МЭДЭЭ НЭМЭХ  

Эрчүүдийн эрлэг буюу түүхэнд алдартай садар эмс

  • 26,863 уншсан
  • 4
  • 2015/12/10

Эрчүүд л “хүүхэн эргүүлэхийн дон”-той байдаг биш юм байна. Ямар ч алдартай шалиг эр  атаархмаар түүх намтартай, “хормойн дон” шүглэсэн завхай зайдан эмс түүхэнд цөөнгүй байсан ажээ.

Том Юлия

Ромын эзэн хаан Августын охин том Юлияг (МЭӨ 39 – МЭ 14 он) “хормойн донгоороо” гүйцэж түрүүлэх эм хүйстэн одоо хүртэл гараагүй гэнэ.  Дур булаам гоо үзэсгэлэнтэй түүний хувьд секс зүгээр нэг зугаа цэнгэл биш амьдралынх нь утга учир байжээ. Ромын залуусын тэн хагасыг садар самуунд уруу татсан гэгддэг энэ эмэгтэй 80 000 эртэй хаа тааралдсан газраа энгэр зөрүүлдэг байсан гэдэг.


Хатан хаан Валерия

Эртний Ромд янаг амрагийн явдал дэндүү “амттай” байсан бололтой. Эзэн хаан Клодийн эхнэр Валерия Мессалине 8 000 эртэй энгэр зөрүүлсэн гэдэг. Тэрээр эрх ямбаа ашиглаж бүх зарц нараа өөртэйгээ унтахыг шаарддаг байв. Энэ нь багадаад хааны ордонд янхны газар байгуулж өөрөө биеэ үнэлдэг болжээ. Нэгэн удаа хоногт хэн хамгийн олон эртэй унтаж чадах вэ гэсэн тэмцээн зохиож Валерия өөрөө 25 эрийг хүлээн авч “аварга” болжээ.


Жинхэнэ франц бүсгүй

Шадар гурван цэргийн үед амьдарч байсан Нинон де Ланклосыг 4959 эртэй учир ургуулсан гэж шуугиж байв. Хамба лам Ришелье хүртэл түүнд нэг шөнө 50,000 луидор (одоогийн 20,000 доллар) амлаж байжээ. Харин Нинон хамбын мөнгийг авчихаад өөрийнхөө оронд найз хүүхнээ явуулсан гэдэг.


Гүнгийн ахай Кастильоне

Гүнгийн хатан Кастильоне эхлээд эзэн хааныхаа нууц амраг байсан ч тэр үед нэгдмэл биш байсан Итали орныхоо төлөө Францын хаан III Наполеоноос эхлээд улс төрийн нэр нөлөө бүхий олон эрчүүдтэй оронд оржээ. Итали нэгдэхэд энэ хатагтайн хүчин зүтгэл багагүй байсан гэдгийг зарим түүхчид хүлээн зөвшөөрдөггүй нь харамсалтай.


Хатагтай Дебуа

18-р зууны үед Парис хотод амьдарч байсан энэ хатагтайн ор дэрний явдал домог болтлоо яригдаж бүр маркиз Де Садын номонд хүртэл оржээ. Хатагтай нууц амрагуудаа зэрэг дэвээр нь ялган каталог хөтөлдөг байсан нь түүхэнд үлджээ. Энд 16 527 нэр буюу өдөрт 3 эр гэж тэмдэглэгдсэн байна.


Пегги Гуггенхайм

Америкийн уран зураг сонирхогч, цуглуулагч, царай муутайгаараа алдаршсан Пегги Гуггенхайм мянга орчим эрчүүдийг соронздон татаж чадсанаараа цууд гарчээ. 2 удаа нөхөрт гарч хоёр хүүхэд төрүүлсэн нь түүнийг зогсоосонгүй. Бүр 75 настайдаа 25-тай залуу эрчүүдийг орондоо оруулж байсан гэдэг. Эцэг нь “Титаник” хөлөг дээр амь насаа алдсан эмгэнэлт явдал түүнийг эр хүний хайр халамжийг эцэс төгсгөлгүй хайхад хүргэсэн гэх нь ч буй.


Африкийн хатан хаан Нзинга Мбанди Нгола

Ндонго (орчин үеийн Ангол) улсын хатан хаан Нзинга Мбанди Нгола төрсөн ахаа хороож хаан ширээнд гарч ирсэн нэгэн. Тэрээр партизаны отряд байгуулан тэр үедээ хүчирхэгт тооцогдох Португалийн булаан эзлэгчдийн эсрэг 40 гаруй жил тэмцсэн гавьяатай хүн. Хатан хаан хэдэн зуун эрчүүдээс бүрдсэн “эрсийн хүрээлэн”-гаремтай байжээ. Нэг эртэй нэг л шөнийг өнгөрөөгөөд алдаг зуршилтай байлаа. 70 гарсан хойноо л энэ явдлаа зогсоосон гэдэг.


Таллула Бэнкхед

Эмэгтэйчүүдийн сүмд боловсрол эзэмшсэн америк жүжигчин Таллула Бэнкхед эхлээд лесби холбоог л сонирхдог байж. Түүний амрагуудын дотор Грета Гарбо, Марлен Дитрих, Хетти Макдэниел, Билли Холидей зэрэг цуутнууд байлаа. Хожим ижил хүйстнийг эсэргүүцэх, арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарч ирмэгц найз бүсгүйчүүдээ найз залуусаар сольжээ. Ингэж явахдаа зүсэн зүйлийн өвчин авч саваа авахуулсан байна. Эмнэлгээс дөнгөж гармагц эрчүүдийг “бээлий мэт” сольж эхэлсэн гэдэг. Жүжигчин Жон Эмеритэй гэрлээд 4 жил болсны дараа түүнийг “эр хүний хувьд хүч муутай” хэмээн ил тод зарлаад салан одсон байна.


Брижит Бардо

Францын алдарт жүжигчин Брижит Бардо ярилцлага өгөх бүрийдээ “надад шөнө бүр эр хүн хэрэг болдог” хэмээдэг байсан нь хоосон яриа биш байжээ. Түүний баталгаа нь бараг 5000 амраг эр болно.

 

Түүхэнд алдартай шалиг эрс буюу авгай хүүхний эрлэгүүд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрчүүдийн эрлэг буюу түүхэнд алдартай садар эмс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2016/09/02
    Arai dendvv yumaa

    0 0 Хариу бичих
  • билгээ 2016/08/05
    екатрина хатан хааны тухай алга

    0 0 Хариу бичих
  • hm 2016/03/11
    Manai nuguu tsergiin angiar ybdag baisan balius Naraa, bakial hen ch bilee huuhnuud nileed deeguur oroh um bishuu.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/13
    R

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох