МЭДЭЭ НЭМЭХ  

Хүнд хэрэгцээгүй эрхтэн байдаг гэж үү?

  • 8,398 уншсан
  • 3
  • 2015/12/17

Ердөө 100 гаруйхан жилийн өмнө мэс заслын аргаар авчихад ер гэм болохгүй “илүүдэл эрхтэн” хүнд 200 орчим байдаг гэж эмч нар итгэж байв. Орчин үед ч мухар олгой, гүйлсэн булчирхай зэргийг огт эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр авч байна. Гэтэл эд нь бие махбодид ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг, ер нь хүнд хэрэггүй эрхтэн гэж огт байдаггүй бол яанаа? Энэ тухай цааш сонирхоцгооё.

 Мухар олгой 

Мухар гэдэсний өт хэлбэрт энэхүү ургацаг нь “хэрэгцээгүй” эрхтний жагсаалтын 1-рт бичигддэг. Ямар ч байсан 10-15 жилийн өмнө ингэж үзэж байв. Гэтэл энэ нь дархлааны системд чухал үүрэгтэй: нарийн гэдсийг бvдvvн гэдэсний нянгаас хамгаалдаг, мөн хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангадаг бичил биетүүдийг агуулж байдаг нь батлагджээ. Мухар олгойгоо авахуулсан хүмүүс ямар нэгэн үрэвслийн дараа гэдэсний бичил биетүүдийг нөхөн сэргээх тал дээр асуудалтай болдог байна.


 Гүйлсэн булчирхай 

Гүйлсэн булчирхайгүйгээр дажгүй амьдраад байж болно л доо. Гэвч энэхүү “илүүдэл” эрхтэн маань ялангуяа хүүхэд насанд дархлааны системийн чухал бүрэлдэхүүн хэсэг, хамгаалалт болж байдаг ажээ. Халдварын хамгаалалт онцгой шаардлагатай байдаг 4-7 насанд гүйлсэн булчирхай хамгийн ихээр томорч ирдэг. Бас энэ насанд хүүхдүүд урьдчилан сэргийлэх тарилга хамгийн ихээр хийлгэдэг. Энэ зориудын дархлаажуулалтаас болж гүйлсэн булчирхай томордог байх гэж үзэж байна. Хүүхдүүд чийрэгжиж чангарахын хэрээр гүйлсэн булчирхай багасдаг. 16-20 насанд бүр жижгэрч эсвэл алга болно. Орчин үед гүйлсэн булчирхай хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй байх, эсвэл үрэвслийн голомт болсон тохиолдолд л авахуулж байхыг зөвлөх болжээ.


 Ахар сүүл 

Энэ “илүүдэл” эрхтнийг анхны хүнд тэнцвэр өгөх зориулалттай байсан «сүүлний үлдэгдэл» гэж нэрлэх нь бий. Ахар сүүл нурууны багана ясны доод хэсэгт байрлан 4 үеэс тогтоно. Хүн ахар сүүлгүй байсан бол дотоод эрхтний байрлал шал өөр байх байсныг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн ахар сүүл чухал тулгуур цэг болдог.


 Агт араа 

Агт арааны гол үүрэг бол хоол тэжээлийг жижиглэн бутлах явдал юм. Хувьслын явцад хүн төрөлхтөн хатуу, хуурай хоол хүнс хэрэглэх нь багассаар эцэст нь агт араа үндсэн үүргээ гүйцэтгэхээ бараг больжээ. Гэвч агт араа хүний мэдрэлийн системтэй, тэр дундаа нуруу нугастай салшгүй холбоотой байдаг учраас араагаа авахуулбал яваандаа нуруу өвддөг болох төдийгүй, хөгшрөх тусмаа нүүрний хэлбэр буруу болох эрсдэлтэй байдаг. Иймээс буруу ургаж үрэвсээгүй л бол агт арааг авахуулах хэрэггүй шүү.

 Жич:  харин чихний булчин бол жинхэнэ илүүдэл эрхтэн юм. Чихний дэлбэнг хүрээлж буй булчингууд бидний өвөг дээдэст чихээ хөдөлгөхөд нь хэрэг болдог байж л дээ. Одоо ч гэсэн цөөн тооны зарим хүмүүс чихээ хөдөлгөж чаддаг. Харамсалтай нь, огт хэрэгцээгүй л дээ.

Эцэст нь хэлэхэд, хүн зарим эрхтэнгүйгээр амьд байж чаддаг ч ерөнхийдөө хэрэгцээгүй эрхтэн гэж байдаггүй юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүнд хэрэгцээгүй эрхтэн байдаг гэж үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Tumennasan Bolor 2016/08/10
    Энэрэл дентийн эмч акт араагаа авхуул хэрэггүй гэж байсан боловч би өөрөө авхуулаагүй нь болж.Тэд үүнийг уншвал таарах юм байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/01/08
    Ovoo yum bichle de geel duusaxiin davaan deer shal mangar yum bicheel ooriigoo untraachxiima. Chixnii bulchin yaxaaraa xereggui boldog bnaa. Xun bayarlaxaaraa aris ni toliigool nuur ni saixan bolj xaragdaj medregddeg bizde. Eniig bichsen xun bulchinguudaa ed erxtnee dutuu ashigladag yum blgui. Erxten xereggui gedeg xun anx udaa sonsoj bna

    0 1 Хариу бичих
  • Pj 2015/12/20
    Bitgi huts

    1 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох