МЭДЭЭ НЭМЭХ  

Шотландын нохойн там

  • 14,458 уншсан
  • 4
  • 2015/12/14

Эрдэмтэд олон жилийн турш Шотландын Баруун Данбартонширт байх нэгэн гүүрийн нууцыг тайлж чадахгүй гайхаж байна. Бараг 600 нохой ямар ч учир шалтгаангүйгээр “амиа хорлохоор” энэ гүүрэн дээрээс үсэрсэн гэдэг ба тэдний 50 нь үхжээ. Энэ явдал 20-р зууны дунд үеэс л гэнэт эхэлсэн бөгөөд тэгэхдээ сар бүрийн тодорхой нэг өдөр ноход бараг 15 метрийн өндрөөс доош унаж чулуу мөргөн бяцрах болжээ. Хамгийн аймшигтай нь, амь гарсан ноход дахин доош үсрэхийн тулд гүүрэн дээр гарахаар тэмүүлдэг байна.

Ноход “үхлийн харайлт” хийхийн тулд нэг л газрыг: гүүрний баруун талын сүүлийн хоёр баганын хоорондох зайг сонгодог болох нь мэдэгджээ. Үсэрсэн нохдын дотор онцгой ухаантай гэж гайхагдаж байсан нохой ч бий.

Энэ ер бусын үзэгдлийн учрыг олохын тулд биологч эрдэмтэд нэг бус удаа судалгаа явуулжээ. Ноход гүүрэн доор амьдрах усны булга, хархны үнэрийг аваад үсэрдэг гэсэн таамаглал дэвшүүлсэн ч бүтэлтэй болсонгүй. Хархнаас болж ийм өндрөөс үсрэх ямар амьтан байх билээ? Олон янзын тайлбар, таамаглал байгаагийн дотор хий үзэгдэлтэй холбоотой хувилбар ч байна. Учир нь яг энд эртний Готын Овертаун цайз оршдог аж.

Нутгийн оршин суугчид «Овертауны цагаан ахайтан» гэгддэг хий үзэгдлийн тухай 100 гаруй жилийн турш ам дамжуулан ярьсаар байгаа билээ. Цайзын орчмоос авсан зураг дээр энэ ахайтан дүрслэгдсэн гэж тэд итгэдэг.

Бас Кевин Мой гэгч эр шинэ төрсөн хүүхдээ чөтгөрийн хүү гэж итгэн гүүрнээс доош чулуудсан. Дараа нь ухаан орж хийсэн хэргээ ухаараад өөрөө үсэрсэн. Одоо эцэг хүү хоёрын сүнс нохдыг үсрэхэд хүргэдэг гэсэн домог ч бий. Ноход гүүрэн доорх сүнсийг мэдрээд “хүмүүст” туслахын тулд үсэрдэг байж магадгүй гэсэн тайлбар ч байна.

3 настай спрингер-спаниель Кэсси бол гүүрнээс үсрээд амьд гарсан нохдын нэг юм. Энэ нохой өөрийн эзэгтэй Элис Треворроу, түүний хүү Томас хоёртой зугаалж яваад гэнэт үсэрчээ.

“Бид машинаасаа дөнгөж гартал Кэсси шууд л гүүр рүү гүйсэн. Дараа нь толгойгоо эргүүлж бидэн рүү нэг харчихаад л үсэрсэн” гэж Треворроу ярьжээ. Азаар Кэсси амь гарсан байна. Үсэрсэн ноход хүнд хөнгөн бэртэл авах нь мэдээж.

Нутгийн засаг захиргаа аюулыг сэрэмжлүүлэх талаар арга хэмжээ авч: «Аюултай гүүр. Нохдоо уяанаас нь сайн барина уу!» гэсэн бичигтэй самбар босгожээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шотландын нохойн там
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • aaaaaa 2015/12/18
    @Erdene Baatar : suns bdag gedgiig shinjleh uhaanaar batalchaad bn ergvv min

    3 2 Хариу бичих
    • Зочин 2015/12/24
      harin hezee neg odor suns bdaggui yum bnaa, bid anduursan bna geed notolchihno. uhaan muutai teneg mal mine!

  • Erdene Baatar 2015/12/14
    suns ntr odoo boliochdee joohon huuhed bish hezee neg odor erdemted uunii uchriig tailbarlana

    3 16 Хариу бичих
  • Зочин 2015/12/14
    Tiimee suns baidag gedgiin bas neg notolgoooo

    4 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох