МЭДЭЭ НЭМЭХ  

... ХАРАМСАХГҮЙ!

  • 180 уншсан
  • 0
  • 2015/11/26

Охиноо үүрчихсэн явган цэцэрлэг рүү нь алхаж явтал бизнесийн шугамаар танилцсан нэг танил маань таараад ихэд гайхсан харцтай над руу харсанаа...

Охиноо үүрчихсэн явган цэцэрлэг рүү нь алхаж явтал бизнесийн шугамаар танилцсан нэг танил маань таараад ихэд гайхсан харцтай над руу харсанаа. Хүүе Цэнгэл захирал гээд хүрч ирсэн ээ. Та одоо хүртэл машин аваагүй хэрэг үү гээд л их л сонжсон байдалтай асуулаа. Би ч нээх юм бодсонгүй бүх захиралууд машинтай байдаг тиймээ гэсэн чинь тийшдээ гээд л инээж байна. Тэгвэл ядаж ганц нь ч гэсэн машингүй явган гэж сонсвол, нэг ч гэсэн залуу тэгээд машингүй захирал байж болох юм гэсэн урам орж болох юм байна шүү дээ гэж хариуллаа. Тэгсэн хэсэг дуугүй зогссоноо.

"Би хүргээд өгөх үү" гэж байна. Надад юм бодоод алхахад их зүгээр байдаг юм гээд би цааш явсан. Тэгсэн нөгөө нөхөр сарын дараа ч билүү хоёр сарын дараа ч билүү над руу утсаар ярьсанаа. Өөрийнхөө унаж байсан машинаа буцаачихсан гэлээ. Би юу гэсэн үг вэ? гэсэн чинь. Би түүнийг лизингээр авсан байсан юм аа. Тэгсэн таны зөв байж алхаж явхад их олон зүйл бодож амждаг юм байна. Бас лизингийн хугацаа дөхөхөөр шаналгаа байхгүй их амарсан гэж ярьж билээ. Би энүүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр машин унасанаараа бусдад гайгүй харагддаг гэж боддог хүн байвал энэ бодолоо орхих хэрэгтэй. Бид залуу хүмүүс, хийж бүтээхийн төлөө гүйхэд танаас юу ч унахгүй шүү.

Эцэст нь хэлхэд энэ улс орныг хөгжүүлэх залуу хүн та замын түгжрээнд сууж болохгүй шүү. Улс орноо хөгжүүлэх үйлсэд гутлаа цоортол гүйсэн ч би харамсахгүй...

@Chimeddorj Battsengel

... ХАРАМСАХГҮЙ!
Зургийн эх сурвалж: http://battsengel.mypage.mn/#3983
Эх сурвалж: http://battsengel.mypage.mn/#3983
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
... ХАРАМСАХГҮЙ!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох