МЭДЭЭ НЭМЭХ  

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

  • 37,934 уншсан
  • 3
  • 2015/11/26

Хүн өдөр бүр тодорхой зүйлүүдийг хийж хэвшсэн байдаг. Гэтэл зарим зуршил маань буруу, бүр өвчин эмгэгийн эх үүсвэр болох нь цөөнгүй. Ялангуяа хоолны дараа хийж болох ба болохгүй зүйл гэж байх аж. Анхаарлаа хандуулна уу.

Хүн өдөр бүр тодорхой зүйлүүдийг хийж хэвшсэн байдаг. Гэтэл зарим зуршил маань буруу, бүр өвчин эмгэгийн эх үүсвэр болох нь цөөнгүй. Ялангуяа хоолны дараа хийж болох ба болохгүй зүйл гэж байх аж. Анхаарлаа хандуулна уу.

Эхлээд хоол идсэний дараа хийж болохгүй зүйлсийн талаар өгүүлье.

Зугаалах

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Хоолны дараа явган явбал ходоодны шүүс ялгарч, хоол сайн шингэнэ гэж олон хүн боддог. Үнэндээ эсрэгээр аж. Ходоод дүүрэн алхах нь улаан хоолойн сөөргөөт үрэвслийн шалтгаан болж болзошгүй гэнэ. Мөн хоолны шингэлтэнд муугаар нөлөөлдөг. Иймээс хоол идсэнээс хойш дор хаяж 30 минут болсны дараа алхах хэрэгтэй.

Жимс идэх

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Жимсийг десерт болгож голдуу хоолны дараа иддэг. Гэвч энэ нь ялангуяа шийгуа, алим, усан үзэм идэхэд хамгийн тохиромжгүй үе юм байна. Бараг бүх жимс “сахараас” тогтдог учир хялбархан шингэдэг. Гэхдээ яг хоолны дараа идсэн жимс хоолтой цуг ходоодонд “гацна”. Иймээс хоол идсэнээс хойш ядаж цагийн дараа жимс зооглоорой.

Цай уух

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Жимсийг десерт болгож голдуу хоолны дараа иддэг. Гэвч энэ нь ялангуяа шийгуа, алим, усан үзэм идэхэд хамгийн тохиромжгүй үе юм байна. Бараг бүх жимс “сахараас” тогтдог учир хялбархан шингэдэг. Гэхдээ яг хоолны дараа идсэн жимс хоолтой цуг ходоодонд “гацна”. Иймээс хоол идсэнээс хойш ядаж цагийн дараа жимс зооглоорой.

Унтах

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Энэ бол туйлын буруу зуршил. Учир нь хоол боловсруулах шүүсний нэг хэсэг ходоодноос улаан хоолой руу тань буцан урсах болно. Үүний улмаас ам гашуу оргих, чээж хорсох байдал гардаг. Хоол идсэнээс хойш 2 цагийн дараа унтахад аюулгүй.

Усанд орох

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Усанд ороход биеийн температур дээшилдэг. Үүнийг хэвийн байдалд оруулахын тулд бие организм маань арьсны гадаргуу руу их хэмжээний цусыг шахаж өгдөг. Ингэснээр хоол боловсруулах процесст ашиглагдах ёстой байсан цус, эрчим хүч өөр зүйлд зарцуулагдаж доголдол үүсдэг байна. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа усанд орж болно.

Тамхи татах

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Тамхи татдаг хэн боловч хоолны дараа нэг сороод авахаас буцдаггүй. Ер нь тамхи олон талын хортой ч, тухайн тохиолдолд гэдэс цочролын хам шинж гүнзгийрч, улмаар ходоодны шарх үүсгэж болзошгүй. Хоол боловсруулах процессийн төгсгөлийн шатанд чухал үүрэг гүйцэтгэх бүдүүн гэдсэнд ч тамхи муугаар нөлөөлдөг.

Бүлээн ус уух

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Хоол идсэний дараахан түүнийг боловсруулахын тулд ходоодонд цус, энерги, дулаан хэрэгтэй болно. Иймээс энэ үед эрч хүчээ өөр зүйлд зарцуулах хэрэггүй. Хүйтэн хоол, мөхөөлдөс, хүйтэн ус зэргээс зайлсхийх хэрэгтэй. Харин бүлээн ус маш ашигтай, зөв сонголт байх болно.

Халуун дотно яриа өрнүүлэх

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Бие организм дахь цусны эргэлтийн хурдыг хэвийн хадгалахын тулд (ингэснээр хоол боловсруулах процесст саад болохгүй) биеийн болон сэтгэл санааны идэвхтэй үйл ажиллагаанаас түр татгалзах хэрэгтэй. Нартай дулаан газар суугаад, гэр бүл найз нөхөдтэйгөө дотно яриа өрнүүлэх нь хамгийн шалгарсан арга. Харин ямар ч маргаан, “учраа ололцох юм” байж болохгүй шүү.

Чөлөөтэй хувцас өмсөх, бүсээ тайлах, амрах

Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Ходоод гэдэс, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл өвчнөөс сэргийлэхийн тулд бариу хувцас, чанга бүс зэрэг ходоод гэдсийг “дарамталсан” хувцаснаас ангижрах хэрэгтэй. Хоол идэхийн өмнөх ба дараах хэсэг хугацааг чөлөөтэй сул хувцастай өнгөрөөгөөрэй. Ядаж бүсээ суллах хэрэгтэй шүү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/15
    Yer n l hool idsenii daraa zugeer yu ch hiigeed hereggui yum bna.

    3 0 Хариу бичих
  • Seife 2015/12/13
    Ih hool idaenuu daraa busee tailj bolohgui gedeg baihaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/30
    yor ni hool ideh hereg bna uu

    10 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох