МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

  • 25,515 уншсан
  • 3
  • 2015/11/18

Хувийн ариун цэвэр нь эрүүл мэнд, гадаад байдалд тань нөлөөлөөд зогсохгүй, хайртай хүмүүст чинь ч давхар нөлөөлж болох юм. Та дараах зүйлүүдийг хамгийн дотнын хүмүүстэйгээ ч хуваан хэрэглэж болохгүй шүү.

Хатуу саван

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Саван өөрөө өөрийгөө ариутган цэвэрлэдэг гэж бид саяхныг хүртэл боддог байлаа. Гэтэл хэрэглээ бүрийн дараа савангийн гадаргуу дээр аюултай бактерууд өдий төдийгөөрөө үлдэж хоцордог байна. Бактерийн эсрэг саван байлаа ч ялгаагүй. Савангийн нойтон тавиур бүр ч бохир, нян бактер, вирус, мөөгөнцөр үүсэх орчин болдог байна. Сэтгэл амраах ганц зүйл нь: Нэг гэр бүлийнхний “бактерлаг микро орчин” бие биенийхтэйгээ дасан зохицолддог байж магадгүй. Гэхдээ л та савтай шингэн саван хэрэглэж заншаарай.

Алчуурууд

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Алчуураас тань муухай үнэр үнэртэж байгааг анзаарсан уу? Энэ бол төрөл бүрийн бактер, мөөгөнцөр, хөгцний үнэр. Угаалгын өрөөний чийгтэй орчинд өлгөөтэй байдаг алчуур бол микроб тараагч эд. Иймээс 4-5 удаа хэрэглээд алчуураа угааж, ямагт хуурай байлгах хэрэгтэй. Гол нь хүн бүр тусгай алчууртай байна.

Сахлын хутга

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Хичнээн шаардлагатай байсан ч бусдын сахлын хутгыг хэрэглэж огт болохгүй. Учир нь сахлын хутганд бактер хуримтлагдсан үхмэл эс наалдан үлддэг. Зарим хүмүүс өөрөө ч мэдэлгүйгээр янз бүрийн халдвар тээх нь элбэг. Бусдын хутгыг хэрэглэж байгаад эсгэсэн тохиолдолд халдварт шар өвчнөөс эхлээд ДОХ өвчин хүртэл авч болзошгүй.

Хумсны хутга

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Хумсан доор маш их бохир нуугдаж байдаг учир энэ нь аюул ихтэй. Хумсны мөөгөнцрөөс эхлээд үү гаргагч вирус ингэж халддаг байна. Ядаж спиртээр сайтар ариутгаж байгаад хэрэглэх нь зөв.

Савтай тос, оо энгэсэг

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Та өөрөө болон өөр хэн нэгэн тос руу гараа дүрэх болгонд тос чинь шинэ шинэ бактерээр бохирдож байдаг бөгөөд дараа нь тэд нүүрэнд чинь шилжин очих болно. Хамгийн түгээмэл байдаг бактер нь батга гарахад нөлөөлдөг стрептококк, стафилококк. Иймээс зориулалтын тосны халбага, эсвэл хөвөн ороосон савханцар хэрэглэж сураарай.

Бөмбөлгөн болон гелен дезодорант, хөлс дарагч

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Эднийг хувааж хэрэглэх бодол хэн нэгний толгойд бараг л орж ирэхгүй байх. Ийм дезодорантууд хамгийн “аюултай, асуудалтай газруудаар” явж байдгийг санахад хангалттай. Дезодорантууд зөвхөн үнэрийг л дардаг болохоос бактерийг хөнөөж чаддаггүй юм шүү.

Уруулын будаг, өнгөлөгч

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Уруул дээрх олон тооны цусны судаснууд нь микробоос эхлээд бүх зүйлийг “залгиж” байдаг. Герпесийн (хомхойн) вирус нь хурц өвчлөл ажиглагдаагүй үед ч уруулын будгаар дамжин халдварлаж байдаг гэнэ.

Углааш, сандаал

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Үүнийг хүн болгон цээрлэхийг хичээдэг ч заримдаа яах ч аргагүй байдалд ордог. Ялангуяа бохир хөлстэй углаашинд маш олон тооны бактер, мөөгөнцрийн нян байдгийг бүү мартаарай.

Чихэвч

Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс

Чихэвч бол яг л шүдний сойз шиг хувийн хэрэглээ юм. Стрептококк, стафилококк зэрэг бактерууд чихэвчээр дамжин халдварлаж чихний идээт үрэвсэл зэрэг өвчнийг үүсгэдэг. Шаардлагатай тохиолдолд спирттэй хөвөнгөөр сайтар үрж ариутгаж байж хэрэглээрэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн дотно хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл

  • Сайхнаа 2015/12/01
    Мөн аяга таваг,халбага сэрээ хүн бүрийн хувийнх байх,хэрэглэж угаасны дараа мөн тус тусын тавиурт хадгалагдах ёстой

    2 0 Хариу бичих
  • Сайхнаа 2015/12/01
    Мэдээжийн асуудал

    0 0 Хариу бичих
  • taalagdlaa 2015/11/27
    Bayrlalaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл

Холбоотой нийтлэлүүд

Санал болгох