МЭДЭЭ НЭМЭХ  

Даян дэлхийн сургуулиуд

  • 3,054 уншсан
  • 0
  • 2014/01/25

Палестины Газа хотын сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулийнхаа хашаанд зогсоцгоож байгаа нь, 2013-08-25


9 настай Леон Мудонд байдаг сургууль руугаа явж байна. Баруун Швейцарь, 2013-06-20


Хайдарабад хотын Мадрасатур – рашаад шашны сургуулийн мусульман шашинт охид  ариун Рамадан сарын үеэр ангидаа Коран судар уншиж байгаа нь, 2013-07-17


Асрагч нь 5 настай Майя охиныг сургуулийн ойролцоо тэврэн зогсож байна, Гонгонг, 2013-06-18


Кишима суурингийн 12 настай Кельвин Леадизмо цүнхээ үүрчихсэн, сургууль руугаа явахаасаа өмнө үхрээ хариулж явна. Кени, Самбуру, 2013-07-17. 

Самбуру тойргийн хүүхдүүд хамгийн ойр орших Лолтулелейн бага сургуулийн өдрийн ангид сурч амждаггүй байна. Иймд сургууль нь ирээдүйн малчдыг бэлтгэдэг хоёрдахь программыг гаргасан бөгөөд багш нар нь сайн дурынхан ажээ.


Маргарита Самайоа 6 настай охиноо сургуулийнх нь хажууд үнсэж байна. Гватемал, 2013-07-08


Япон хүүхдүүд хичээл дээрээ, Токио, 2013-06-11


Гари Камайо Пито / зүүнээс 2 дахь нь /, эгчтэйгээ Лас-Гуакас тосгонд байдаг  сургууль руугаа очих замдаа үеэл ах нартайгаа тааралджээ. Колумб, Валье-Дель-Каука муж, 2013-06-21


Сан-Сальвадороос баруун тийш 50 км-т байдаг Металио тосгоны охин 10 настай Сильвия Альварадо сургуульдаа явахад бэлдэн үсээ самнаж байна. 2013-07-01


9 настай Лим Джи-Ву Сеулаас хойд зүгт байдаг Гоянг дахь сургууль руугаа алхаж явна. 2013-06-14


Пангуло бага сургуулийн 3-р ангийн сурагч, 8 настай Дженезис Туазон Малабонд байдаг гэртээ даалгавраа хийж байна. Филиппин, Манила, 2013-06-14


6 настай банди Танди Дорджи / голд нь / Тхимпху сүм рүү өглөөний цайндаа явж байна. Бутаны хаант улс, 2013-06-03

Дорджи бол дуу, бясалгал, Ариун ном, бурхдыг тахих төрөл бүрийн ёс заншлыг заадаг Буддийн сургуулийн хамгийн залуу шавь юм.


8 настай Леобардо Медина Каракаст байдаг сургуульдаа очих замд. Венесуэль, 2013-06-20


Боснийн 12 настай Альдемар Аликавазович хүү Сараево хотын баруун хэсэгт орших сургууль руугаа явж байна. 2013-06-27


Кеньер Альварадо хүү Жерал Секейрийг сургуульд нь явуулахаар үсийг нь самнаж байна. Коста-Рика, Сан-Хосе, 2013-08-22


9 настай Вэй Ханки сургуульдаа явахаар цүнхээ эмхэлж байна. Бээжин, 2013-06-19


Каирт байдаг Британийн олон улсын сургуулийн сурагч, 6 настай Фаррис Хамид коридорт цүнхээ уудалж байна. Египет, 2013-06-12


Өмнөд Африкийн БНУ-ын Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн төрж өссөн Уитат хотоос холгүй орших Куну тосгоны сургуулийн сурагч . 2013-06-11  


Зүүн дээд талд: Кенийн Кишима тосгоны 12 настай Кельвин Леадизмогийн ном, дэвтрүүд.

Баруун дээд талд: Испанийн Канарын арлуудын Ла-Оротава хотын Эмма Ксеррочийн хичээлийн хэрэгслэл

Зүүн доод талд: Өмнөд Солонгосын Гоянг хотын Лим Джи-Вугийн цүнх,хичээлийн хэрэглэл

Баруун доод талд: Бутаны хаант улсын Тхимпху шашны сургуулийн банди Танди Дорджийн авдартай хогшил


Бангкок хотын тай сургуулийн сурагчид компьютерийн ангид багшийн яриаг сонсож байна. 2013-06-06


7 настай Эма Ланска ээжтэйгээ Карповын гүүрээр гарч сургууль руугаа явж байна. Праг хот, 2013-06-18


Малабонд байдаг сургуульдаа хүрч очихын тулд 8 настай Дженезис Туазон завинд сууж байна. 2013-06-14


6 настай Танди Джорджи / зүүн талд / . Бутаны хаант улсын Тхимпху сүмд бусад олон шавь нарын хамтаар Ариун номд суралцаж байна.


7 настай Ндейе Фату Каолак хотоос 14 км-т орших Диагнелийн франк-араб сургуульд сурдаг. Төв Сенегал, 2013-06-10


Кевин Леадизмо найзуудын хамтаар Кишима тосгоны бага сургуульд сурдаг. Кени улс.


6 настай Валентина Родас  биеийн тамирын дасгал хийж байна. Гватемал, 2013-07-08


6 настай Фрэнсис Мак Миллан ангийнхантайгаа. Сиднейн дүүргийн Куги хот, 2013-06-17


12 настай Кельвин Леадизмо маньятто гэж нэрлэгддэг урцандаа түүдэг галын гэрэлд даалгавраа хийж байна. Кени улс.


10 настай Ибанати Матикинка Куну тосгон дахь гэртээ даалгавраа хийж байна. Өмнөд Африк, Капс муж, 2013-06-14


Венгер хүү Чонгор трамвайгаар сургуульдаа явж байна. Будапешт, 2013-06-15


7 настай Чамая Памутито аав ээжтэйгээ сургуулиасаа харьж явна. Бангкок, 2013-06-06


Отом Уотсон Сентревилль дэх гэртээ даалгавраа хийж байна. АНУ, Мэриленд муж, 2013-04-30


7 настай Омозе Огугхо өглөөний цуглаан дээр дуулж байна. Нигери улс, Огун муж, 2013-06-06


6 настай Сейши Нишида Токиод байдаг сургууль руугаа явж байна. 2013-06-11

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Даян дэлхийн сургуулиуд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох