МЭДЭЭ НЭМЭХ  

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

  • 20,523 уншсан
  • 0
  • 2015/12/15

Хангалттай унтаж амраад, эрүүл зөв хооллоод байх шиг хэрнээ жин нэмээд байна уу? Тэгвэл та доорх алдаануудын заримыг нь гаргаж байна гэсэн үг.

Хангалттай унтаж амраад, эрүүл зөв хооллоод байх шиг хэрнээ жин нэмээд байна уу? Тэгвэл та доорх алдаануудын заримыг нь гаргаж байна гэсэн үг. 

Та өдөр, оройн хоолоо цаг баримтлахгүй иддэг юм биш биз?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Таны бие махбодь бол гайхалтай машин. Хоолоо хүлээсэн организм хурдавчилсан программаар эрчим хүчээ зарцуулж эхэлдэг. Удахгүй зохих хэмжээний түлш авна гэдгээ мэдэж байгаа учраас тэр. Хоолоо тогтмол цагт иддэггүй бол, эсвэл олон цаг хоол ундгүй ажилладаг зуршилтай бол бие организм бодисын солилцоогоо удаашруулдаг. Өөрөөр хэлбэл, хэзээ цэнэг авахаа мэдэхгүй учраас эрчим хүчээ хэмнэх горимд шилждэг. Илүүдэл жин ингэж үүсдэг. 3-4 цагийн зайтай бага багаар идэх нь (гэхдээ тогтмол) хамгийн зөв дэглэм

Ус бага уудаг уу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Биеийн эд эсүүд хэвийн ажиллахад хангалттай хэмжээний ус шаардлагатай. Организм усаар дутагдах үед хүчин чадлаасаа доор хаяж 2% бага элчлэгийг шатаадаг. Ус уух нь танд хэцүү санагддаг бол ногоон цай ууж болно. Аяга ус болгон бодисын солилцоог бараг 3 цагаар түргэсгэдэг.

Сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг үү?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн нь булчин тогтоох, элчлэг шатаахад чухал ач холбогдолтой тэжээллэг бодисыг ихээр агуулдаг. Тухайлбал, казеин болон кальцийн ийлдэс болох линолейн хүчил гэдэг бодис бий. Кальци нь бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Кальци их байх тусам өөх тосыг ихээр хайлуулдаг.

Бие организмдаа тодорхой хэмжээгээр ачаалал өгдөг үү?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Биеийн тамирын дасгал, бэлтгэл хийсний дараа бодисын солилцоо хурдасдаг. Энэ нь 48 орчим цаг үргэлжилнэ. Иймээс долоо хоногт ядаж 3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх нь зүйтэй. Дээрээс нь булчингийн масс хөгжих тусам организмаас хангалттай их хэмжээний эрч хүчийг “сорон” авдгийг санаарай.

Та орой босдог уу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Нарны гэрэл бодисын солилцоонд нэн чухал үүрэгтэй. Учир нь хүний цаг хугацааны хэмнэл нараар зохицуулагддаг. Энэ хэмнэл алдагдвал организм маань байнгын аюулд амьдарч байна хэмээн “бодож” бодисын солилцоогоо удаашруулдаг гэнэ. Иймээс эрт унтаж, эрт босч сур.

Нүүрс уснаас бүрмөсөн татгалзах гээд байна уу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Тэгвэл маш буруу, бүр аюултай зүйл хийж байна даа. Ядаж л булчин шөрмөсөнд чинь гликоген хэрэгтэй, энэ нь нүүрс уснаас бий болдог. Нүүрс уснаас татгалздаг хүн байнга л тамирдан ядарч байдаг. Гликогенгүйгээр ямар ч эрч хүчгүй болно гэдгийг санаж яваарай.

Зарим үед чипс, жигнэмэг цадтал идэх дуртай юу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Үе үе чипс, жигнэмэг, торт зэрэг амттанг хэтрүүлэн хэрэглэдэг юм биш биз? Та эрүүл ханаагүй тосны хүчил хэрэглэх ёстой болохоос биш хортой транс тос, сахартай зууш идэж хэрхэвч болохгүй шүү дээ. Самар бол хамгийн тохиромжтой амттан гэдгийг зөвлөе.

Хэт бөгчим халуунд унтдаг байж магадгүй?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Бидний бие организм хамгийн тохиромжтой температурт, унтаж байхад маань илүүдэл элчлэгийг шатааж байдаг. Хэт хүйтэн агаарт унтаж болохгүй, гэхдээ унтлагын өрөөний температур цельсийн 18-19 градус байвал хамгийн тохиромжтой гэнэ. Тиймээ, яг шөнийн цагаар гэдэс бэлхүүс хавийн “бор” өөх сайн хайлдаг аж.

Төмрийн дутагдал ажиглагдсан уу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Төмөр дутагдахад хүчилтөрөгчийн архаг хомсдол үүсдэг. Үүний уршиг нь ядаргаа, идэвхгүй удаан хөдөлгөөн, таргалалт. Ялангуяа эмэгтэйчүүд үүнд анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Шош, броккли байцаа, хятад байцаа хэрэглэж байгаарай.

Уур уцаар ихтэй юу?

Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?

Орчин үед стресст өртөхгүй хүн гэж ховор байх л даа. Гэхдээ уур уцаар ихтэй өдөр ердийнхөөсөө 100 ккал-аар бага элчлэг шатаадаг гэдгийг байнга санаж яваарай. Түүнээс гадна стресст орсон хүнд эрүүл бус хоол идэх хүсэл төрдөг. Иймээс биеэ барьж, тайвшрах дасгал хийж байгаарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Их идэхгүй мөртлөө таргалаад байна уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох