МЭДЭЭ НЭМЭХ  

Мэдээллийн технологийн Оны хүн-2015 шалгаруулалтын 2-р шатанд шалгарагсад тодорлоо

  • 239 уншсан
  • 0
  • 2015/12/02

Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараах нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар тогтлоо.

Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 12 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагааг 2015 оны 11-р сарын 2-ноос 20-ныг дуустал явууллаа. Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараах нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар тогтлоо. Үүнд:

Манлайлагч

  1. Д.Басбиш, Жи-Мобайл ХХК-ийн зөвлөх
  2. Б.Бат-Өлзий, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга
  3. А.Отгонбаяр, Астериск Техноложис ХХК-ийн гүйцэтгэх захирал
  4. Ч.Чимиддорж, Интерактив Би Ай ХХК-ийн ерөнхий захирал

Програм зохиогч

  1. А.Батбаяр, Өрхийн төсөв төслийг санаачлагч, програм зохиогч
  2. Г.Ганболд, ГрэйпСити Монгол ХХК-ийн бизнес аналист
  3. Л.Тулга, Жи-Мобайл ХХК-ийн Мэдээлэл технологийн албаны дарга
  4. Д.Энх-Амгалан, Скайтел группын интеграцийн мэргэжилтэн

Судлаач

  1. Л.Галбаатар, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач
  2. П.Наранцэцэг, МТҮП-ын Инноваци бизнес хөгжлийн төвийн дарга
  3. Г.Оюунбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Сүлжээ, техник төлөвлөлтийн  албаны  албаны захирал
  4. Т.Уранчимэг, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор

Инженер

  1. Л.Мөнхтөр, Ай Түүлс ХХК-ийн Системийн инженер
  2. Б.Нямбаяр, Скайтел ХХК-ийн Технологийн газрын техник төлөвлөлтийн албаны менежер
  3. Г.Оюунбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Сүлжээ, техник төлөвлөлтийн албаны албаны захирал
  4. А.Энх-Амгалан, Жи-Мобайл ХХК-ийн Дамжуулах сүлжээ сайтын хэлтсийн дарга

Техникч

  1. С.Дашбалбар, ХХЗХ-ны Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
  2. Г.Өлзий, Скайтел ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн менежер
  3. Б.Тунгалаг, Жи-Мобайл ХХК-ийн Радио байгууламжийн ахлах инженер

Анхдагч

  1. Д.Басбиш, Жи-Мобайл ХХК-ийн зөвлөх
  2. Ш.Батмөнх, Монголын Үндэсний Их Сургуулийн магистр, докторын сургалтын албаны дарга
  3. Т.Мөнхбаяр, Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ийн Мэдээллийн технологи, холбооны албаны дарга
  4. А.Отгонбаяр, Астериск Техноложис ХХК-ийн гүйцэтгэх захирал
  5. Ч.Чимиддорж, Интерактив Би Ай ХХК-ийн ерөнхий захирал

Бизнесмэн-дэмжигч

  1. Д.Жигжиднямаа, УБТЗ ХНН-ийн орлогч дарга
  2. С.Төмөрхүү, УБ Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Түшээ-дэмжигч

  1. Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд
  2. П.Зохихсүрэн, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Цахим сургалтын албаны дарга

Гадаад-дэмжигч

  1. Арвинд Жоши, Хаан Банкны Мэдээллийн технологийн газрын захирал
  2. Ушаков Александр Виниаминович, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2015 оны 11-р сарын 26-ны 12.00 цагаас 2015 оны 12-р сарын 11-ний 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу бичгээр хүлээн авна.

Нэр дэвшигчдийн 2015 онд хийсэн ажил бүтээл, үр дүнгийн талаарх тодорхойлолтыг

http://www.mongolia-gateway.mn/itprize/ вэбэд байрлуулан танилцуулна.

Хувь хүн  онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Онлайн санал хураалтыг http://www.mongolia-gateway.mn/itprize хаягаар хандаж өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь байр эзлүүлэн эрэмбэлүүлнэ. Бичгээр санал хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ. Санал хураалтанд оролцогч тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно.

ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:

Монголын Хөгжлийн Гарц ТББ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2/3, Хурд хотхон, 10А-38 тоот

Утас/Факс: 319367, 77339367

Вэб: www.mongolia-gateway.mn/itprize

Э-шуудан: [email protected]

Мэдээллийн технологийн Оны хүн-2015 шалгаруулалтын 2-р шатанд шалгарагсад тодорлоо
Эх сурвалж: http://mongolia-gateway.mn/itprize
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мэдээллийн технологийн Оны хүн-2015 шалгаруулалтын 2-р шатанд шалгарагсад тодорлоо
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох