МЭДЭЭ НЭМЭХ  

Орчин цагийн “ориг” гүнж нар

  • 11,099 уншсан
  • 2
  • 2014/07/18

Эдгээр бүсгүйчүүд бол үлгэрт гардаг биш, харин бодит амьдрал дээр байдаг жинхэнэ гүнж нар юм.

 

Гүнж Мадлен, Швец

Швецийн XVI Карл Густав хаан, хатан хаан Сильвия нарын бага охин 32 настай энэ гүнж этгээд сонин хувцасладгаараа алдартай гэнэ. Ялангуяа хэт богино банзал, хөхөө ил гаргасан гоёлд тун дуртай ажээ.


Гүнж Мэри, Дани

Гүнж Мэри бол үлгэр үнэн болдгийн бодит жишээ. 2000 онд Австралийн зар сурталчилгааны нэгэн товчоонд ажиллаж байхдаа Данийн угсаа залгамжлах хунтайж Фредтэй танилцаж, ухаангүй дурлалцан 4 жилийн дараа Копенгаген хотод тансаг сайхан хурим хийжээ.


Гүнж Сириваннавари, Таиланд

Таиландын хааны ач охин, 35 тэрбум долларын хөрөнгөтэй, үлгэрт гардаг шиг баян энэ гүнж нэрд гарсан дизайнер аж. Түүний загварууд Парис, Бангкокийн үзэсгэлэн дээр өндөр үнэлгээ авдаг гэнэ. Энэ бүсгүйд хараа унагах эрчүүд мундахгүй олноор байдаг гэсэн.


Гүнж Евгения, Нэгдсэн Вант улс

Хунтайж Эндрюгийн бага охин, Евгения Йоркская бол хаан удамт “муу охин” гэдгээрээ алдартай. Тэрээр дэлгүүрээс хөхний даруулга хулгайлж байгаад баригдсан, найз бүсгүйдээ өөрийгөө таалахыг зөвшөөрсөн, хичээл дээрээ нүцгэн шалдан суусан, тайчих клубуудээр байнга зочилдог  гээд л есөн жорын хэрэг мандуулж явдаг ажээ.


Гүнж Сонам, Бутан

Сонам гүнж бол гоо үзэсгэлэн, ухаан хоёр нэгэн биед зэрэгцэн оршиж болдгийн тод баталгаа. Энэ ер бусын бүсгүй Стэнфордын ИС-ийн Олон улсын харилцааны ангийг төгсөж, Харвардын ИС-д хуульч мэргэжлээр магистрийн зэрэг авчээ.


Гүнж  Александра, Люксембург

Люксембургийн Их герцог Анри, түүний хатан Мария Тереза хоёрын цорын ганц охин болсон 24 настай энэ гүнж теннис тоглохдоо хэнийг ч дагуулахгүй гэнэ. Мөн бүжиг, цанын спорт, усан спортоор хичээллэдэг ажээ.


Гүнж Шарлен Уиттсток, Монако

Усан спортын дэлхийн аварга болж байсан энэ бүсгүй өө сэвгүй бие бялдраараа Монакогийн хунтайж II Альбертын сэтгэлийг татсанаар тэд 2010 онд дэлхий донсолгосон нижгэр хурим хийсэн гэдэг.


Гүнж Шарлотт Казираги, Монако

Шарлотт Казирагиг харахаар түүний эмээ Грейс Келли өөрийн эрхгүй санаанд орно. 60 жилийн өмнө Келлиг Голливудын алдартай од болгож байсан гоо үзэмж, тансаг дэгжин байдлыг  Шарлотт өвлөн авчээ. Тэрээр Сорбонны ИС төгссөн туршлагатай сэтгүүлч бүсгүй юм байна.


Гүнж Летиция, Испани

Bloomberg, CNN-ийн сэтгүүлч агсан энэ бүсгүй Астурийн хунтайж Филипптэй учирч дурлалцан, 2004 онд хуримлажээ. 2014-06-19-нд Испанийн хаан I Хуан Карлос хаан ширээгээ хүүдээ залгамжлуулснаар Летицийн нөхөр Филипп YI эзэн хаан болж, харин Летиция 1879 оноос хойш анхны испани цустай хатан хаан болжээ.


Гүнж Зара Филлипс, Нэгдсэн Вант улс

Гүнж Зара Филлипс бол гүнж Анна болон Марк Филлипс нарын ганц охин нь юм. Энэ цайвар үстэй гүнж моринд тун гарамгай бөгөөд 2005 онд морин уралдааны Европын аварга, 2006 онд Дэлхийн аварга болж байжээ. 2011 онд регбичин Майк Тиндаллтай гэрлэсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орчин цагийн “ориг” гүнж нар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • uhamsar 2014/10/10
    Гоё юмөө

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/07
    Зарим нь гүнж биш авхай нар байна ш дээ. Угсаа гарвалын хувьд энгийн хүн байж байгаад хунтайж нартай суусан болохоор авхай нар гэнэ. Гүнж гэдэг чинь манайхаар тайж гаралтай хүний охиныг гүнж гэнэ. Эд нарын хувьд хунтайж нарын охин гүнж гэж нэрлэгдэнэ.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох