МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?

  • 8,878 уншсан
  • 4
  • 2015/12/24

Энэ мэдээг уншаад “амьдрал хэцүү байна, энэ тэр...” гэж гоншигнохоо болих биз. Учир нь биднээс хавьгүй дор амьдралтай хүмүүс манай гараг дээр өчнөөн бий! Аймшигтай ч, бодит баримтуудыг харуулъя.



  • Өдөр бүр бараг 22 000 хүүхэд өлсгөлөн гуйланчлалаас болж үхэж үрэгдэж байна.
  • Гэтэл олон оронд (үүний дотор манайх орно) хоол хүнснийхээ нөөцийн 30-50%-ийг зүгээр л хаяж орхидог.
  • Дэлхийн хүн амын 80% нь хоногт 10 хүрэхгүй долларын өртгөөр амь зуудаг.
  • Европын Холбооны орнуудад төрөөс ердийн нэг үнээнд өдөрт 2,20 долларын татаас олгодог. Тэгэхлээр энэ амьтан дэлхийн 1,2 тэрбум ядуучуудаас илүү орлоготой болж таарч байна.


  • Хүн төрөлхтний дөрөвний нэг хувь нь цахилгаангүй, 1,2 тэрбум хүн усан хангамжгүй нөхцөлд амьдардаг.
  • 1,6 тэрбум хүн ус хүрэлцээтэй газарт амьдардаг ч, хэрэглэж чадахгүй нөхцөл байдалд байна.
  • Дэлхийн орон гэргүйчүүдийн 34% нь 24 хүртэлх насны залуучууд аж.
  • 5-15 насны 250 сая хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна.
  • Дэлхий дээр 300 000 орчим цэрэг-хүүхэд байдаг.


  • Дэлхий дээр 805 сая хүн байнга өлсгөлөн амьдарч байгаагийн 98% нь буурай хөгжилтэй орнуудад байна. Тэдний олонхи нь хүүхэд аж.
  • Манай гараг дээр 210 сая өнчин хүүхэд бий.
  • Ачааны болон зорчигч тээврийн усан онгоцнууд жилд 6,35 тэрбум кг хогийг далайд хаядаг байна.
  • Жил бүр 315 000 эмэгтэй төрөхийн хүндрэлээр нас бардаг. Гол шалтгаан нь хоол тэжээлийн бодисын дутагдал.


  • Цаазлах ялыг дэлхийн ихэнх оронд хориглосон ч, жилд 1500 гаруй хүн цаазлагдаж байгаагийн 90% нь Хятад, Судан, Иран, Пакистан, Ирак улсын иргэд гэнэ.
  • Орчин үед хялбархан эмчилж болох ердийн өвчнөөр жил бүр 2 сая гаруй хүүхэд нас бардгийн ихэнх нь ядуусын хүүхэд аж.
  • Өнөө үед дэлхий дээр сэтгэл гутралын өвчтэй 350 сая хүн байна.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • zochin 2016/05/22
    Hun turulhtun muhul ruugee yavl bna.Delhii tsevershih tsag ue udahgui tohioh baihaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/03/28
    10$ gdeg chn 20.000 tug udurt ene met mungu urvel bas l tas shdee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/28
    би ч гэсэн өдөрт 10 доллар хүрэхгүй мөнгийг л ашигладаг шдээ.

    5 0 Хариу бичих
  • Чимгээ 2015/12/24
    Нээрээ би жаргалтай байна..............

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох