МЭДЭЭ НЭМЭХ  

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

  • 7,810 уншсан
  • 0
  • 2015/11/11

«Галзуу Макс»-ын шинэ ангид гардаг галаар шүршдэг гитартай, ухаангүй нүдтэй залуу олны анхаарлыг татаж чадсан дүр болсон юм. Тэр залуу нэр устай, үүх түүхтэй хүн гэнэ.

«Галзуу Макс»-ын шинэ ангид гардаг галаар шүршдэг гитартай, ухаангүй нүдтэй залуу олны анхаарлыг татаж чадсан дүр болсон юм. Тэр залуу нэр устай, үүх түүхтэй хүн гэнэ.

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

Гитарчны нэр Кома. Австралийн хөгжимчин iOTA энэ дүрийг бүтээжээ.

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

Комаг Үхэшгүй Жо агуйгаас олж ивээлдээ авсан байна. Кома аажмаар хөгжим сонирхож тоглох болжээ.

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

Комагийн нүдэн дээр эхийг нь алж, толгойг нь таслаад Комад зүүсэн гэнэ. Жо түүнийг ийм байдалтайгаар олжээ. Кома эхийнхээ нүүрний арьсыг өвчиж аваад баг болгон зүүсэн нь алдар гавьяа байгуулан эхийнхээ дурсгалыг мөнхлөхийг хүсчээ.

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

Комагийн хувцсыг iOTA зохион бүтээсэн байна. Улаан өнгө зонхилсон мөлхөө өмдөрхүү хувцас уг дүрдээ гайхалтай нийцжээ. Комагийн дүрийг AC/DC рок хамтлагийн Ангус Янгаас санаа авч бүтээсэн гэдэг.

«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт

iOTA үнэхээр давхиж буй машинд бэхлээтэй байсан бөгөөд “галаар тургигч” гитар нь ч жинхэнэ гэнэ. Харин гитарын дуу нь тааруухан, жинхэнэ хөгжмийн бичлэгт яав ч тохирохгүй эд байжээ. Харин кинонд бол үүргээ гоц сайн биелүүлж чадсаныг та бүхэн нүдээр хараа биз?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Галзуу Макс»-ын галзуу гитарчны тухай 5 баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох