МЭДЭЭ НЭМЭХ  

Бидний энерги, хүч чадал хаашаа урсаад алга болдог вэ?

  • 10,897 уншсан
  • 3
  • 2015/11/23

Дорно дахины анагаах ухаан бие бялдрын төдийгүй, оюун санааны эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг. Оюун санаагаа эрүүл, хэвийн байлгах нь бидний анхдагч зорилт гэнэ. Бие сэтгэлээ хөвчлөн байж бидний эрч хүчийг сорон урсгаж байдаг дараах зүйлүүдээс даруй ангижраарай. 

Дуусгаагүй, хийгээгүй үлдсэн ажил төрөл

Эхэлсэн ажлаа дуусгалгүй орхичих юм бол цаг зав, материаллаг нөөцөө дэмий бараад зогсохгүй, сэтгэл зүйд чинь хаагаагүй орхисон компьютер шиг нэг асуудал үлдэж хоцроод, өөрийн эрхгүй ухаан санаа, хүч чадлыг чинь мэрж эхлэх вий!

Өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх, өр зээл тавих, ажил эхлээд хаях, хэр чадлаасаа хэтэрсэн асуудлыг шийдэх гэж оролдох зэрэг нь бүгд энд хамаарна.


Өөрийгөө болон өрөөлийг хуурах

Худал хэлж буй хүн зохиомол төсөөлөл бий болгох гэж маш их энерги зарцуулдаг. Түүнчлэн хоолойн чакра, зүрхний чакра 2-ын дундах урсгал муруйдаг. Иймээс хоёр нүүр гаргах, өөрийгөө хуурах, дүр эсгэх зэргээс холуур явбал зохино.


Гомдох, зожигрох зэрэг өөрийгөө тусгаарлах бүхий л хэлбэрүүд

Хүн бол энергийн нээлттэй систем юм. Түүнийг тусгаарлавал суларч ирнэ. Бүслэлтэнд орсон улс гүрэн, хот ямар болдог билээ, яг түүнтэй адил. Ямар ч объектыг физиологийн, эдийн засгийн, тэр ч байтугай мэдээллийн хувьд хаалттай байлгахад мөхдөг жамтай. Хүн ямарваа гомдлоос болж төрөл садан, ах дүү, найз нөхөд, нутаг орон, Эх орноосоо тусгаарлагдмал байж огт болохгүй.


Үл итгэл, айдас, дайсагнал

Дээрхтэй яг адил нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна бие организм үргэлж “байлдааны бэлэн байдалд”, зугтаах буюу тулалдахад бэлтгэж байх тул их хэмжээний энергийг үр ашиггүй алдаж байдаг. Энэ нь ядаргаанд хүргэх урхагтай.


Бие махбодийн, оюун санааны, мэдээллийн ачаалал

Хүн өөрийгөө хэт ихээр ачааллавал хүч тамираа хурдан алддаг. Мэдээллийг боловсруулахын тулд тархинд их хэмжээний энерги шаардлагатай болно. Хоосон санаашрах, сэтгэл зовох үед бөөрний дээд булчирхайн даавар үр ашиггүй ялгарах нь их тул бөөрний дутагдалд хүргэдэг.


Нойр хангалттай, хэвийн бус байх

Зохих цагт нь хангалттай хэмжээгээр унтаж амрахгүй байвал организм энергийг нөхөн сэргээж чадахаа больдог. Биед хорт бодисууд хуримтлагдаж, биоритм алдагдан, тархи боловсруулагдаагүй мэдээллээр дүүрнэ.


Хэт идэх, архи, тамхи, мансууруулах бодист автах

Хорт бодисыг биеэс шүүх, ялгаруулан гаргахад зориулагдсан нөөцийг дэмий зарлагадаж байна гэсэн үг. Мэдрэлийн систем, бөөр, хоол боловсруулах системийн ачааллыг нэмэгдүүлнэ.


Хэт чалчих, адгуу тэвдүү зан гаргах

Хачирхалтай санагдаж магадгүй ч, ярих үед асар их энерги (гол төлөв үр ашиггүй) зарцуулагддаг аж. Нилээд хугацаагаар дуугүй байсны дараа энэ нь илт мэдрэгдэх болно.


Өвчин эмгэг, гэмтэл бэртэл, тааламжгүй гадаад нөхцөл, энергийн вампирууд

Орчин тойронд чинь байдаг тааламжгүй, ааш муутай хүмүүс, гүйдэлтэй газрууд, үйлдвэрлэлийн бохирдсон орчин зэрэг нь энд хамаарна.


Бэлгийн замбараагүй амьдрал

Энэ бол хүний энергийг хамгийн ихээр бардаг зүйл. Бэлгийн хүмүүжил муутай, замбараагүй явдалтай хүмүүс бие махбодийн асар их нөөц хүчээ барж байдаг бөгөөд энэ алдагдлыг нөхөн сэргээтэл их уддаг гэдгийг санаж яваарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бидний энерги, хүч чадал хаашаа урсаад алга болдог вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/09
    би их худалч утасны цаанаас хичнээн худал ярьдаг гээч яана да засах ёстой юм байнаа

    0 0 Хариу бичих
  • Дөлгөөн Жонека 2015/11/26
    Bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Boloroo Booroi 2015/11/24
    Bayrlalaa.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох