МЭДЭЭ НЭМЭХ  

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

  • 3,689 уншсан
  • 3
  • 2015/11/18

Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм нэгэн мэдээ дуулгая: “Playboy” сэтгүүл хойшид нүцгэн гоо бүсгүйчүүдийн зургийг нийтлэхээ больж бараг л хүүхдийн сэтгүүл болж байгаа юм байх. Ингээд хуучны зугаатай “Playboy”-тойгоо салах ёс хийж зарим нэгэн баримтыг эргэн санацгаая ...

“Playboy”-н лого бүхий л шалдан зурагнуудаас хамаагүй их ашиг авчирдаг гэнэ.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Эрвээхэй зангиа зүүсэн алдарт туулай маань нас сүүдэр 62 хүрч байгаа ч огт өөрчлөгдсөнгүй. Энэ зураг ердөө хагас цагийн дотор л бий болсон гэдэг. Дэлхий дээр хамгийн алдартай, бүгдэд танил 3 лого байдаг нь: Apple, Nike, Playboy гэнэ.

“Playboy”-н бүсгүйчүүд ихээр өөрчлөгджээ.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Эхлээд хар хүрэн үстэй, намхавтар нуруутай ч “элсэн цаг” шиг галбиртай, цагаан арьст бүсгүйчүүд зургаа авахуулж байв. Тэдний нэг Бонни Халпин сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийн хамт.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Харин 90-ээд оноос эхлэн өндөр нуруутай, том хөхтэй (зарим нь хиймэл) шаргал үст спортлог бүсгүйчүүд зонхилох болжээ. Бүсгүйчүүдийнхээ хөхийг томруулах мэс ажилбарт зориулж Хефнер жилдээ 70 мянган доллар “хаядаг” гэсэн яриа байдаг.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

1960 оны “Playboy”-н шилдэг бүсгүй 21 настай Эллен Страттон 163 см өндөр, 50 кг жинтэй мөртлөө биеийн харьцаа нь 89 – 50 (!) – 89 байжээ.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Харин 1997 оны бүсгүй, 23 настай Виктория Сильвстедт 180 см өндөр, 63 кг жинтэй, биеийн харьцаа нь 102 – 64 – 94 байв.

“Playboy” сэтгүүл дэлхийд хамгийн тансагт тооцогдах хувийн онгоцтой.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Энэ бол өнөөгийн тэрбумтнуудыг гайхашруулаад байх зүйл биш л дээ. Гэхдээ тэртээ 70-аад онд нилээд баян гүрний төрийн тэргүүн л ийм онгоцоор нисдэг байхад Хью Хефнер тэднийг гүйцэж түрүүлсэн цорын ганц бизнесмен байсан юм. Тэр үед сэтгүүл 7 сая ширхэг хэвлэгдэж, шөнийн клубууд нь ид цэцэглэж байлаа.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

«Том туулай» нэр авсан ганган McDonnell Douglas DC-9 онгоцыг тэр үедээ үзэгдэж дуулдаагүй өндөр үнэ буюу 5,5 сая доллараар (одоогийн ханшаар бол 33 сая доллар) авч байжээ. Энэ нь унтлагын, зочдын, хоолны өрөөтэй, сүүл хэсэгтээ диско бартай жинхэнэ нисдэг ордон байлаа.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд
“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд
“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Үйлчлэгчид нь мэдээж, дур булаам хувцасласан «Playboy-н туулайнууд».

“Playboy” сэтгүүлийн анхны дугаар өнөөдөр 6000 дахин илүү үнэд хүрч байна.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Энэ дугаарыг компанийн Ерөнхий захирал байсан Хефнерийн охин Кристи гартаа барьсан байна.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

1953 оны 12-р сард гарсан анхны дугаар нь 54 мянган хувь хэвлэгдэж 50 центээр зарагдаж байв. Нүүрэн дээр нь дөнгөж алдаршиж эхэлж байсан Мэрилин Монрогийн зураг тавигдаж, түүнд зориулсан «Манай үеийн дурлалын бурхан» гэсэн өгүүллэг нийтлэгдсэн байжээ. Өнөө үед хүмүүс цагийн эрхээр шарлаж навсайсан, хар цагаан зураг бүхий хуудсанд 3 мянган доллар өгөхөөс буцахгүй байна.

“Playboy” сэтгүүлийн шилдэг бүсгүйгээр амьдралд байдаггүй секс-бөмбөг тодорч байсан удаатай.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

2009 оны 11-р сард алдарт «Симпсоныхон» дэлгэцэнд гарсны 20 жилийн ойгоор “Playboy” нүүрэн дээрээ хүүхэлдэйн киноны баатар Марж Симпсоны зургийг тавьжээ. Бүх зүйл уламжлал ёсоор боловч мэдээж хошин аястай: Маржтай хийсэн ярилцлага, түүний «Playboy моделийн» анкет, (66–66–66 гэсэн биеийн харьцаа, үстэйгээ 2 метрийн өндөр нуруу зэргийг марталгүй бичсэн) эротик фото зурагнууд (бүр мөсөн нүцэглээгүй л дээ) зэргийг тавьсан байна.

“Playboy”-н алдарт харшид амьдрал төгс сайхан биш гэнэ.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Лос-Анжелест байдаг, готын үеийн асар том энэхүү цайзад 89 настай эзэн өөрөө, түүний 29 настай эхнэрээс гадна Хефнерийг дээдсийн арга хэмжээнд очиход нь дагалдан явдаг, түүний үе үе зохиодог хөл ихтэй үдэшлэг дээр зочдыг зугаацуулах үүрэгтэй бүсгүйчүүдийн бүхэл бүтэн “гарем” амьдарна.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Эмэгтэй бүр машин, эмнэлгийн үйлчилгээ (гоо сайхны хагалгааг оролцуулаад) 7 хоногт мянган доллар авдаг аж. Гэхдээ хатуу журмыг чанд мөрдөнө.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Хүүхнүүд Хефнерээс өөр хэнтэй ч, хаана ч ажиллах ёсгүй. Шилдэг бүсгүйд өрсөлдөх эрхгүй, учир нь “Playboy-н найз бүсгүй” гэсэн статус нь өөрөө алдар нэр, бие даасан байдалд хүрэх зам юм.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Цагийн хуваарийг хатуу баримталж, оройн 21 цагаас хойш цайзаас гарах ёсгүй. (эзэнтэй цуг л биш бол) Зөрчсөн тохиолдолд мөнгөн хангамж нь хасагдана.

“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд

Дээрээс нь байнга зохиогдох үдэшлэг цэнгүүн, янз бүрийн зочид, хэт олширсон гэрийн тэжээвэр амьтдаас болж цайзад ариун цэврийн асуудал хүндхэн байдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Подвалд байдаг алдартай мини-бассейнд орвол халдварт өвчин авч ч мэднэ. 2011 онд энд ирсэн хэдэн зуун зочин легионеллез буюу “Легионеруудын” гэх вирусын хурц халдварт өвчнөөр өвдсөн юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Playboy” сэтгүүлийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/19
    chaavaas ene neg site. yanz buriin content zasaad oruulaal bhiin. hun tooj unshdiin boluudaaa

    0 5 Хариу бичих
    • Зочин 2015/11/19
      бас л нэг атаархуу сайтын админ худлаа ингэж байхаар өмнөх ажлаа л сайн хий дээ

    • Зочин 2015/11/19
      1049 unshsan gej bn chinii siteiin uduriin handalt ch 1000 hurehgui dee kkk


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох