МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн өндөр тэтгэвэр ямар улсад байдаг вэ?

  • 6,874 уншсан
  • 5
  • 2016/01/04

Өндөр нас гэдэг бол хүн бүрийг тойрч гардаггүй дайрч ирдэг асуудал болохоор хөгширсөн хойноо хэрхэн “амьжиргаагаа залгуулах”, хэдэн төгрөгний тэтгэвэр авах зэрэг нь хэн бүхний санааширдаг зүйлийн нэг. Уг нь насаараа шударгаар хөдөлмөрлөсөн хүн “гавьяаныхаа амралт”-ыг эдэлж амарч жаргаж суух ёстой л доо. Гэхдээ ингэж чаддаг болов уу? Зарим хүмүүс хэнд ч найдахгүй (тэр тусмаа төр засагт) хэдэн төгрөг далд хийж байвал өлзийтэй гэж итгэдэг байхад зарим нь төрийн халамжинд найдаж суудаг. Тэгвэл хаанахын ямар орны төр хөгшчүүлдээ илүү хайр халамжтай болохыг сонирхуулъя. Гэхдээ орон орны амьжиргааны түвшин өөр өөр, мөн тэтгэвэрт гарах нас ч ялгаатай байдгийг санаарай.

 Орос 

Хүн амын дундаж наслалт: 66

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 150 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй 55, эрэгтэй 60

Орос хөгшчүүдийн ихэнх нь Европын бусад орны үе чацуутантайгаа адил дулаан орны үзэмжит байгальд тухлан амарч чаддаггүй аж. Тэдний хувьд “тэтгэвэр, ядуурал” гэсэн хоёр үг бараг ижил утгатай болдог. Гэхдээ тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих, хямдралтай эм тариагаар үйлчлэх, асрамжийн газар сувилах гээд л хөнгөлөлтүүд бий л дээ.


 Хятад 

Хүн амын дундаж наслалт: 72

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 160 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй 50-55, эрэгтэй 60

Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан хүмүүс л тэтгэвэр тогтоолгох эрхтэй. 60 хүрсэн хүмүүсийг төр биш, үр хүүхдүүд нь харж хандах ёстой гэсэн үзэл баримтлал ноёрхож байсан учир Хятад саяхныг болтол тэтгэвэрийн системгүй байжээ.


 Польш 

Хүн амын дундаж наслалт: 70

Тэтгэврийн дундаж хэмжээ: сарын 440 $

Тэтгэвэрт гарах нас: хэлбэлзэлтэй

25-оос доошгүй жил ажилласан эрэгтэй, 20 жил ажилласан эмэгтэй хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Орчин үед тэтгэврийн 75%-ийг нийгмийн даатгалаас төлж байна. Өндөр настны орон сууцны хөлсөнд хөнгөлөлт үзүүлдэг. Польшид эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, хүнсний зүйл маш хямд төсөр байдаг. Тэтгэвэр тогтоолгосон хойноо давхар ажиллахыг хориглодог байсан ч 2000 оны дундуур энэ хоригийг цуцалжээ. Иймээс ажил хийдэг тэтгэвэр авагчид амралтаараа аялж зугаалах боломжтой болсон байна.


 Их Британи 

Хүн амын дундаж наслалт: 79

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 700 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй 60, эрэгтэй 65

Тэтгэврийн хэмжээ нь ажилласан жилээс шалтгаална. Статистик тооцооноос үзвэл энэ улсын үл хөдлөх хөрөнгөний 40 % орчим нь өндөр настнуудын эзэмшилд байдаг гэнэ. Тэтгэвэр авагчдын 15-20% нь дунджаар 350 мянган долларын өртөгтэй 2 байшинтай байдаг аж.


 АНУ 

Хүн амын дундаж наслалт: 78

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 1200 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй 60, эрэгтэй 65

Тэтгэврийн доод хэмжээ 300 доллар. Сонирхолтой нь, ганц ч өдөр ажил хийж үзээгүй хүн ч мөн ийм тэтгэвэр авна. Төрийн албан хаагчид, цэргийнхэн, нисэх хүчнийхэн хамгийн өндөр тэтгэвэртэй. Хугацаанаасаа хэдэн жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож болдог. Тэгвэл авах ёстойгоосоо 20% бага тэтгэвэр авна.


 Герман 

Хүн амын дундаж наслалт: 79

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 1400 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй, эрэгтэй ялгаагүй 65-67

Ажилласан жил цөөн байсан ч хамгийн бага тэтгэвэр 350 еврог олгодог. Мөн нэг хүнд 56 ам метрээр тооцон орон сууц, бусад үйлчилгээний хөлсийг улсаас төлдөг. Германы өндөр настнууд дэлхий тойрон аялах хамгийн дуртай хүмүүс гэнэ.


 Франц 

Хүн амын дундаж наслалт: 81

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 700 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй, эрэгтэй ялгаагүй 60-62

Ажилласан сүүлийн 11 жилийн дундаж цалингийн 50%-тай тэнцэх тэтгэвэр өгдөг. Хамгийн бага нь сард 500 евро. 41 жил ажилласан хүн бүтэн тэтгэвэр авна. Түүнээс цөөн жил ажилласан бол тэтгэвэр нь дутуу жил тутамд 1,25%-иар хасагдах болно.


 Дани 

Хүн амын дундаж наслалт: 80

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 2800 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй, эрэгтэй ялгаагүй 65

Зарим хүмүүс 70 хүртлээ ажилладаг. Зарим нь 65 хүрээд тэтгэвэрт суухыг илүүд үздэг. Гэхдээ даничуудын 70% нь эрүүл чийрэг бие бялдартай бөгөөд хүнд үед төрийн ивээлд орж болно гэдэгтээ 100% итгэл төгс байдаг. Өндөр настнууд нь өөрсдийгөө асрамжийн газарт очиж сайн асаргаа сувилгаатайгаар насыг барах бүрэн эрхтэй гэж үздэг.


 Монгол 

Хүн амын дундаж наслалт: 65

Тэтгэврийн дундаж хэмжээ: сард 283,8 мянган төгрөг буюу 142 $

Тэтгэвэрт гарах нас: эмэгтэй 55, эрэгтэй 60

Тэтгэврийн хөгшчүүд ихэнхдээ үр хүүхдийнхээ гарыг харж амьдардаг гэвэл хилсдэхгүй. Сард нэг удаа авдаг цөөн хэдэн төгрөг нь 5 хоногийн дотор л байр, гэрлийн мөнгө, мах гурил гээд л дуусчихна. Төрийн зүгээс өндөр настнуудад үзүүлэх халамж нь: автобусаар үнэгүй зорчих, хөнгөлөлттэй үнээр эм авах, жилд 1 удаа амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрх гээд л дуусгавар болно доо.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн өндөр тэтгэвэр ямар улсад байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zochin 2016/05/22
    Tetgeveriin mungunii une tseniig tuhain ornii heregleenii urtugtei haritsuulbal iluu boditoi bolno shuu mangaruudaa

    0 1 Хариу бичих
  • Zeit Termin 2016/05/02
    МАНАЙ УЛС АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙГАА ХЯТАД ОРОС ХҮН АМ ИХТЭЙ МАНАЙХ ЦӨӨН БАЯЛАГ ИХТЭЙ МӨРТЛӨӨ ӨНДӨР НАСТНАА АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ТӨР ДӨӨ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/03/31
    Орос Монгол Хятадууд ойролцоо тэтгэвэр авдаг юм байна

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/18
      Гэвч хэрэглээний зардал нь аль нь өндөр билээ гээд бодоод үзээрэй

  • монгол 2016/01/04
    "Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрахын тулд санаанаасаа зохиомжилсон байгууламж мөн" гэж Ф.Бастиа яг үнэн хэлжээ. ард түмнийг дарлаж баялагийг бүтээгчдийн мөнгийг ингэж хувааж идэгчид ийм гоё тоог монголд зохиож гэнэ

    8 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох