МЭДЭЭ НЭМЭХ  

Хэний зөв, хэний буруу вэ?

  • 3,644 уншсан
  • 4
  • 2015/11/16

Эхнэр гал тогоондоо өндөг шараад зогсож байв. Гэнэт нөхөр нь гүйхээрээ орж ирээд:

- Түлэгдлээ, түлэгдлээ, тосоо нэмээч! Юугаа хийгээд байгаа юм бэ?! гэж сандаргав. Цочсон эхнэр хөргөгч рүүгээ ухасхийтэл:

- Нэг доор дэндүү олныг хийчих юм. Эргүүлээч ээ, хурдал гэм, түлэгдлээ! хэмээн нөхөр хашгирав.

Нөхрийгөө даган сандарсан эхнэр тосоо мартаад эргээд зуух руугаа гүйлээ.

- Нөгөө тос яав аа? Чи чинь яачихаад байгаа юм бэ? Наад өндөг чинь ямар ч хэрэгцээгүй болчихлоо. Хоол ч өнгөрлөө л дөө! гэж нөхөр адгана.

Эхнэр дахиад л хөргөгч рүүгээ ухасхийлээ.

- Болгоомжтой бай гэж би хэлдэг шүү дээ. Хүний үгийг авна гэж ер байхгүй. Огт тоохгүй шүү! Наадахаа эргүүлээч ээ! Чи чинь өндөг шарж чаддаггүй юм уу? Солиотой юм уу? Өндгөө эргүүлээч!

Эхнэр учраа олохоо болиод уйлж гарлаа: Чи яагаад байгаа юм бэ? Чамтай чамгүй би өндгийг шарчихна шүү дээ!

Харин нөхөр тайвнаар инээмсэглэн:

- Жолоо барьж явахад минь чи яадаг билээ? Тэгэхэд надад ямар байдгийг чамд ойлгуулах гэсэн юм...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хэний зөв, хэний буруу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • zochin 2015/11/28
    golog

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/19
    like this

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    Нээрээ л адилхан асуудал шүү

    0 0 Хариу бичих
  • Tuya nomin 2015/11/16
    Yaxab xaaya ch gesen iim surgamjtai zvil bichdegt bayarlalaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох