МЭДЭЭ НЭМЭХ  

Амьдрал тань нэг л болохгүй байна уу? Тэгвэл та Ертөнцийн хуулиудыг зөрчөөд л байна даа!

  • 34,960 уншсан
  • 17
  • 2015/12/25

Хувь заяандаа гомдоллохын оронд Хорвоо Ертөнц хэзээд чанга шударга байдаг, харин би л ямар нэгэн болохгүй зүйл хийгээд байна даа гэж бодож үзсэн үү? Орчлон хорвоод амьдрах хэдэн үндсэн зарчим байдаг. Тэдгээрийг мэдэхгүй байлаа гээд хариуцлагаас мултрах нь үгүй. Харин мэдээд авбал эв зүйтэй, аз жаргалтай амьдрахад тань туслах болно.

 Орон зайн хууль 

Та улиг домог болтол залхаасан зүйлсээ сайн дураараа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй бол хуучнаа хая. Шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээгээ сулла. Хуучнаасаа салж байж л шинэ юмтай болно.


 Төсөөллийн хууль 

Эхлээд та ололт амжилтаа санаандаа төсөөлөн бод. Төгс төгөлдөр төсөөллөө цаасан дээр бичээд хэнд ч бүү үзүүл. Гарын доор хадгалж байгаад үе үе уншиж, баяжуулж, мөрөөдөж байгаарай.


 Бүтээхүйн хууль 

Мөрөөдөл, төсөөллөө бодит байдал болгон хувиргахын тулд бүхий л идэвх тэмүүлэл, хүчин чадал, зөн совингоо ашиглан ажилла.


 Өгч авахын хууль 

Та хэн нэгэнд өглөг өгвөл тэр чинь 10 дахин ихсээд буцаж ирдэг. Та олсон бүхнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй.


 Аравны нэгийн хууль 

Хорвоо өөрийн хувийг ямагт авч байдаг. Та олсон бүгдийнхээ аравны нэг хувийг аливаа сайн сайхны төлөө зарцуулж байгаарай. Мөнгө бол үүний нэг л хэлбэр. Найрсаг харилцаа, өмөг түшиг, дэмжлэг тусламж бүгд энд багтана.


 Өршөөлийн хууль 

Хэрвээ та бусдыг уучлан өршөөж чаддаггүй бол, сэтгэл санаа чинь үзэн ядалт, хар хороор хучигдсан бол энэ бүхэн таныг дотроос чинь идэж танд ирэх сайн сайхан бүхнийг хөөн зайлуулж байдгийг санаарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьдрал тань нэг л болохгүй байна уу? Тэгвэл та Ертөнцийн хуулиудыг зөрчөөд л байна даа!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • zochin 2016/09/18
    Bi ene bugdiig hiij yvaa.getel suuliin ued neg l bish bnaa.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/09/21
      udahgui dajgui bolchihno do :)

  • Bi 2016/09/18
    Huniig uzen yadah tusam l ooroo zovdog gej unen bh shuu! Setgelee choloolj sain saihan yum l bodoj moroodoj amidrah heregtei.tehiig unen goloosoo hicheejiin .gehdee neg l bolj ohgui l bna.tegsen ch hicheeseer bh bolnoo

    0 0 Хариу бичих
  • Бурханд 2016/09/17
    Ай мэдэхгүй . Өвчтэй хүүхэд ядуу хүнд зөндөө л өглөг өгч боломжийн хирээрээ л тусалдаг бсан. Өрөвдөж өр эмтэрч уйлж ч явсан . Гэтэл амьдралд минь аймшигтай зүйл тохиолдсон. Яагаад миний амьдралд ийм зүйл болов ???!!! Би буруу зүйл огт хийгээгүй Бурхан гэдэг байдгийму ?! Тэр аймшгийн дараа би зовлонд тэсвэртэй болж бусдыг өрөвдөх нь багассан даа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/08/09
    СААД БЭРХШЭЭЛ,ЗОВЛОН,ЭМГЭГ,МУУ БҮХНЭЭСЭЭ САЛАХ УХААНЫГ "ДЭЭД АРИУСГАЛ" СУРГАЛТАД СУУГААД АЗ ЖАРГАЛАА ОЛООРОЙ ! ЕРӨӨЛ ӨРГӨЕ!!! 98770000:91492828:99702279: 88036006

    0 0 Хариу бичих
  • Оюу 2016/05/27
    Би гадуур явах болгондоо заавал дор хаяж нэг хүнд тусалдаг, мөнгийг шүтээд мөнгө мөнгө гээд байдаггүй.Тэглээ ч мөнгөөр тасарж байгаагүй, ямар нэг байдлаар ороод л ирдэг.Хүнд туслахдаа гол нь хариу нэхдэггүй. Ийм хирнээ хувийн амьдрал бүтэлгүй байх юм. Зүгээр л энгийн эмэгтэй сайн хүнтэй учраад хажуугаар хөтлөлцөөд өнгөрхийн, би гэтэл яахаараа эр нөхрийн, эцэг хүний хайрыг мэдрэх тавилангүй яацан хүн юм мэдэхгүй...энийг ертөнцийн хуулиар юу гэж тайлбарлах уу

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/04/24
    Хуучин нөхрийг орхисон. Олон жил боллоо. Шинэ нөхөр ирэхгүй л байна даа. Хэхэхэ

    2 1 Хариу бичих
    • Зочин 2016/07/17
      Би шинэ нөхөр чинь болох юмсан

    • Зочин 2016/04/24
      Tosoolliin huulig daraagiin eeljind heregjuuleh heregtei ch yum bilu!?

  • BAGGY 2016/04/04
    МХАН

    1 1 Хариу бичих
  • zochin 2016/03/06
    tegeed eert no gem hor hiisen bolgoniig ersheeh uu. Bi lav chadhgui , huniig ersheeh tuslaa davardag yum

    1 1 Хариу бичих
    • Зочин 2016/04/25
      сэтгэлээсээ авч хая л гэсэн үг. Бусдад хорсол тээх нь өөрийгөө л зовоохоос цаашгүй. Заавал уучлах албагүй зүгээр л let it go, let it go

  • otgoo 2016/02/27
    үнэхээр үнэн шүү би ч гэсэн яг ингэж боддог болж байгаа . Хамгийн гол зүйл бол өөрийнхөө бодлыг л хянаж үргэлж сайхан зүйл бодож мөрөөдөж санаж явах нь чухал зүйл юм билээ. Надтай сайхан зүйл зөндөө тохиолдож байгаа би үнэхээр аз жаргалтай байгаа шүү

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/27
    Hh

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/26
    үнэндээ л шударга байлаа гээд болохоо байчихсан байна лээ. Зальтай амбицтай дотуур тамиртай л байхгүй бол амьдрахгүй болчихсон цаг үе ирээд байна. Өмнө нь хуучин дээр үед шударга тусч өөрөөсөө бусдыг гэсэн хүмүүсийг үнэлж сайшаадаг байсан , харин зальтай аминч амбицлаад байдаг нөхдүүдийг үздэггүй байсандаа. Одоо харин тэд нарийг сэргэлэн авхаалжтай гэх болж дээ. Тэгсэн хэрнээ бусдадаа туслах найзалж нөхөрлөх гэсэн юм огт байхгүй. Гэхдээ л хэзээ нэгэн цагт хариугаа хүртдэг л юм даа.

    35 1 Хариу бичих
  • Зочин 2015/12/26
    ali aliin hosluulah ni zuvuu neg saihan hun boloh geed hun bolgond ashigluulaad yvaad bval munhagaas yalgaa ugui gej surgaali bdag busuu

    10 0 Хариу бичих
  • зочин 2015/12/25
    Үнэн юмаа үнэн шудрага явлаа гэж амьдрал хожидогүй юм байна заль мэхтэй ч баых ёстой ё юмуу бүү мэд

    12 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох