МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн хүнээ барьж идэхэд хүргэсэн 9 аймшигт өлсгөлөн

  • 17,236 уншсан
  • 24
  • 2015/11/17

Хоол тэжээлийн хурц дутагдлыг өлсгөлөн гэнэ. Өлсгөлөнгөөс болж хүмүүс ухаан солиорч бие биенээ барьж идэж байсан тохиолдол түүхэнд олон удаа тэмдэглэгдэн үлджээ. Энэ талаар товч өгүүлье.

«Канава» шорон, Хятад

Хятадын элсэн цөлийн Ганьсу мужид байрлах энэ шоронд 1957-1961 онд “барууны” үзэл санаатай хэмээн сэжиглэгдсэн 3000 улс төрийн хоригдол “хүмүүжиж” байв. 1960-аад онд энд аймшигт өлсгөлөн нүүрлэж хүмүүс модны навч, холтос, шавж, өт хорхой, хархнаас эхлээд хог хаягдал, ялгадас хүртэл идэж сүүлдээ бие биенээ барьж идэхэд хүрчээ. 1961 он гэхэд 3000 хоригдлоос 2500 нь үхэж, үлдсэн 500 нь үхсэн хүмүүсийн махаар хооллож байлаа. Энэ үйл явдлын тухай өгүүлсэн «Канава» нэрт кино бий.


Жеймстаун тосгон, Америк

Жеймстаун нь 1699 оныг хүртэл Америк дахь Английн колонийн нийслэл байгаад сүүлдээ Вильямсбургт шилжжээ. 14 мянга орчим хүнтэй индиан омогтой зэрэгцэн оршиж хоол хүнсээ тэндээс залгуулдаг байлаа. Удаа дараагийн зөрчилдөөнөөс болж арилжаа наймаа зогсож суурин өлсгөлөнд нэрвэгджээ. 1609 онд хоол хүнс авчирч явсан хөлөг Бермудын арлын ойролцоо гацаж жинхэнэ гамшиг эхэлжээ. Нийтийг хамарсан өлсгөлөнгийн үеэр 500 гаруй колоничлогчдоос ердөө 60 хүн амьд үлдсэн байна. Амьд үлдэгсэд хүний махаар хооллож байсныг гэрчилсэн ул мөр  цөөнгүй байжээ.


1315–1317 оны их өлсгөлөн, Европ

Дундад зууны Европт ган гачиг, халдварт өвчин, хүн ам хэт олширсон зэргээс болж өлсгөлөн нүүрлэх нь элбэг байв. Их Британд гэхэд л 95 удаа нийтийг хамарсан өлсгөлөн болж байсан гэдэг.  1315 онд Европт хүнсний зүйлийн үнэ эрс нэмэгдсэнээр аймшигт өлсгөлөн болжээ. Хүмүүс зэрлэг ургамал, золом холтос, самар, өвс ногоо идэж байлаа. 1317 онд өдөр бүр хэдэн мянган хүн үхэж байв. Өлсгөлөнгийн 3 жилд сая сая хүн амь алдсан юм. Нийгмийн болон оюун санааны үнэт зүйл хөсөр хаягдаж хүмүүс үр хүүхдээ хүртэл орхиж байв. «Гензель, Гретель 2» хэмээх алдарт үлгэр ийм цаг үеэс уг сурвалжтай аж. Зарим хүмүүс үр хүүхдээ алж идэж байлаа. Булшнаас хүүр хулгайлан идэж байсан тухай олон баримт үлджээ.


Ленинградын бүслэлт, Орос

Ленинградын бүслэлт 1941-09-08-ны өдрөөс эхлэн 1944-01-27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд хотын 3,5 сая хүнээс 700 000 нь амьд үлдсэн гэдэг. Немцүүд хотыг өлсгөлөнгөөр буулган авахыг зорьжээ. Хүмүүс хотын нохой, муур, харх, хулгана, зурмыг идэж дуусгаад арьс үс, савхин эдлэл, эм бэлдмэл хүртэл идэхэд хүрэв. Сүүлдээ хүний мах идсэн тохиолдол гарах болж “махчингуудыг” барих цагдаагийн тусгай хэсэг байгуулагджээ. Бөмбөгдөлтийн аюулын хажуугаар хүмүүс гэр бүл, үр хүүхдээ харж хамгаалах болж, байнгын айдас хүйдэстэйгээр өдөр хоногийг өнгөрөөж байв.


Ирландын их өлсгөлөн

1845-1852 онд засгийн газрын тэнэг шинэчлэлийн улмаас төмс хомсдож их өлсгөлөн Ирландыг хамарчээ. Британы засгийн газар юу ч хийж чадаагүй бөгөөд сая гаруй хүн гадаад орнууд руу зугтан зайлж чадсан ч сая орчим хүн үхсэн байна. Өлсгөлөнгийн үеэр улаан бурхан, туберкулёз, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчин дэлгэрч байдлыг улам хурцатгав. Хүний мах идэх явдал газар авчээ. Аймшигт өлсгөлөнгөөс болж гэр бүлийнхнээ алж идсэн тохиолдол хүртэл гарч байжээ. Эцсийн үр дүнд нь Ирланд тусгаар улс болж чадсан юм.


Суйяны тулаан, Хятад

757 онд Суйянь хот орчимд Яны босогчдын арми, Таны үнэнч цэргүүдийн хооронд ширүүн тулаан болжээ. 150 000 цэрэгтэй Ян Суйянь хотыг бүслэхээр оролдов. 7000 цэрэгтэй генерал Чжан Сюнь хотыг хамгаалж байлаа. Тэд олон сар тэссэн юм. Эцэст нь 757 оны 8 сар гэхэд хотод байсан бүх адгуус амьтан, шавж, ургамлыг идэж дуусчээ. Гэвч генерал бууж өгөхөөс татгалзаар байлаа. Суйяньд хоол хүнс дуусмагц «хүмүүс үхэгсдийн цогцсоор хооллож, заримдаа төрсөн хүүхдүүдээ алж идэж байв» гэж тэмдэглэгдэн үлджээ. Байдал хэцүүдэж байгааг мэдэрсэн Чжан Сюнь туслахаа алж махаар нь цэргүүдээ хоолложээ. Цэргүүд эхлээд татгалзаж байсан ч дараа нь бодох санах зүйлгүй идсэн байна. Үүний дараа хотын бүх эмэгтэйчүүдийг, дараа нь өвгөд хөгшдийг, эцэст нь залуу хөвгүүдийг алж иджээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр Таны цэргүүд 20 000-30 000 хүн алж идсэн байна. Хүний мах идэгчид хэт олширсон тул Ян хотыг эзлэн авахад ердөө 400 амьд хүн байсан гэдэг.


Хойд Солонгосын өлсгөлөн

1991 онд ЗХУ задарснаар Хойд Солонгостой хийж байсан худалдаа наймаа зогсож энэ нь Солонгосын талд хүндээр туссан байна. 1994-1998 онд Солонгост өлсгөлөн болж 250 000-3,5 сая хүн үхжээ. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд ихээхэн зүдэрчээ. Энэ үед хүний мах идэх, хүүхэд хулгайлах явдал гарч эцэг эхчүүд айж сандрах болов. «Өлсгөлөнгөөс болж ухаан солиорсон хүмүүс булш бунхан ухаж үхэгсдийн махыг идээд зогсохгүй үр хүүхдээ ч алж идэх болжээ» гэсэн мэдээлэл бий. 2013 онд Хойд Солонгост ахин өлсгөлөн нүүрлэж, булш ухаж хоолтой залгадаг байсан гэр бүлийг, мөн хүүхэд хулгайлж махалдаг бүлэг эрчүүдийг илрүүлсэн тухай мэдээлэл гарч байсан. Гэвч энэ орны дотоодод болж байгаа бүхэн маш нууц байдаг тул засгийн газар нь хүний мах идэгчдийн тухай мэдээллийг няцаагаа ч үгүй, батлаа ч үгүй өнгөрсөн билээ.


Украйны өлсгөлөн

1930-аад онд хамтралжуулах хөдөлгөөний дараахан орон даяар өлсгөлөнгийн гамшиг нүүрлэсэн юм. Үүнд Украйн, Умард Кавказ, Казахстан, Өмнөд Урал, Баруун Сибирийн мужууд голлон өртсөн юм. Ялангуяа Украйнд байдал аймшигтай байв. 3-5 сая хүн үхжээ. Энэ үед хүний мах идэх явдал гаарч байв. Хүмүүс бүлэглэн нийлж хүн алаад махыг нь идэж байв. Өөрийн үр хүүхдийг алж идсэн тохиолдол цөөнгүй гарсан тул «Үр хүүхдийнхээ махыг идэх нь гаж зэрлэг ёс мөн» гэсэн ухуулах хуудас олноор гарч байжээ. Нийт 2500 орчим хүн хүний мах идсэн хэргээр баривчлагдан шийтгүүлсний ихэнх нь өлсгөлөнгөөс болж ухаан солиорсон байжээ.


Хятадын их өлсгөлөн

1958-1961 онд Хятадад ган гачиг болон засгийн газрын Их үсрэлтийн бодлоготой холбоотойгоор нийтийг хамарсан өлсгөлөн гарчээ. Албан ёсны мэдээгээр 15 сая хүн үхсэн байна. Харин дарга Мао Цзэдуны хамтран зүтгэгчид тариачдаас хоол хүнсийг нь дээрэмдэн аваад зогсохгүй, хүмүүсийг  “өлсгөлөнгөөр үхсэн” гэсэн онош тавихыг эмч нарт хориглож байжээ. Хүний мах идэх явдал хэдийнээ газар авсан байлаа. Хүмүүс хүн чанараа бүрмөсөн гээсэн мэт байв. Зарим нь өөрсдийн үр хүүхдийг идэж байхад зарим нь сэтгэлээ хуурахын тулд бусадтай солилцон идэж байв. Энэ үед Хятадад байсан ганц хоол нь хүний мах л байлаа. Зарим дүүрэг аймшигт махчин хүмүүсээр дүүрсэн байв. Энэ өлсгөлөнгийн үеэр гарч байсан каннибализмыг «XX зууны түүхэн дэх үзэгдээгүй явдал» хэмээн нэрлэжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн хүнээ барьж идэхэд хүргэсэн 9 аймшигт өлсгөлөн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • bi 2015/12/16
    ene ih ulsuglunguudiig unshhad diilenh n zasgiin gazariin bodlogo hen neg atgag sanaatai udirdagchaas bolj engiin nomhon irged ter tusmaa h7uhed emegteichuud hohirson bna hyataduud hoid sologoschuud ed nar goid hun chanar muutai hargis baidag n uhehees naaguur ur huuhdee taschin idej baisantai holbootoi yum bna odoo ch nyarai uragaar tusgai shul hiij uugaad baidag gee biz de

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/12/15
    Энэ хужаа нар ер нь золбин нохой шиг өлсөх тавилантай улс юмуу хаашаа юм ихэнх нь хужаад болсон өлсгөлөнгийн түүх байна

    3 2 Хариу бичих
  • asd 2015/11/23
    bid chin tenger zayat ard tumen

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/12/15
      tss vhsen nohoin baas tenegr zayat bolhoor yaduural deed tsegt hvrcheed nohoishig amidarch baidag yumu? Ene teged tenegr zaya yu?

  • Зочин 2015/11/20
    Саяхан олон улсын хэмжээний Хакерын Форум "Defcon 2015" -д танилцуулагдсан WiFi сүлжээний алдаанд тулгуурлаж password олдог "Whv1.9" гэх tool олон нийтийн видео сүлжээнд тавигдлаа. Ингээд "Whv1.9" тэй танилц... Link: http://bit.ly/215455p

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/11/19
    ymar ix tsatgalan tansag baigaag mini baga nasand maani medruulj oilguulj ogson Viva giinxaa ax egch nart bayrlalaa!!!!!!!!

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/18
    Mongolchuud ed nariin hajuud zovlon uzeegui ard tumen. Tiimdee ch odoo iim archaagui bgaan.

    19 1 Хариу бичих
  • Зочин 2015/11/18
    Монгол орны тухайд 1990-ээд оны эхээр хүн хүнээ барьж идээгүй ч ерөнхийдөө өлсгөлөнгийн байдалд байсан.Тэгвэл 2015 онд хүн амын 30 хувь нь хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа.1921 онд Толбо нуурын тулааны үед Бакычийн арми Хасбаатарын цэргүүдүүдийг олон хоног бүслэлтэнд байлгах үед нохой муурын мах идэж байсан гэх түүх байдаг.

    1 4 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    tolboroo tolson ard tumenuud l ih guren boldog jamtai. Tolbor bol tsus

    3 2 Хариу бичих
    • Зочин 2015/11/20
      Yostoi Tsom shaalaadaa. chi tulburuu tulsimu ?

    • Зочин 2015/11/20
      tsom shaalaadaa

    • Зочин 2015/11/19
      Ukrain tegeed ix guren bolsiim uu?

  • bulgantamir 2015/11/17
    aimshigtain huuhdee alj idej bsan ni zerleg hmuus yum daa arai 2

    0 0 Хариу бичих
  • zorro 2015/11/17
    Hynii mah idej huljsun bayakuud bnaa bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    mongolchuud mini tsuuhuulee aztai buyntai hiimoritoi humuusshuu zasag tur uimeh uer l ulsgulun boldog bnashd manaid arai l bolchilgui bgan ene heden tsadaj hanaddagui 76 ba elbegdorj saihanbileg enhbold batchimeg burmaa ed nariig ulsgulun nervegdsen ard tumend tuslamj bolgod uguh yumsan

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/18
      Bas bitgii uls torjood soliorood bgaach. Chaddag yum bol medleg bolovsrlooroo, chadlaaraa deeshleed tord garaad ulger duurailal boloodoh l doo. Oorsdiigoo ch avaad yavj chadahgui bj neg l uls tor yarisan humuus

  • Зочин 2015/11/17
    цуцу сэтгэл өвдмөөр

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    Бид үнэхээр азтай тэхүү

    9 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/17
    Өвөг дээдсийн маань үлдээсэн хэдэн малын буян ямар их юм бээ

    22 0 Хариу бичих
  • Түшээт ханы Зоригт ван 2015/11/17
    БИд өлсөж байгаагүй ард түмэн шүү хаа очиж харин.Цаашид ч өлсөх учиргүй ард түмэн. Хэдэн малынхаа буянд гэдэс цатгалан мөр бүтэн амьдарнаа...

    9 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/17
      mongold bas bsan yum shig bga yuma hulgar Natsag nuhurtge yavj bgad hun iddeg maxchint taaraad arai gj hamt niilj darj bsan gdg

    • Зочин 2015/11/17
      Dainii ued bas joohon ulsuj bsan geseen, loon huuhdee I aild temeetei ayanchin irhed geriin ezen zorood garsan temeeg ni unagatsan bsan gesen. Gehdee hunii mah ideh deeree tulaaguie mongol bol ulsuj uzeegui oron gej helhed bolno. Ene solongoschuud aimar ulsuud tegeed yang buriin holij hutgaj zohioj idseer bgad hool ni in bayalag bolson gedeg yum bna le kkkk

  • Зочин 2015/11/17
    Монголд төрсөн бид бас л хувь заяатай хүмүүс шүү

    11 0 Хариу бичих
  • Hulan 2015/11/17
    Yeo mongold iim olsgolon bolj bsn boluu? Bi sonsoj baigaagvin bn,(ertnii sxn mal malladag uhaan,5n hoshuu maliinha buynar mongold bolj baigaagv bhaa )

    17 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох