МЭДЭЭ НЭМЭХ  

Уулан дахь байшин

  • 1,659 уншсан
  • 2
  • 2015/12/15

Хүмүүс хэзээнээс л уулсын оргилыг эзэгнэх гэж тэмүүлсээр ирсэн. Одод түгсэн шөнийн тэнгэрийг ойртуулчихсан ч юм шиг санаж, хадат оргилд өглөөний нар тусахыг бахдан харж зогсох нь зарим хүмүүсийн хувьд амьдралынх нь утга учир байдаг аж. Эрэлхэг судлаачид хүн бүрийн хийж чадахгүй зүйлийн ард гардгийн бодит жишээ бол энэ байшин.

Хүмүүс хэзээнээс л уулсын оргилыг эзэгнэх гэж тэмүүлсээр ирсэн. Одод түгсэн шөнийн тэнгэрийг ойртуулчихсан ч юм шиг санаж, хадат оргилд өглөөний нар тусахыг бахдан харж зогсох нь зарим хүмүүсийн хувьд амьдралынх нь утга учир байдаг аж. Эрэлхэг судлаачид хүн бүрийн хийж чадахгүй зүйлийн ард гардгийн бодит жишээ бол энэ байшин. 

Уулан дахь байшин

Энэ бол Швейцарийн Альпийн хамгийн өндөр уулсын нэг Маттерхорн.

Уулан дахь байшин

Дурангаар харвал нэг гайхалтай зүйл харагдана.

Уулан дахь байшин

Сольве нэрт бяцхан байшинг далайн түвшнээс дээш 4003 метрийн өндөрт барьжээ. Хернли нуруугаар өгсөн Маттерхорн хүрэх замд энэ байшин оршдог

Уулан дахь байшин

Хүнд байдалд орсон уулчдад туслах зорилгоор байшинг барьсан байна. Дүрэм ёсоор Сольве Хатад цаг агаар муудсан үед ч юм уу бусад шаардлагатай үед очиж болох гэнэ.

Уулан дахь байшин

Байшин дотроо 10 ортой, радио холбоотой. Харин ус болон хүнсний зүйл, түлш байдаггүй гэнэ.

Уулан дахь байшин
Уулан дахь байшин

Энэ байшинг 1915 оны 8-р сард 5 өдрийн турш барьж дуусгажээ. Мал амьтны хүчийг ашиглаж барилгын материалыг 3260 метрийн өндөрт авчирчээ. Эндээс дүүжин зам ашиглан бүх материалыг 4000 метрийн өндөрт гаргаж чадсан байна.

Уулан дахь байшин
Уулан дахь байшин
Уулан дахь байшин

1966 онд Сольвег сэргээн засварласан бөгөөд 1976 онд онцгой тохиолдолд хэрэглэж болох утсан холбоо тавьжээ.

Уулан дахь байшин

Ийм ер бусын нөхцөлд, ихээхэн ач холбогдолтой байгууламж барихыг санаачлан, хөрөнгө мөнгө гаргасан Бельгийн химич-эрдэмтэн Эрнест Сольвегийн (1838—1922) нэрээр байшинг нэрлэсэн юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Уулан дахь байшин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/22
    Архичин, согтуучуудад бол тохирохгүй байшин байна даа, нэг ухасхийхэд л өнгөрөө...

    0 0 Хариу бичих
  • noname 2015/12/15
    baishang bosgoh gj ih hetsuu bsan bn daa. barisan barilgachid n her ih zorigtoi bsan bol ?

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох