МЭДЭЭ НЭМЭХ  

Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”

  • 4,422 уншсан
  • 3
  • 2015/11/30

Кейден Колуман гэгч эмэгтэй 10 жилийн өмнө хүйсээ солиулж эр хүн болжээ. Гэтэл гайхалтай юм болж тэр жирэмсэн болжээ.

Транссексуалуудын ихэнх нь өөрсдийгөө бүсгүй хүн мэтээр төсөөлдөг эрчүүд байдаг боловч эсрэг тохиолдол цөөнгүй бий. Кейден Колуман гэгч эмэгтэй 10 жилийн өмнө хүйсээ солиулж эр хүн болжээ. Гэтэл гайхалтай юм болж тэр жирэмсэн болжээ.

Бие бялдрын хувьд эр хүн болох бүхий л арга хэмжээг авсан түүнийг энэ мэдээ ихээхэн цочирдуулсан гэнэ.

Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”

“Би олон жилийн турш эрэгтэй даавар орлуулах эм бэлдмэл ууж, хэрэглэж байсан тул жирэмсэн болчихно гэж огт санаагүй. Энэ бол миний хувьд гэнэтийн явдал байлаа” гэж Кейден ярьжээ.

Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”

Кейден эрэгтэй даавар ууж байгаад 6 долоо хоногийн завсарлага авах хоорондоо жирэмсэлсэн бололтой. Энэ үед л бяцхан Азалийн амьдрал эхэлжээ. Кейден жирэмсэн болсноосоо хойш байнгын дарамтанд явж байсан нь төрөлтийн дараах депресст хүргэжээ.

Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”

“Их хэцүү үе байсан шүү. Кейден бараг жил шахам депресст өртсөн. Бид хоёр байнга хамт байдаггүй нь бүр ч их нөлөөлсөн байх. Бидний гэр бүл, төрөл төрөгсдийн хувьд ч их эвгүй байсан. “Хүүгийн чинь найз залуу жирэмсэн болжээ” гэж сонссон эцэг эх маань ямар байдалд орох нь ойлгомжтой. Гэхдээ л бид бүгдийг даван туулж хамт амьдрах болсноор аз жаргалтай гэр бүл нэгээр нэмэгдсэн юм” гэж Кейдений хос Элайжи ярьж байна.

Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”

Азалия одоо 22 сартай, эцэг эх нь охиноо жаахан том болмогц түүний төрсөн түүхийг үнэнээр нь хэлж ойлгуулах бодолтой байгаа аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүйсээ солиулаад 10 жил болсны дараа жирэмсэлсэн “эмэгтэй”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/02
    yaj ch er shinjtei bolson ch gesen nud ni tsaanaa l emegtei hun bn. tsaanaal zoolon, emegteileg nud bgaa biz dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/30
    Gaj

    0 0 Хариу бичих
  • Sonin 2015/11/30
    Yostoi sonin yumaa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох