МЭДЭЭ НЭМЭХ  

И-мэйл маркетингийг үр дүнтэй хийх зөвлөмж

  • 808 уншсан
  • 1
  • 2015/11/25

Бидний өдөр тутмын ажилд ялангуяа ажил хэрэгч хүмүүсийн хамгийн чухал хэрэглээ бол и-мэйл хэрэглээ байдаг. Төрийн зарим нэг үйлчилгээг авахад хүртэл и-мэйл бүртгэл зайлшгүй хэрэглээ болж байна. Тэгвэл бизнесийн байгууллагууд, cайтууд, хувь хүний и-мэйл бүртгэл дээр үндэслэх хэрхэн мэдээлэл илгээж маркетингийн үйл ажиллагаагаа дэмжиж байгаа вэ?

Дэлхий дээр нийт хүн амын 25% и-мэйл хаягтай. Давхардсан тоогоор 3.2 тэрбум и-мэйл хаяг бүртгэгдсэн байна. Энэ бол мэдээж facebook хэрэглэгчдийн тооноос ч их гэсэн үг. Тэгвэл дэлхий дээр байгаа бизнесийн 81% нь и-мэйл маркетингийг ашиглаж байгаа бол бидний мэдэх хайлтын системийг 68% нь бизнестээ ашиглаж байна. Гэтэл ердөө  10% нь телевизийн сурталчилгааг бизнестээ ашиглаж байна. Харин таны бизнес и-мэйл маркетингийг хэр ашиглаж байгаа вэ?

Мэйл маркетинг бол хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө (ROI) хамгийн өндөр үнэлгээтэй маркетингийн хэрэгсэлд тооцогддог. Дунджаар 40% гэж үнэлэгдэж байгаа. Бидний мэдэх PPC маркетинг Google-н сурталчилгааны хөрөнгө оруулалтын үр өгөөж 17%. Баннер сурталчилгаа 2% байна. Гэтэл мэдээллийг сайтууд дээр баннер, сурталчилгаа байршуулснаас 20 дахин үр дүнтэй хэрэгсэл болох и-мэйл маркетингийг танай байгууллага хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа вэ?

Олон байгууллагууд и-мэйл маркетингийг ашиглаж байгаа. Тэгвэл илүү үр дүнтэй ашиглах тал дээр дараах зөвлөгөөг хүргэж байна.

ХАНДАЛТАА БҮРТГЭЖ АВ | SUBSCRIBE

Сайт эсвэл олон нийтийн сүлжээ хуудсуудад орж ирж байгаа хүмүүсийн мэдээллийг аль болох бүгдийг нь бүртгэж авахыг хичээ. Нэгэнд танай хаалгаар орж ирсэн л бол танай бараа үйлчилгээг тодорхой хэмжээгээр сонирхож л байгаа худалдан авах магадлалтай хүмүүс байгаа гэсэн үг. Энэ хүний мэдээлэл, мэйл хаягийг бүртгэж авах нь эргээд та бараа, үйлчилгээний талаар мэдээлэл мэйл хаягаар нь явуулахад тустай. Гадны ихэнх сайтууд дээр Subscribe Newsletter гэж нэрлэгддэг манайхаар бол Цахим мэдээллийг хүлээн авах жагсаалтад бүртгүүлэх гэж ойлгож болох юм. Тэгвэл танай байгууллага сайт болон сошиал хуудсууд дээрээ бүртгэлийн цонх үүсгэж хүмүүсийн мэдээллийг бүрдүүл чадаж байгаа юу? Бидний мэдэх зарим байгууллагууд энэ тал дээр маш сайн ажиллаж чаддаг. Жишээ нь Talk talk English өөрийн сайт дээрээ түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг цээжлэх гэх мэт сонирхолтой мэдээллийг хүмүүсийн мэйл хаяг бүрдүүлэх ажлуудыг хослуулан амжилттай хэрэгжүүлж байгаа харагддаг. Бүртгэл заавал онлайнаар бүс бичгэн анкет хэлбэрээр ч хүмүүсийн зөвшөөрөлтэйгөөр мэйл хаягуудыг бүрдүүлж болно. 

ТОХИРОХ АГУУЛГАТАЙ ХОЛБО | CONTENT

Зүгээр мэйл хаяг бүртгэж авахаас илүү та зорилтод хэрэглэгчдэдээ тохирох агуулгатай холбо. Дээр хэлсэнчлэн Тalk Talk English англи хэлгүй хүмүүст хамгийн түгээмэл хэрэглэгддэг үг цээжлэхэд нь туслах мэдээллийг ашигласан байна. Энэ нь зөвхөн хэл сурах сонирхолтой хэрэгцээтэй хүмүүс л тохирох мэдээлэл тиймээс зорилтод бүлэгтэй и-мэйл маркетинг хийх боломж бүрдэж байна. Хамгийн гол нь танай бараа, үйлчилгээг сонирхож болох хүмүүст зориулсан агуулга бүхий мэдээлэлтэй хослуулан бүртгэл хийж чадвал маш сайн. Зорилтод хэрэглэгчдээ сайн ойлгодог. Тэдэнд ямар асуудлууд тулгардаг гэдгийг мэддэг бол энэ агуулгыг бэлдэхэд танд асуудал тулгарахгүй байх. Энэ бол и-мэйл маркетинг хийж эхлэхэд зөв эхлэл болж чадна гэж найдаж байна. 

Дараагийн удаад таны мэдэхийг хүссэн асуултууд дээр үндэслэн зөвлөгөө явуулах саналтай байна. Та и-мэйл маркетингийн талаар асуултуудаа сэтгэгдэл дээр үлдээгээрэй. Баярлалаа.

И-мэйл маркетинг

И-мэйл маркетингийг үр дүнтэй хийх зөвлөмж

И-мэйл маркетингийн зөвлөгөө

Зургийн эх сурвалж: freepik.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
И-мэйл маркетингийг үр дүнтэй хийх зөвлөмж
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/26
    sain bn uu manaid yamar kompani iim uilchilgee yavuuldag ve

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох