МЭДЭЭ НЭМЭХ  

Африкийн хаан Германд засварчин болсон нь

  • 9,503 уншсан
  • 4
  • 2015/11/13

Хаан эсвэл, хатан хаан болчихоод албатуудаа зарсан шигээ хэвтэж байвал жаргалын дээд мэт. Гэтэл ордонд амьдарч, төр барьж, хүлээн авалт хийж байхын оронд өглөөнөөс орой хүртэл ажиллаж, тос маслотой холилдож явахыг илүүд үздэг нэгэн бас байх аж.

Гэвч хаан өөрөө Ганад ч, Тогод ч биш, Германы Людвигсхафен хотод амьдарч, хувийн авто засварын газар ажиллуулдаг гэнэ.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

1970 онд Хохогийн хаан өвөг эцэг нь засварчны мэргэжил эзэмшүүлэхээр ач хүүгээ Герман руу явуулжээ. Сургуулиа төгссөний дараа Банса эндээ үлдэхээр шийдэж хувийн засварын газар нээгээд нам гүм, аз жаргалтай амьдарч байтал 1987 оны нэг сайхан өдөр Ганагаас факс ирж амьдралыг нь 180 градус эргүүлж орхив.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

Өвөг эцэг нь нас барсны дараа эве үндэстний уламжлал ёсоор хоёулаа солгой гартай эцэг, ах хоёр нь хаан ширээ залгамжилж таарахгүй байсан тул Бансыг дуудсан нь тэр байж. Банса хаан болмогц ард түмнийхээ амгалан тайван байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө шаргуу зүтгэх болов. Гэхдээ хаан утас, скайп, цахим шуудан ашиглаж албатуудаа зайнаас удирддаг гэнэ.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

Хаан хувийн засварын газартаа өглөө 9 цагаас эхлэн орой 17 цаг хүртэл ажилласан хэвээр аж. Жилд хэд хэдэн удаа эхнэр Габриэллагаа дагуулан Ганад ирж ард түмнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, эрэлт хэрэгцээг нь судлаад буцдаг байна.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

Гана улс 1992 оноос эхлэн ардчиллын замаар хөгжиж буй ч, хаант засаглал асар их нөлөөтэй хэвээр байгаа орон юм. Банса хаан сургууль, зам, гүүр, худаг барьж, усны насос, авто машин хандивладаг байна. Ийм үйл ажиллагаа явуулах мөнгө олохын тулд Банса Германд ТВ-шоу болон бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж өөрөө дуулдаг гэнэ.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

Хаантан гэртээ бухын сүүл, гадил жимс тэргүүтэн оролцсон үндэснийхээ амтлаг хоолыг өөрийн гараар хийж идэх туйлын дуртай ажээ.

Африкийн хаан Германд засварчин болсон нь

Албат арддаа туслахын тулд хаан «Акосомбо» нэртэй өөрийн пивог ч зардаг аж. Харин өөрөө согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй гэнэ. Ийм л сайн хаан нэг байх аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Африкийн хаан Германд засварчин болсон нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл

  • Зочин 2015/11/15
    ene heden site buh medee ni adilhan bh iumaa, omno orchluu gej bodmoor

    0 0 Хариу бичих
  • Ganaa 2015/11/13
    Yaduu cn gesen ard tumniihee setgeltei khaan yum bishuu

    1 0 Хариу бичих
  • Баяраа 2015/11/13
    Санаатай гар вэ.пиво хийж зарж байж өөрөө уухгүй

    4 3 Хариу бичих
    • Зочин 2016/03/29
      Tahir dutuu bodoltoi nohor w chi

Сэтгэгдэл

Холбоотой нийтлэлүүд

Санал болгох