МЭДЭЭ НЭМЭХ  

7 ширхэг сонирхолтой кино баримт

  • 7,019 уншсан
  • 0
  • 2014/07/16

«Ядуусын хорооллын саятан» киноны зураг авалтын үеэр Mercedes-Benz компани өөрийн логог зарим үзэгдэлд гаргахгүй байхыг хүсч байжээ. Тэднийхээр бол үнэтэй бренд нь ядуусын хороололд байж харагдвал нэр хүндэд нь муугаар нөлөөлөх юм байх.


«Телевизийн хөтлөгч» кинонд Вероника станцын хүүхнүүдийн хамтаар «Escupimos en su Alimento» гэдэг мексик ресторанд ордог. Энэ рестораны нэр испаниар «Бид хоол руу чинь нулимчихсан» гэсэн утгатай аж.


«Терминатор 2 – Шүүлтийн өдөр» кинонд тоглоод Арнольд Шварцнеггер 15 сая доллар авчээ. Киноны турш тэр ердөө л 700 үг хэлдэг нь 21,429 доллар гэсэн үг. Ингэхлээр алдарт «Hasta la vista baby» гэдэг үг нь 85,716 долларын үнэтэй болж таарч байна.


«40 настай зандан эр» кинонд Энди чээжнийхээ үсийг хуулуулдаг хэсгийг 5 камер хэрэглэж авсан гэдэг. Гэхдээ жүжигчин Стив Карелл жинхэнээсээ үсээ хуулуулжээ. Тэр өөрөө найруулагчид хандаж   «Бүгд номоороо байх ёстой. Хэрэв бид дүр эсгэх юмуу тусгай эффект хэрэглэвэл инээдтэй харагдаж чадахгүй. Үзэгч яг бодит зүйлийг олж харах болно» гэжээ. Ингээд энэ хэсгийг ганц дублээр л авсан байна.


«Оддын дайн: Эпизод I – Далд заналхийлэл» кинонд эмэгтэйчүүдийн Sensor Excel Razor үс хусагчийг бага зэрэг өөрчлөөд Лиам Нисоны бүтээсэн Куай-гон Джинны гар дамжуулагч болгон хэрэглэжээ.


«Шоушенкаас оргосон нь» кинонд Энди Дюфрейны хичээл заадаг чалчаа залуу Томми Уильямсын дүр анх Бред Питтэд зориулагдсан байжээ.


«Хашгираан» киноны алуурчны багийг Эдвард Мюнхын ижил нэртэй зургаас сэдэвлэн бүтээжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
7 ширхэг сонирхолтой кино баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох