсан нь бараг биелсэн юм. Өнөө үед робот секс-тоглоомууд олноор бий болжээ. Роботтой секс хийх нь хэвийн үзэгдэл гэж одоо ч хүмүүс бодож байгаа шүү дээ.

Өөрийгөө хөгжүүлэх чадвартай компьютер

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

Google-ийн супер компьютеруудын нэг Atari компанийн 2600 тоглоомыг өөрөө өөртөө зааж өгснөөр дэлхийн шилдэг тоглогчдыг хожиж байна. Мөн YouTube-ийн бичлэгийг үзэж байгаад хоол хийж сурсан ухаалаг андроид ч гарчээ. Хятадад робот тогоочийг яг ийм маягаар бэлтгэж байна. Тэгэхлээр энэ бол тийм ч холын мөрөөдөл биш байх нь.

Хиймэл оюун ухаан хүнийхийг давж гарна

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

2013 онд компьютер “4 настай хүүхдийн ухаантай” байсан. Тэр цагаас хойш нэг их хугацаа өнгөрөөгүй байлтай. Гэтэл 1930-аад оноос хойш дэлхийн шилдэг математикчдын тархийг эргүүлсэн «Эрдёшийн үл зохицлын асуудал» гэх маш хэцүү бодлогыг 2014 онд супер компьютер бодож чаджээ. 2029 он гэхэд хиймэл оюун ухааны систем өндөр боловсролтой насанд хүрсэн хүний хэмжээнд хүрнэ гэсэн таамаглал байна. Гэвч энэ нь тасралтгүй үргэлжлэх процесс учир ирээдүйд хиймэл оюун ухаан хүнийхийг давж гарах нь лавтай.

Электрон Нострадамус-Наутилус

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

SGI Altix компанийн Наутилус хэмээх супер компьютер нь ирээдүйг тодорхой хэмжээгээр зөгнөж чаддаг аж. Жишээ нь, тэрээр Осама бен Ладены бүгсэн газрыг 200 км-ийн нарийвчлалтайгаар заасан билээ. Мөн 2010 оны 12-р сард «Арабын хавар» эхлэхийг зөгнөсөн юм. Наутилус дэлхийн 100 сая эх сурвалжаас мэдээлэл цуглуулж дүгнэлт хийдэг байна. Наутилус “Intel Nehalem” төрлийн 1004 хүчирхэг цөмийн процессортой бөгөөд секундэд 8,2 их наяд үйлдэл хийдэг гэнэ.

Апокалипсис ойрхон байгаа юу?

Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд

Хиймэл оюун ухааныг хэт шүтэх нь хүн төрөлхтөнд аюултай байж болох юм. Түүний сайн талыг тоочоод баршгүй. Гэвч Стивен Хокинг, Билл Гейтс, Элон Маск нарын компьютерийн суутнууд хиймэл оюун ухаан манай соёл иргэншилд ер бусын аюултайг анхааруулсаар байгаа. Биднээс оюун ухаанаар хамаагүй илүү компьютерийг жолоодож хяналтандаа байлгах нь нэн чухал. Хэрвээ хяналтыг алдаж орхивол буцаах ямар ч аргагүй болж тэд биднийг төрөлх гарагт нь хор хөнөөл таригч аюулт шимэгч амьтад мэтээр устгаж орхих болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хиймэл оюун ухааны талаарх хачирхалтай баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • JR 2015/12/10
    kinond garch bgaa, uzuulj bgaa zuils bugd shinjleh uhaanii uudnees hiigddeg. hun ouyn sanaandaa bhgui zuiliig hun buteej hiideggui uchir ni ongorsond bolson ireeduid boloh zuiliig l bodoj hiideg terminator bol tiiml buteel ireeduid boloh zuiliig zognoson hereg ygaad gdgiin sain medehguich odoo tsag ueiin bidend hamgiin sain oir hureh zuil bol kino tiim uchiraas ireeduigees bidend irsen zuiliig zuudeer ni delhiin hamgiin sain kino zohiolchid ilgeesen anhaaruulga dohio bhiig uguisgeh argagui uym ... end neg sanuulga bgaa ni BILL GEATS bidnees iluu hiimel uhaaniig joloodoh hynaltandaa bailgah ni chuhal gj sanuulj bgaa ni ih aidas aguulj helj sanuulj bui met.... minii bodol ....

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    Ene ireeduid boloh zuiluudees hamgiin boditoi mun hamgiin oirhon bga zuil bna. Busad uls ornuud ene zergiin hugjild hurch bhad manaih tedgeer ulsuudtai en zeregtsehgui bol tud udalgui gazriin hursnuus archigdah ni baina shv!

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/11/09
    terminatoruudiin erin uye ehlehnedee gehder haa vh bsiin haha

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох