МЭДЭЭ НЭМЭХ  

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

  • 9,002 уншсан
  • 4
  • 2015/12/08

Шизофрени буюу солиорох өвчин нь шинжлэх ухаанд бүрэн судлагдаагүй удамшлын хүнд өвчин юм. Тэр тусмаа ийм өвчтэй хүмүүс суут ухаантнууд байх нь элбэг гэнэ. Шинжлэх ухаан, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлсэн зарим алдартай солиотнуудыг танилцуулъя.

Филлип К. Дик

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Шинжлэх ухааны уран зөгнөл, киберпанк сэдвээр бичдэг Америкийн алдарт зохиолч Филлип К. Дик хөнгөн хэлбэрийн солио өвчтэй байжээ. Түүний зохиолуудаар «Хутганы ирэн дээр», «Бүгдийг санах нь» зэрэг зөгнөлт кино хийснийг та бүхэн үзсэн байх. Чухам өвчин нь түүнд ийм хачирхалтай санааг бодож олоход тусалдаг гэж зарим шүүмжлэгчид үздэг байна.

Винсент Ван Гог

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Голландын пост-импрессионист зураач ихэнх зургуудаа солио өвчин нь хөдөлсөн үедээ туурвисан гэдэг. Ван Гог олон хоног дараалан нойргүй хонож, өдөрт хэд хэдэн зураг зурж чаддаг байжээ.

Фридрих Вильгельм Ницше

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Германы алдарт философич Ницше бол «шизофрени» гэсэн золгүй оноштой хүмүүсийн нэг юм. Түүнд “эрхэмсгийн дон” ( агуу ихийн дон ч гэдэг) хэмээх шинж тэмдэг хурц илэрдэг байжээ. Өвчин нь түүний төгс сод хүний талаарх үзэл баримтлалыг бий болгоход тусалсан гэж үздэг.

Николай Васильевич Гоголь

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Оросын алдарт зохиолч Гоголь байнга хий юм үзэж, сонсдог өвчтэй байсан бөгөөд түүнийхээ үндсэн дээр хэд хэдэн дүрээ бүтээжээ. Идэвхгүй хөшингө байдал, депресс нь хэт хөдөлгөөн, уран бүтээлийн онгодоор гэнэт солигддог байв. Өөрийн нь биеийн эд эрхтнүүд “хөлөөрөө дээш харан байрласан” гэж зохиолч бүрэн итгэдэг байжээ.

Исаак Ньютон

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Английн суут математикч, физикч Ньютон нь солио өвчнөөс гадна сэтгэцийн 2 туйлт эмгэг хэмээх хүнд өвчтэй байсан тул маш хажиг зожиг, хүнтэй таарч тохирдоггүй байжээ. Түүний ааш араншин нь цаг тутамд өөрчлөгддөг тул хамтран ажиллахад ихээхэн бэрхшээлтэй байдаг байв.

Александр Николаевич Скрябин

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Оросын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Скрябин нь маш их шүтлэгтэй, нэн аймхай хүн байв. Шизофрени өвчний улмаас аливаад хандах хандлага, огцом хувирдаг зан ааш нь ихээхэн гаж байсан тул ойр дотныхон нь байнга айдастай байдаг байжээ.

Жан-Жак Руссо

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Францын философич, зохиолч Жан-Жак Руссо шизофрени өвчний улмаас байнга мөрдөгдөн хавчигдаж байна гэж дэмийрдэг нэгэн байв. Өөрт нь тулгарч байгаа аюул заналаас зугтаах гэж гэр орноо хүртэл орхижээ. Энэ хүн сурган хүмүүжүүлэх ухаанд чухал үзэл баримтлалыг бий болгосон нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.

Жон Нэш

Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд

Бага Жон Форбс Нэш бол Америкийн алдарт математикч, Нобелийн шагналт хүн. Тэрээр хүнд хэлбэрийн шизофрени өвчтэй байсан ч, өвчнөө хайхралгүй байж сурчээ. Түүний тухай «Төгс оюун ухаан» кино байдгийг та бүхэн үзсэн байх. Харамсалтай нь, энэ гайхалтай хүн 2015-05-23-нд авто ослын улмаас өөд болсон юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай дэлхийг өөрчилсөн суут галзуучууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • bi 2016/02/28
    Eruul humuus bodloo analizdah horigloh tsenduureh tarhinii heseg baonga huchtei ajilj bdag sezotoi humuus uungiigeer caash ni setgeh ued ug neeltuug hiisen bolu

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/14
      magadgvi shvv neeree

    • Зочин 2016/04/14
      owgoon gostuu bhdaa bichtsiimuu

  • ╭☞( ͡ ͡° ͜ ʖ ͡ ͡°)╭☞ 2015/12/08
    gaihaltai

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох