МЭДЭЭ НЭМЭХ  

Байгалийн 10 сонирхолтой баримт

  • 7,897 уншсан
  • 2
  • 2014/07/17

 

10. Гайхалтай хулгана

Баримт: Хулгана ердийн үзэгний хирийн диаметртэй нүхээр багтаад гарчихдаг амьтан гэнэ. Тэдний гавал яс нь маш зөөлөн, дээр нь мэрэх чадварыг нь нэмчихвэл хүрэхгүй газаргүй бололтой. Байнга ургаж байдаг шүдээ хэвийн хэмжээнд нь барихын тулд юм бүхнийг, бүр бетон, тугалга, пластикийг хүртэл мэрнэ. Харин бяслаганд тийм ч дуртай биш гэнэ. Хулгана 46 см өндөрт үсэрч, усанд сэлж, дээрээс доошоо, эсвэл эсрэгээр гүйж чаддаг адтай амьтан ажээ.


9. Дөрвөлжин нүд

Баримт: Ямааны хүүхэн хараа /бусад туурайтан амьтад мөн нэг адил/дөрвөлжин байдгаараа бусад амьтнаас ялгаатай. Энэ нь 320-340 градусын радиуст харах боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл ямаа толгойгоо бараг хөдөлгөхгүйгээр эргэн тойрноо харах чадвартай гэсэн үг.


8. Сохор морь

Баримт: Морь чанх өмнөө байгаа зүйлийг харж чаддаггүй аж. Уг нь морь бүх сүүгээр бойжигчдоос хамгийн том нүдтэй, хамгийн сайн хараатай / тэд 350 градусын радиуст харна/ боловч 2 цагаан толбо хардгийн нэг нь чанх өмнө нь, нөгөө нь толгойн яг ард байдаг гэнэ. Бас морь улаан өнгийг огт хардаггүй аж.


7. Өвчтэй хархнууд

Баримт: Харх бөөлжиж чаддаггүй гэнэ. Тэдний 2 ходоодны хооронд байх тусгаарлагч болон булчингаа зохих ёсоор ажиллуулж чаддаггүйгээс ингэдэг байна. Чандага, далайн гахай мөн адил гэнэ. Иймээс харх эхлээд олзоо сайн үнэрлэж, амсаж байгаад аюулгүй бол цаашид иддэг ажээ.


6. Горилл Горилл Горилл

Баримт:  Горилл сармагчны жинхэнэ нэр – «Горилл Горилл Горилл» ажээ. Гэхдээ энэ нь тодорхой нэг төрлийн нэр юм байна. Хүмүүс мэдэхгүйн улмаас бүгдийг нь Горилл гэж хольж хутгадаг бөгөөд энэ нь зоопаркуудад олноор байдаг хамгийн их тархсан төрөл гэнэ. Харин бусад төрлүүд нь  «горилл горилл дихли», «горилл берингей берингей», «горилл берингей граери» гэх мэтээр нэрлэгддэг аж.


5. Зодоонч хун

Баримт: Хун шувуу хүний гарыг хугалж чадна. Хэрвээ та хэзээ нэгэн цагт энэ үзэсгэлэнт сайхан шувууг илж таалан эрхлүүлж, хооллохыг хүсвэл болгоомжтой байгаарай. Үр зулзагаа харамласан хун шувуу тун ч ууртай байдаг бөгөөд 3 метр хүрдэг том далавчаараа цохиж хүний хөл, гарыг хугалсан тохиолдол цөөнгүй.


4. Хэврэг аалз

Баримт: Хэрэв та тарантул  буюу тэмээн аалзыг унагавал тэр “хугарна”. Энэ аалз өвдтөл хаздаг ч хор нь хүнд гэмгүй. Тэмээн аалз, хавч зэрэг нь гадуураа хамгаалалтын бүрхүүлтэй байдаг. Эдгээр амьтад цаг үргэлж дээшээ харан хэвтэж бүрхүүлээ шинэчилж байдаг. Ийм үед нь халдвал тэд тун хэрцгий авирладаг. Гэхдээ бүрхүүл нь даанч хэврэг тул маш хялбар хугарч үхэлд хүргэдэг байна.


3. Аюултай самар

Баримт: Задийн самар /Мускатный орех/ хортой гэнэ. Энэ самрыг нарийн боов, кекс болон бусад амттан хийхэд үнэр оруулагч болгон ашигладаг. Гэхдээ энэ самар зарим төрлийн эм бэлдмэлийн хамт ходоодонд орвол аюултай хор болон хувирна. Жишээ нь, амфетамин ууж байхад биед 2 гр задийн самар орвол халуурч, толгой өвдөн, бөөлжис хутгана. 7,5 гр самар нь таталт өгч, 10 гр нь дэмийрч, хий юм харахад хүргэнэ. Хэрвээ бүтэн самар идвэл «Задийн самрын психоз» гэгч өвчин тусч ухаан самуурна. Энэ самрын улмаас 1908, 2001 онуудад тус бүр нэг хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ.


2. Ганхдаг навч

Баримт: Десмодиум гэдэг ургамал салхигүй үед ч навчаа хурдан хурдан хөдөлгөж чаддаг. Ази тивд голдуу ургадаг бөгөөд навч нь дээш доош үсчин хөдөлж тэнхлэгээ эргэдэг байна. Ургамлын хувьд “хурдан” гэдэг ойлголт харьцангуй байдгийг анхаараарай. Гэхдээ л энгийн нүдээр ажиглагддаг гэнэ.


Халуун цох

Баримт: Бөмбөгдөгч цох нь биеэ хамгаалахдаа буцламтгай шингэнээр маш хүчтэй шүршдэг аж. Энэ шингэн нь цохын гэдсэн дотор урвалд орж нийлэгждэг ус төрөгчийн хэт исэл ба гидрохиноны нэгдэл юм. Жижгэвтэр шавжинд үхлийн аюултай бөгөөд хүн оногдвол маш ихээр өвтгөдөг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгалийн 10 сонирхолтой баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/17
    Би бүр энэ сайтанд дурлачихлаа...

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/18
    Sonirholto bla

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох