МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

  • 9,258 уншсан
  • 1
  • 2015/12/22

Homo sapiens sapiens буюу орчин үеийн оюун ухаант хүмүүс бид нь Homo sapiens зүйлийн одоо оршин байгаа цорын ганц дэд зүйл юм. Гэхдээ бид Дэлхий гарагийн хамгийн анхны “оршин суугчид” биш, тэгээд ч анхнаасаа л ийм “сүрхий” байгаагүй гэдгээ байнга мартдаг.

Homo sapiens sapiens буюу орчин үеийн оюун ухаант хүмүүс бид нь Homo sapiens зүйлийн одоо оршин байгаа цорын ганц дэд зүйл юм. Гэхдээ бид Дэлхий гарагийн хамгийн анхны “оршин суугчид” биш, тэгээд ч анхнаасаа л ийм “сүрхий” байгаагүй гэдгээ байнга мартдаг. “Хүн” гэдэг зүйлийн амьтан нь хэдэн зуун мянган жилийн турш энэ гарагийг эзэгнэн амьдрах явцдаа хүрээлэн байгаа орчин нөхцөлдөө зохицож хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Ингээд бодохоор ирээдүй рүү харж хүмүүс ямар болж өөрчлөгдөхийг мэдэх юмсан гэсэн хүсэл төрнө. Харин өнгөрсөн үеийн хүмүүс ямар байсан нь харьцангуй тодорхой болоод байгаа юм. Өнөөгийн байдлаар шинжлэх ухаан эртний хүмүүсийн арван хэдэн төрөл зүйлийг тогтоогоод байна.

Чадвартай хүн /Homo habilis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Homo зүйлийн анхны төлөөлөгч, 2,6-2,5 сая жилийн өмнө амьдарч байсан.

Рудольфийн хүн /Homo rudolfensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Одоо баримталж буй онолоор чадвартай хүнээс босоо явагч хүн болж хувирах шилжилтийн үеийн төлөөлөгч. 2,0-1,78 сая жилийн өмнө амьдарч байсан

Хөдөлмөрлөдөг хүн /Homo ergaster/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

1,8 сая жилийн өмнө Homo habilis эсвэл Homo rudolfensisийн хувьслын үр дүнд Африкт бий болоод мөхсөн төрөл.

Босоо явагч хүн /Homo erectus/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Орчин үеийн хүний шууд өвөг гэж үздэг төрөл.

Флоресийн хүн /Homo floresiensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Мөхөж үгүй болсон одой төрөл. Ж. Р. Р. Толкиний “Бөгжний эзэн” зохиолын баатрууд шиг намхан нуруутай тул “Хоббит” нэр авчээ.

Анхдагч хүн /Homo antecessor/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Гейдельбергийн хүн үүсэхээс өмнөхөн оршиж байсан зүйл, Европын хамгийн эртний гоминид. Неандерталь болон оюун ухаант хүний өвөг байж магадгүй гэж үздэг. 1,2 саяас 800 мянган жилийн өмнө амьдарч байжээ.

Гейдельбергийн хүн /Homo heidelbergensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Босоо явагч хүний Европ төрөл, 800-345 мянган жилийн өмнө Европ тивд амьдарч байсан.

Родезийн хүн /Homo rhodesiensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Гейдельбергийн хүний Африкт үүссэн төрөл ч гэж үздэг, олдворын насыг 300-490 мянган жил гэж тодорхойлжээ.

Чепраногийн хүн /Homo cepranensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Homo erectus болон бусад хожуу үеийн төрлүүдийн шинж тэмдгийг хослуулсан бөгөөд 450 000 орчим жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг.

Грузиний хүн /Homo georgicus/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Одоогийн Грузиний нутаг дэвсгэр дээрээс олдсон гоминид. Босоо явагч хүний төрлийн нэг салаа мөчир (Homo erectus georgicus), эсвэл Homo habilis, Homo Ergaster хоёрын завсрын зүйл гэж үздэг. Олдворын нас 700 000 мянган жил.

Денисовын хүн

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

40 орчим мянган жилийн өмнө денисовын хүмүүс орон зай, цаг хугацааны хувьд неандерталь болон орчин үеийн хүмүүстэй эн зэрэгцэн амьдарч байв.

Неандерталь хүн /Homo neanderthalensis/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Сүүлчийн неандертальчууд ердөө 25–30 мянган жилийн өмнө үгүй болсон юм. Энэ зүйл нь орчин үеийн хүний шууд өвөг биш ч, бидний геномд неандертальчуудын “материал”1-4% байдаг нь тэд орчин үеийн хүнтэй цус холилдон оршиж байсныг нотолж байгаа юм.

Кроманьон хүн

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Орчин үеийн хүний өвөг гэж үздэг. Неандертальчуудаас харьцангуй хожуу бий болсон ч хэсэг хугацаагаар (40-30 мянган жилийн өмнө) тэдэнтэй “мөр зэрэгцэн” амьдарч байсан.

Эртний оюун ухаант хүн /Homo sapiens idaltu/

Түүхийн өмнөх үеийн хүмүүс

Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл, ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байгаад мөхсөн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхийн өмнөх үеийн хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • MGL 2016/08/03
    Tanuus ERNIST MULDASHEVIN hun michnes usegui geed momig unsharai

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох