МЭДЭЭ НЭМЭХ  

Нэгэн зургийн түүх - 2

  • 25,718 уншсан
  • 15
  • 2015/12/21

Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм.

1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн цахилгааны доголдол үүсчээ.

Цахилгаанчин Рэндалл Чампион, Жей Томпсон нар өндөр хүчдэл бүхий дамжуулагчийг сольж байлаа. Гэнэт Рэндалл санамсаргүй нэг утсанд гараа хүргэж орхижээ. 4000 вольтын гүйдэл агшин зуур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрх нь шууд зогсов. (гэмт хэрэгтнүүдийг цаазалдаг цахилгаан сандлын гүйдлийн хүч 2000 вольт байдаг)

Рэндаллын амьсгаагүй болсон бие хамгаалах бүсэндээ дүүжлэгдэн унжиж ирэхэд түүний хамтрагч Жей секунд бүр үнэтэйг маш хурдан ойлгож цаг алдалгүй хиймэл амьсгал хийж эхэлжээ. Өндөр шон дээр хэцүү байсан ч Жей нөхрийнхөө зүрхийг дахин амилуулахын тулд цөхрөлтгүй оролдсоор байлаа. Тэгсээр Рэндалл амьдын шинж тэмдэг үзүүлж эхлэв. Жей найзыгаа хамгаалалтын бүснээс нь салгаж мөрөн дээрээ тунтраад газар буужээ. Аврагчид ирэхэд Рэндалл аль хэдийн ухаан орсон байлаа.

Рокко Морабито энэ зургаараа 1968 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм. Рокко тэр өдөр төмөр зам дээр гарсан ослын зургийг авч байгаад хашгирах дууг сонсож огт санамсаргүй харцаа дээшлүүлэн хүнд байдалд орсон цахилгаанчдыг олж харсан байна. Тэрээр эхлээд аврах ангийнхыг дуудаад дараа нь дээрх зургийг авчээ.

“Томпсоныг «Тэр амьсгалж байна!» гэж орилоход би баярласандаа болж толгойгоороо хана мөргөчихөж билээ” гэж зурагчин хожим ярьжээ. Ингэж Рэндалл Чампион сайн найзын хүчээр амь гарсан түүхтэй. Харин зураг нь дэлхий даяар тархжээ. Азтай л залуу юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нэгэн зургийн түүх - 2
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • 11 өдөр
    baharhmaar tuuh bn, eej maani namaig joohon bhad tsusni ovchnoor ovdohod mini . shur nuhaj. halgai butsalgaj ogsoor bgaad l edgeesen . ene tuuhee neg hund yrital. eej chin burhan yum bn gej helsen ni ih saihan sanagdaj bsan. ter ni shig ene hun bas burhan shig hun yum daa

    0 0 Хариу бичих
  • Tsetsenbileg Ganbold 2016/08/05
    энэ бол сэтгэлийн хүч. далд хүч гэж бодож байна. Манай нэг монгол залуу бичсэн байсан: нялх байхдаа өвдөөд эмнэлэгт нас барлаа гэхэд нь ах нь миний дүү гээд чарлаад сэгсчээд байсан чинь гэнэт би ухаан орсон гэсэн. Би ахдаа маш их хайртай гэж бичсэн байсан. Хувь тавилан гэж...

    1 0 Хариу бичих
  • янжмаа 2016/03/07
    Анхны тусламж үзүүлэх чадвартай байх нь онцгой үед хэн нэгний амийг авардаг нь ийм л гайхамшиг юмдаа

    2 0 Хариу бичих
  • гого 2015/12/22
    хурдан сэтгэх гэж энэ дээ.Мундаг залуу

    7 1 Хариу бичих
  • sosa 2015/12/21
    gaihaltai saihan tyyh baina

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/21
    goy tuux bn

    1 0 Хариу бичих
  • Batjargal Erhemtsogt 2015/12/21
    Mash Tom buyn bna sambaatai sain er we

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/21
    вольт гүйдэл хоёр өөр өөр ойлголт шүү! алдаагаа засаарай

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/21
    hujaa gej bichdeg mal mine mongoloos zailarai nohoin boos chine medee unshaad oilgodgui ymuu haashaa ym ym l bol hujaa ntr gej hutsah ym

    2 0 Хариу бичих
  • Zochin 2015/12/21
    Shan tvvh bn harin ter door com vldeesen teneg mal tuilshirhaa boli

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/21
    Хүний амь аварна гэдэг хамгийн том гавъяа, хамгийн том буян.

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/21
    Muu 2 hujaa sanaatai gar ve

    0 10 Хариу бичих
    • Зочин 2015/12/21
      Сайтуудаар хужаа энэ тэр гээд худлаа үндэсхэрэг үзэл гаргаж байгаа амьтад нэг бол юугаа ч мэдэхгүй усан толгойтнууд байгаа эсбол зориудын хагалан бутаргагч, яс хаягчид байгаа тул бүү тоо, бүү дагаж намирагтун.

    • Зочин 2015/12/21
      chi neg bol yum unshaad oilgodoggui neg bol ouynii homsdoltoi baagii baina daa, iim malnuud uhsenee hiij comment uldeedeg bnaa, yadaj l iim nertei hujaa bailgaad baigaarai duhaa,

    • Зочин 2015/12/21
      T1 lalar we chi


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох