МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэн дэх хамгийн харгис захирагчид

  • 10,521 уншсан
  • 0
  • 2015/12/07

Харгислал бол яах аргагүй байгалиас заяасан хүний араншин. Гэхдээ харгис хэрцгий авир нь хэтэрч, ард түмнээ цусан далайд умбуулах маягаар “удирдаж” байсан зартай дарангуйлагчид түүхэнд цөөнгүй байдаг аж. Тэдгээрийн заримыг танилцуулъя.

III Влад Басараб

Влад Цепеш буюу Влад Дракула. 15-р зууны үеийн Валахийн захирагч. Тиймээ, цус сорогч Дракулагийн бодит дүр. Өсвөр насандаа Туркийн султаны барьцаанд хэдэн жилийг өнгөрөөхдөө үзсэн бие сэтгэлийн дарамт нь түүнийг онцгой харгис, зэрлэг догшин зантай болоход нь нөлөөлсөн байж болох юм. Тэрээр уурыг нь хүргэсэн болгоныг (хүргээгүй байсан ч адил) шорлон алж, тарчлан амь тавьж буй хүмүүсийн дунд суугаад хоол ундаа идэж уудаг гаж зантай хүн байв. Нэг дор 500, түүнээс ч олон хүнийг шорлон алах нь түүний хувьд юу ч биш байжээ.


II Леопольд

Бельгийн хаан, Конгогийн захирагч Леопольдын хаанчлал бол Конго улсын түүхэнд хамгийн их цус асгаруулсан зовуурьт он жилүүд байсан юм. Тэрээр одоогийн Бельгээс 76 дахин том Африкийн газар нутгийг эзлэн авч чаджээ. Конгогийн 3 сая гаруй иргэн түүний харгислалын золиос болсон юм.


Калигула (Гай Юлий Цезарь Август Германик)

Энцефалит гэх тархи мэдрэлийн хүнд өвчний улмаас Калигула ухаан солиорсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэдэг. Хэмжээлшгүй эрх дархаа ашиглан хүний хийж болох, болохгүй бүхний хил хязгаарыг давсан тэрээр өөрийн гаж хүсэлдээ бүрэн автсан байлаа. Ойр төрлийнхөнтэйгээ бэлгийн харьцаанд орж, цуст найр хийж, хүмүүсийг зэрлэг араатанд тасар татуулахаар хаян өгч, буруу солгойгүй цаазалдаг байсан хаан ах дүү нарыг хүртэл хооронд нь тулалдуулдаг байжээ.


Франсуа Дювалье

Гайтигийн захирагч, хугацаагүй ерөнхийлөгч (1957-1971 он) энэ хүн эх орондоо улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн аливаа байгууллагыг эрс хориглодог байв. Номлолдоо өөрийг нь алдаршуулахаас татгалзсан лам нарыг шоронд хорьдог байлаа. Гайтид дэлгэрч байсан вуду шашныг ашиглан өөрийгөө хүчирхэг шидтэн хэмээн зарлажээ. Ямар ч шүүн таслах ажиллагаагүйгээр хүн ардыг дуртай үедээ яллан хорооно. Түүний хамгийн дуртай цааз нь хэрэгтнийг мэсэн хайрцагт суулгах явдал байв.


Пол Пот

Пол Пот буюу Салот Сар бол Камбожийн улс төрч, «улаан кхмерүүд»-ийн удирдагч, Ардчилсан Камбожийн төрийн тэргүүн (1975-1979) юм. Тэрээр 4 жилийн дотор Камбожийн хүн амын 20%-ийг хоморголон устгасан цуст аллагыг гардан гүйцэтгэсэн хүн билээ. Түүний хөнөөсөн 1,5 сая хүн нь голдуу “сэхээтэн”, “хөрөнгөтөн” гэсэн зүйл, анги сонсчээ.


Жан-Бедель Бокасса

Төв Африкийн БНУ-ын ерөнхийлөгч (1966-1976 онд), Төв Африкийн эзэнт гүрний хаан (1976-1979 онд), 20-р зууны хамгийн хачирхалтай дарангуйлагчдын нэг. Төв Африкийн БНУ-д түүний нэрийг одоо ч гэсэн айдас, жихүүцлээр дүүрэн дурсдаг. Жан Бедель Бокасса нь садист, алуурчин, дарангуйлагч байгаад зогсоогүй жинхэнэ махчин, хүний мах идэгч байжээ. 1971 онд Эхчүүдийн баярыг тэмдэглэхээр шийдэж бүх хоригдол эмэгтэйчүүдийг шоронгоос сулласан байна. Харин оронд нь эмэгтэй хүнийг ямар нэгэн байдлаар гомдоосон бүх эрчүүдийг алахыг тушаажээ. Түүний хамгийн дуртай зугаа нь хүнээр матар хооллох, машинаар дайрч алах, үе мөчөөр нь тасчин хуваах зэрэг байжээ.


Нерон (Нерон Клавдий Цезарь Август Германик)

Нерон 16 настайдаа хаан ширээнд сууж хязгааргүй эрх мэдлийг атгах болов. Эхлээд даруухан байсан ч, тун удалгүй 5 жилийн дараа хүний санаанд оромгүй харгислал үйлдэх болжээ. Анхны эхнэрээ санаандгүй алж орхисон тэр хоёр дахийг нь цаазалсан байна. Улс төрийн өрсөлдөгчдөө хайр найргүй мөшгин алж, улмаар гарт өртсөн бүхнээ хүйс тэмтрэх болов. Нерон Калигулаас хойш мартагдаж байсан муу муухай бүхнийг дахин сэргээсэн юм гэж түүхч Светоний тэмдэглэн бичжээ.


Адольф Гитлер

Фашистын Германы удирдагч. 3-р рейх гэж нэрлэгдсэн дарангуйллын улсыг бий болгосон. Түүний улс төрийн бодлогын уршгаар даян дэлхийн 60 сая гаруй хүн амь насаа алдсан юм. Үүний 40 орчим сая нь энгийн номхон иргэд байсан гэдэг.


YIII Генрих Тюдор

Английн сүм хийдийг үндэслэгч. Англид шашны шинэ үзэл санааг тогтоохын тулд ихээхэн харгис арга хэмжээ авч байв. Түүхчдийн тооцоолсноор түүний хаанчлалын жилүүдэд 376 хуучин сүм хийдийг устгаж, 70 мянга орчим хүнийг шатаан цаазалжээ.


Тамерлан

Дундад Азийн жанжин, байлдан дагуулагч, Тимуридийн эзэнт гүрнийг үндэслэгч Тамерлан буюу доголон Төмөр хаан бол ихээхэн харгис хэрцгий нэгэн байв. Очсон газар болгондоо цусан далай, махан овоо үлдээж явсан энэ хүн Исфисор хотыг эзлэхдээ хотын 2000 гаруй оршин суугчдыг амьдаар нь булсан гэдэг. Грузинд ганц өдрийн дотор 10 000 гаруй хүнийг нүхэнд булсны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байжээ. Тэрээр өөрийгөө Чингис хааны удам судар хэмээн итгэн шүтдэг байсан гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэн дэх хамгийн харгис захирагчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох