МЭДЭЭ НЭМЭХ  

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

  • 1,807 уншсан
  • 1
  • 2015/11/17

Ургамлын ертөнц хязгааргүй баялаг. Зарим төрлийн ургамал гадаад байдлаараа төдийгүй, “ааш араншин”-гаараа хүртэл гайхашруулж байдаг.

Ургамлын ертөнц хязгааргүй баялаг. Зарим төрлийн ургамал гадаад байдлаараа төдийгүй, “ааш араншин”-гаараа хүртэл гайхашруулж байдаг.

Раффлези (Rafflesia)

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

Халуун бүсийн ороонгон дээр гайхмаар том цэцэгс байхыг харж болно. Ороонго өөрөө биш түүнд шимэгчлэн амьдрах раффлези гэх ургамал ийм сайхнаар цэцэглэдэг аж. Ороонгоны эсэн дотор нуугдсан шимэгч тоос хүртээгч шавжны анхаарлыг татахын тулд өнгө үнэрээрээ илжирсэн махыг санагдуулам цэцэг гарган хуурдаг байна.

Бенгалийн фикус (Ficus benghalensis)

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

Энэ мод дэндүү урт, дэндүү хүнд мөчрийнхөө доор “тулгуур” хийхэд хүрдэг аж. Ингэж газар хүртэл унжиж, тэндээ үндэслэх салаанууд үүсдэг аж. Улмаар нэг фикусыг бүхэл бүтэн ойтой андуурах нь цөөнгүй.

Аварга карнеги (Carnegiea gigantea)

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

Энэ ургамал нь кактусын төрөлд багтана. Өндөр нь 14 метр, диаметр нь 3 метр хүрч ургадаг. Энэхүү аврага кактус 150 гаруй жил насалдаг нь гайхалтай.

Ялаа баригч венерина (Dionaea muscipula)

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

Энэхүү махчин ургамлын хоолны цэсэнд бүх төрлийн шавж төдийгүй, эмгэн хумс, заримдаа мэлхий хүртэл орно.

Мөнх ногоон Секвой (Sequoia sempervirens)

Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг

Манай гарагийн хамгийн өндөр мод. Тэдний өндөр 110 метр хүрэх нь элбэг. Эрдэмтдийн олж чадсан хамгийн эртний секвой 3500 жилийн настай байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ургамлын ертөнцийн зарим гайхамшиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • a 2015/11/18
    a

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох