МЭДЭЭ НЭМЭХ  

Биднийг нойрсож байхад бие дотор маань юу болж байдаг вэ?

  • 10,476 уншсан
  • 6
  • 2014/07/17

22:00 цаг

Цусан дахь цагаан бөөмсийн тоо 2 дахин ихэснэ. Энэ бол бидний дархлааны систем эзэмшил газраа эргэж тойрч шалгаж байна гэсэн үг. Биеийн дулаан бага зэрэг буурч, биологийн цаг маань “ Унтах боллоо” гэсэн дохио өгнө.


23:00 цаг

Бие махбодь бүр сулран тавигдаж, эд эс болгонд нөхөн төлжих ажил эрчимтэйгээр явагдана.


00:00 цаг

Ухамсар ахуйг маань зүүд нойр нэгмөсөн эзэмдэх боловч, тархи ажилласаар, өдрийн олж авсан мэдээллээ ялган салгасаар байна.


1:00 цаг

Маш сэргэг унтана. Эмчлүүлж амжаагүй шүд, дээр үеийн өвдөгний гэмтэл чинь одоо л өвдөнө шүү дээ. Нэг л сэрчихвэл эргэж унтахад хэцүү байх болно.


2:00 цаг

Бүх эрхтнүүд амарч байхад элэг маань л ажиллаж, унтаж буй организмыг хуримтлагдсан хорт бодисуудаас цэвэрлэж байдаг.


3:00 цаг

Бие махбодийн ажиллагаа зогсонги байх үе. Цусны даралт хамгийн бага түвшинд, судасны цохилт болон амьсгалын тоо маш цөөрсөн байна.


4:00 цаг

Тархинд очих цусан хангамж маш бага байх тул нойроос сэрэхэд бэлэн биш, харин чих ер бусын сонор болж, өчүүхэн төдий чимээ гарвал сэрчихнэ.


5:00 цаг

Бөөр амарч, булчин шөрмөс суларч, бодисын солилцоо удааширсан байдалтай боловч бие организм ерөнхийдөө сэрэхэд бэлэн болсон байна.


6:00 цаг

Бөөрний булчирхайнууд цусанд адреналин болон орадреналины даавруудыг юүлж эхлэх бөгөөд эдгээр нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгана. Оюун санаа  нойрмоглосоор авч бие махбодь маань сэрэхэд бэлэн болжээ.


7:00 цаг

Дархлааны системийн ялгуулсан үе. Одоо сайхан суниаж аваад босож шүршүүрт ордог цаг. Яг энэ үед уусан эм бие махбодид маш сайн нөлөөлдөг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Биднийг нойрсож байхад бие дотор маань юу болж байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • zochin 2016/03/29
    yaponii erdemted eruul baiy gewel oroin 10tsag gehed untsan baih heregtei gedeg bogood harin ert bosohiig zowoldog

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/28
    Undarya

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/28
    Noir hvrehgvi untagvi vyed yadag bol?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/20
    Гоё нийтлэл байна

    1 0 Хариу бичих
  • Joke 2014/07/20
    uduriin 12-1 tsag hurtelh ni bhku bn shdee :p

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/18
    sonin l yum

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох