МЭДЭЭ НЭМЭХ  

"Юрийн галвын цэцэрлэг" хэрэгжих боломжтой юу?

  • 5,378 уншсан
  • 4
  • 2015/12/18

Эртний чулуужсан хуванд хадгалагдан үлдсэн ДНК-г ашиглан үлэг гүрвэлүүдийг хувилан гаргаж байгаа тухай өгүүлсэн "Юрийн галвын цэцэрлэг" хэмээх роман (зохиолч Майкл Крайтон) 1990 онд хэвлэгдэн гарчээ.

Үүнээс хойш 13 жилийн дараа эрдэмтэд устаж үгүй болсон амьтныг клоны аргаар бий болгох оролдлого хийжээ. Пиренейн уулын зэрлэг ямааны сүүлийн ганц төлөөлөгч Селия нэрт янгир 2000 онд үгүй үхсэн байна. Испанийн эрдэмтэд 3 жилийн дараа клоны ураг буюу Селиягийн ДНК-г 57 гэрийн ямааны өндгөн эсэд суулгажээ. Хээл авч чадсан 7 ямааны 6 нь ураг хаясан байна. Шинэ төрсөн ишиг дөнгөж 10 минут амьдраад амьсгалын дутагдлаас болж үхжээ. Түүний уушиг амьдрах чадваргүй байлаа.

Гэхдээ энэ нь мөхөж үгүй болсон төрөл зүйлийн амьтдыг сэргээн амьдруулах нь уран зөгнөл төдий  биш гэдгийг баталсан гайхалтай явдал болсон юм.

Австралид «Лазарь» (библи сударт гардаг үхээд босч ирсэн баатар) нэрт төсөл хэрэгжиж байна. Гол зорилго нь 80-аад онд мөхсөн 2 төрлийн мэлхийг клоны аргаар бий болгох явдал юм. Өөр хэсэг эрдэмтэд Тасманийн чоно, бэдрэгч тагтаа хоёрыг хувилан гаргахаар ажиллаж байна.

Эдгээр амьтад нь харьцангуй саявтар мөхсөн төрөл зүйлд хамаарах тул эрдэмтдийн гарт ДНК-гийн найдвартай хувилбар бий гэдэгт итгэлтэй байж болох юм.

ДНК-гийн задрал үхэл дайрсан мөчөөс эхлэх боловч бүрэн задарч дуустал нилээд хугацаа орно.

Үхсэн организмын ДНК 521 жилд хагас задардаг тул 1000 жилийн дараа генетик материалын дөрөвний нэг орчим хэсэг нь үлдэнэ гэсэн үг. Маш тохиромжтой орчин нөхцөлд, цельсийн -5 ° температурт хадгалагдаж байсан ДНК-гийн сүүлийн хэсэг 6,8 сая жилийн дараа сая задарч дуусдаг байна. Тэгвэл үлэг гүрвэлүүдийн хамгийн “залуу яс” 65 сая жилийн настай. Ингэхлээр "Юрийн галвын цэцэрлэг"-ийг одоогийн технологиор ойрын ирээдүйд бий болгох боломжгүй байх нь.

Харин мөстлөгийн үеийн амьтдын зоопарк бол маш боломжтой хувилбар. Арслан заанууд ердөө 4000 жилийн өмнө мөхсөн. Генетик материал дутагдалтай байгаа ч сөнөсөн арслан зааныг орчин үеийн заантай эвцэлдүүлэн турших замаар клон гаргаж болох юм.

Ердөө өнгөрсөн хавар Харвардын генетикч Жорж Чёрч богино палиндром давталтын технологийг ашиглан арслан зааны ДНК-г Азийн амьд зааны геномд суулгаж чаджээ. Гэхдээ энэ нь заан гэнэт үсэн бүрхүүлээр хучигдах биш, харин заан, арслан зааны эрлийз эс хуруун шилэнд амьдрах боломжтой болно гэсэн үг юм. Чёрч энэ эсийг хиймэл умайд суулгаж эрлийз үр төл гарган авахаар зорьж байгаа гэнэ. Уг нь эмэгчин зааныг тээгч эх болгон ашиглаж болох ч, дээр өгүүлсэнчлэн гэрийн ямаанууд олноор хээл хаясан тул төрөлхийн эмзэг мэдрэмтгий, тэгээд ч адилхан мөхлийн ирмэг дээр ирээд байгаа заануудыг “цочроохоос” болгоомжилж хиймэл умайг илүүд үзэж байгаа аж.

Ер нь, мөхсөн амьтад эргэн бий болох нь гарцаагүй процесс болоод байгаа гэнэ. Устаж үгүй болсон организмын ДНК-гийн хэсгүүдийг холбож, геномын дарааллыг бүрдүүлэгч машины ур чадвар сүүлийн үед ихээхэн сайжирч байгаа аж. Тэр бүү хэл удалгүй неандерталь хүүхдийг “өлгийдөж авна” гэж эрдэмтэд найдаж байна. Үүний тулд неандерталь хүний геномын хэдэн мянган фрагментийг (хэсэг, хэлтэрхий) орчин үеийн хүний үүдэл эсэд суулгаж, неандерталь хүний генийн дараалалтай төстэй үр хөврөлийн үүдэл эсийн жагсаалтыг бий болгох ёстой юм.

Энэ үед хүн хувилахтай холбоотой хууль журмын тухай асуудал босч ирнэ. Өнөө үед ч гэсэн АНУ, Япон болоод Баруун Европын 30 гаруй оронд хүн хувилахыг хуулиар хориглосон байдаг. Дэлхийн бусад олон оронд ч гэсэн хүн хувилахаас гадна, хүний үр хөврөлийг элдэв зорилгоор ашиглахыг чандлан хориглодог. Хүний үр хөврөлд генийн өөрчлөлт хийсэн Хятадын эрдэмтдийн туршлага дэлхийн шинжлэх ухааны байгууллагууд болон олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
"Юрийн галвын цэцэрлэг" хэрэгжих боломжтой юу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • .... 2016/05/03
    shinjleh uhaand ed nar bolomjtoi

    0 0 Хариу бичих
  • Adishaa Otgonbayar 2016/02/05
    bichsen niitleliig hed honoj bj oruuldag site ve

    0 0 Хариу бичих
  • KO. 2015/12/20
    tx goy site shuu

    0 0 Хариу бичих
  • Bayasa 2015/12/18
    Tanai site l hamgijn goendoo er n. Busad n bol dandaa hereggui yum niitelj baidag

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох