МЭДЭЭ НЭМЭХ  

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

  • 2,778 уншсан
  • 6
  • 2015/11/26

Стокгольм хотын гэрэл зурагчин Магнус Веннманын авсан гэрэл зурагнуудыг толилуулж байна. Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд зүгээр л унтаж амрах аюулгүй газар хэрэгтэй байгаа аж.

Стокгольм хотын гэрэл зурагчин Магнус Веннманын авсан гэрэл зурагнуудыг толилуулж байна. Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд зүгээр л унтаж амрах аюулгүй газар хэрэгтэй байгаа аж. 

Ламар, 5 настай, Серб

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

"Ламар Багдад хот руу, гэртээ буцаж очихыг маш их хүсч байгаа. Тоглоомуудаа санаад байгаа юм. Гэвч манай гэрийн яг дэргэд бөмбөг дэлбэрсэн тул тэнд амьдрахын аргагүй болсон. Резинэн завиар тэнгис гатлах гэсэн 2 удаагийн бүтэлгүй оролдлогын дараа бид Унгарын хаалттай хил дээр ирлээ. Хүү маань одоо ингээд ойд, хүйтэн газар айдсаар дүүрэн унтаж байна” гэж Ламарын эмээ ярьжээ.

Абдулла, 5 настай, Белград, Серб

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

"Абдулла цусны өвчтэй, бидэнд эм авах мөнгө ч алга. Сүүлийн хэд хоног Белградын Төв станцаас холгүй хоноглоллоо. Хүүгийн маань нүдэн дээр эгчийг нь алсан. Хүү маань шөнө бүр хар дарж зүүдлэх юм” гэж эх нь ярьж байна.

Ахмед, 6 настай, Хоргос, Серб

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

"Бид явган явж байгаа тул Ахмед 6 настай ч цүнх үүрч явахаас өөр аргагүй болоод байна. Одоо ядраад өвсөн дээр унтаад өглөө. Уг нь их зоригтой хүү, гэвч орой болохоор уйлаад байх юм. Одоо бид Унгараас яаж гарах талаар л бодоцгоож байна” гэж хүүгийн алагдсан эцгийнх нь дүү өгүүлжээ.

Марам, 8 настай, Амман, Иордан

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Марам дөнгөж сургуулиасаа гэртээ ирээд байтал пуужин унаж охины толгой шархаджээ. Тэрээр 11 хоног ухаангүй байсан гэнэ. Одоо ухаан орсон ч, эрүүндээ гэмтэл авсан тул ярьж чадахаа больжээ. Хээрийн эмнэлгийнхэн тэднийг Иордан руу илгээсэн байна.

Ралия, 7 настай, Рахаф, 13 настай, Бейрут, Ливан

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Ралия Рахаф 2 аавынхаа хамтаар Бейрутын гудамжинд хоног төөрүүлэх болжээ. Тэдний эх, ах хоёр нь гранатанд өртсөн байна. Тэд картон цаас дэвсээд бие биедээ наалдан унтдаг. Рахав “муу хөвгүүдээс “ их айдаг тухайгаа ярихад Ралия уйлж эхэлжээ.

Мояд, 5 настай, Амман, Иордан

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Мояд ээжтэйгээ хөтлөлцөн зах руу явж байтал ойролцоох такси дэлбэрч эх нь тэр дороо нас баржээ. Толгой, нуруундаа гэмтэл авсан хүүг онгоцоор Иордан руу илгээсэн байна.

Валаа, 5 настай, Алеппо, Сири

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Валаа гэртээ харихыг маш их хүсч байгаа. Дүрвэгсдийн лагерьт ирсээр шөнө болгон уйлах болжээ. Учир нь тэдний гэрийг шөнө дөлөөр довтолсон юм байна.

Ахмад, 7 настай, Хоргос, Серб / Рьюске, Унгар/

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Ахмадыг гэртээ байж байтал бөмбөг унаж, хүү толгойдоо шарх авсан боловч амьд үлдэж чаджээ. Харин бяцхан дүү нь үхсэн байна. Одоо Ахмад бусад мянга мянган дүрвэгсдийн хамт ой тайга, цардмал зам, автобусны буудал зэрэг тааралдсан газраа хоноглосоор Унгарын хаалттай хилийг зүглэж байна. Хүүхдүүд шөнөдөө ч амарч чадахгүй хар даран зүүдэлдэг аж.

Шираз, 9 настай, Суруч, Турк

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Шираз 3 настай байхдаа саа өвчинд нэрвэгдэж ярьж, явж чадахаа больжээ. Дайн эхлэхэд ээж нь түүнийг хөнжилд боож аваад Айн-эль-Араб-Туркийн хил дээр авчирсан байна. Шираз бүтэн өдөржин дүрвэгсдийн лагерьт модон вандан дээр хэвтэж байдаг.

Шехд, 7 настай, Унгар

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Шехд зураг зурах их дуртай байжээ. Гэхдээ одоо дайн тулаанаас өөр юм зурахаа больсон гэнэ. Бас охин бусад дүрвэгч хүүхдүүдийн нэгэн адил тоглож наадахаа бүр больж, томчуудын айдас хүйдсийг хуваалцах болжээ. Хүнсний зүйл олдохгүй их хэцүү гэнэ. Тэд замын дагуу ургасан моддын зэрлэг жимсээр гол зогоосоор өдий хүрчээ. Шехд Унгарын хилийн ойролцоо газар унтаж байна.

Амир, 20 сартай, Захла, Ливан

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Амир дүрвэгсдийн лагерьт төржээ. Хүнд нөхцөл хүүгийн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байна. Тэрээр огт дуугардаггүй, бас тоглодоггүй байна. Гэхдээ инээх дуртай гэнэ. Тэд майханд амьдарч байна.

Юлиана, 2 настай, Хоргос, Серб

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Цельсийн 34 градус. Газар унтах Юлианагийн нүүрэн дээр ялаа сууж охин нойрондоо тийчилнэ. Охиныхоо нойрыг хамгаалсан эх нимгэн алчуураар бүтээжээ. Унгар хилээ дүрвэгсдээс хамгаалж өргөст тор татсан байгаа. Гэвч хэдэн өдрийн дараа Хоргос хотын хилийн боомтыг нэвтэрч болох байх гэж эцэг эх нь найдаж байна.

Фара, 2 настай, Азрак, Иордан

Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?

Фара, түүний эгч 9 настай Тисам хоёр бөмбөгөөр тоглох тун дуртай. Аав нь олдсон бүхнээ бөөрөнхийлөн бөмбөг хийж охиддоо өгдөг боловч тэр нь дороо эвдэрнэ. Маргааш гэхэд л бүх зүйл өөрчлөгдөж жинхэнэ бөмбөг олдох байх гэж охид орой бүр залбирдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд хаана хэрхэн унтаж байна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2016/01/20
    Ene nowshiin dainaasn bolj hoorhii huuhdud l hohiroh ymda

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/03
    mongold ch gesen orovdmoor huuhduud olon baina. gadnii huuhduud harj doligonoj gene. mongol busdiig orovdohtei manatai yaduuchuud olon uls shuu

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/12/05
      Huuhduud l bol hurtel huuhduud shte iimerhuu yman dr hil hyzgaar togtooj teriigee orowdhoo boliod ene huuhdiig orowd gsn uzel bodloo haysan n drgui yu. Mgld tgle ch ymr ingej dain dajin bolj bga bsh. Ene uls chn yduu deeree daintai temtseldeg bga uls uhaan suu!!!!!!

  • Зочин 2015/12/02
    Yamar hezuu yum be huurhii huuhduud

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/11/30
    бүр уйлчихлаа

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/11/26
    Хэцүү ч юмаа даа

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох