МЭДЭЭ НЭМЭХ  

Соёлтой и-мэйл маркетинг

  • 4,497 уншсан
  • 2
  • 2016/01/20

Бид өдөрт тутамдаа цахим шууданг хэрэглэж ажил хэргээ амжуулдаг. Ихэнх нь албаны ажлаа амжуулдаг байх. Бидний мэйлээр хүсээгүй мэдээлэл ирэх нь бараг л байх ёстой асуудал гэмээр зүйл болжээ. Та бүхэнд мэйл маркетингийн талаарх ярилцагийг маань уншаарай.

Бид өдөрт тутамдаа цахим шууданг хэрэглэж ажил хэргээ амжуулдаг. Ихэнх нь албаны ажлаа амжуулдаг байх. Бидний мэйлээр хүсээгүй мэдээлэл ирэх нь бараг л байх ёстой асуудал гэмээр зүйл болжээ. Та бүхэнд мэйл маркетингийн талаарх ярилцагийг маань уншаарай.

Сайн байна уу, Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа. Уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ганболдын Ашиг гэдэг. Би Дэйл Карнеги Трэйнинг олон улсын сургалтын байгууллагад анх монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш маркетингийн менежерээр ажиллаж байна. Энэ брэндийн монголд нутагшуулах хүмүүст таниулахаас нь авхуулаад бүхий л маркетингийн ажлууд дээр нь ажиллаж байна даа.

Ер нь Монголчуудын цахим шуудангийн хэрэглээний соёлын талаар та ямар бодолтой явдаг вэ?

Гадны улсууд бол маш соёлтой хэрэглэж өөрийн албаны, хувийн ажилдаа өдөр тутамдаа хэрэглэж ажлаа амжуулж байгаа. Мэдээж сүүлийн үед залуус, бизнесийн байгууллага, хувь хүмүүс ч гэсэн үүнд ач холбогдолтой хандаж зөв хэрэглэж байгаа харагддаг. Зарим хүмүүсийн хувьд хэрэглээ талдаа сайн мэдэхгүйгээс болоод и-мэйлээр янз бүрийн юм ирж байна яаж болиулах вэ?, Эсвэл мэйлээ огтхон ч ашигладаггүй хэрэг болох үед нь нэг орж хардаг, Facebook-н и-мэйлээ хаах талаар ч сайн мэдэхгүй тохиолдлууд ажиглагддаг. Зарим нь бүр сурталчилгаа ирээд байна гээд залхаад шинэ мэйл хаягтай болсон гэсэн хүмүүс ч байдаг. Бизнесийн байгууллагын хувьд зарим нэг зохисгүй байдлаар сурталчилгаагаа албадан явуулах зүйл байдаг ч хүмүүс хэрэглээндээ цэгцтэй, мэдлэгтэй болоод ирэх үед ийм зүйлс байхгүй болоод эхлэх байх гэж хардаг

И-мэйл маркетинг нь Монголд зөв утгаараа нэвтэрсэн үү, энэ нь олон улсад ямар ойлголттой байдаг юм болоо?

И-мэйл маркетингийг яг зөв утгаар нь бизнестэй хэрэглэж чадвал борлуулалтад үнэхээр сайн нөлөөлдөг борлуулалт гэлтгүй үнэнч хэрэглэгчийн бий болгоход маш чухал ач холбогдолтой хэрэгсэл. Бид нэг удаа мэйлээр нь сурталчилгаа цацахаас илүү хэрэглэгчээ халамжлах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөхөд и-мэйл маркетингийн сувгийн гол ач холбогдол нь байгаа юм. Мэдээж олон улсын жишгээр зөв оновчтой ашиглаж байгаа газрууд олон бий. Манай банкны салбарынхан үүнийг маш сайн хийдэг. Зарим байгууллагууд и-мэйл маркетинг гэхээр зүгээр нэг массаар нь хүмүүст албадан мэйл явуулах гэж ойлгодог энэ бол тийм ч зөв ойлголт биш юм. Тэгж явуулсан ч бид зөв, соёлтой хэлбэрээр, зохих байгууллагад нь захиалга өгч явуулж болно. Жишээ нь Google -ээр gmail хэрэглэгчидгүй ч юм уу явуулж болно. Хамгийн гол нь бид үнэнч хэрэглэгчдээ алдахгүй тэднийг халамжлахад мэйл маркетингийг ашиглаж чадвал илүү үр дүнтэй юм. Бусад интернет маркетингийн сувгуудаас ч илүү ач холбогдолтой суваг юм.

Тэгвэл бусад интернет маркетингийн сувгуудаас юугаараа давуу талтай вэ?

Интернетээр янз бүрийн компанит ажил хийж, сурталчилгаа хийх, баннер байршуулах, сайтуудаар мэдээлэл цацах, сошиал медиаг ашиглах гээд олон арга бий. Бид энэ бүгдэд мөнгө зарж байгаа ч үр дүнгээ яаж хэмждэг вэ? Ихэнх нь Сайтын хандалтаа ажигладаг байх. Ямар нэгэн компанит ажлын хамгийн эцсийн зангилаа нь хувь хүний мэдээллийг авч үлдэх нь хамгийн чухал. Манай байгууллагын бараа үйлчилгээг сонирхож байгаа гол хүмүүс бол тэд юм. Бид сэжим гэж нэрэлдэг. Ихэнх бизнесийн байгууллагууд янз бүрийн ажлууд хийчхээд хүмүүс залгахыг хүлээгээд байдаг. Гэтэл и-мэйл маркетингаар дамжуулаад сэжим бүрийг бүртгэж, хүмүүст сонирхсон мэдээллийг нь явуулах эргээд харилцаа үүсгэх үйлчилгээгээ санал болгох гээд олон зүйл дээр и-мэйл маркетингийг ашиглаж болно. Ашиглаж байгаа байгууллагууд ч бий Миний мэдэхээр Talk Talk english үүнийг сайн ашиглаж байгаа харагддаг. Тэд онлайнаар үгсийн сангаа нэмэгдүүлэх түгээмэл хэрэглэгддэг үгсийг татаж авах гээд сонирхолтой мэдээлэл тавиад мэйл хаягаар нь мэдээлэл явуулдаг. Англи хэл сурах шаардлагатай хүн бүрд энэ бол чухал контент юм. Тэгээд мэдээж татаж авахад мэйл хаягаа бүртгүүлээд татаж авна. Үр дүнд нь англи хэл сурах хэрэгцээ шарлагатай хүмүүсийн мэдээллийг баазтай болж байгаа юм. Энэ бол тэдний гол сегмент худалдан авах магадлалтай хамгийн гол хүмүүс шүү дээ. Эндээс эхлээд л үр дүнтэй агуулга бүхий мэйл явуулаад эхэлбэл борлуулалтаа нэмэгдүүлж болж байгаа юм.

Танай байгууллагын үйл ажиллагаанд и-мэйл маркетинг хэрхэн ач тусаа өгч байна вэ?

И-мэйл маркетингийг зөв шийдэл, зөв контенттой холбож маркетинг хийж чадвар борлуулалтаа хамгийн багадаа 20% -р өсгөх боломжтой. Манай сургалтын сонирхсон хүн бүр шууд бүртгүүлээд сургалтад сууна гэж байхгүй шүү дээ. Цаг хугацааны хувьд, цаг зав, мөнгөний бололцоо гээд олон зүйл нөлөөлж байгаа. Хэрвээ тухайн хүн өөрийн мэдээллээ бүртгүүлээд үлдээчихвэл бид мэйлээр нь сургалтын талаар мэдээлэл, янз бүрийн зөвлөгөө явуулдаг байгаа. Бид зөвхөн сурталчилгаа явуулахаас илүү олон зүйл дээр и-мэйл маркетингийг ашигладаг

Та сая зөвхөн сурталчилгаа явуулахаас өөрөөр ашиглах боломжтой гэлээ, тэгвэл өөр ямар байдлаар хэрэглэгчтэйгээ харилцаатай байж болох вэ?

Үүнд хязгаар байхгүй та хүссэн зүйлдээ и-мэйл маркетингийг ашиглаж, холбож болно. Контент маркетинг хийх, бэртээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах судалгаа авах, янз бүрийн хурал цуглаан зохион байгуулахад мэдээлэл хурдан шуурхай хүргэх, Бүр хэрэглэгчдийнхээ хэдэн хувь нь ямар төхөөрөмжөөр интернет орж байгааг ч харж болно. Дээр хэлсэнчлэн үнэнч хэрэглэгчдийг бий болгоход хүртэл ихээхэн тустай. Хэд хоногийн өмнөхөн манай нэг төгсөгч надаас хийж байгаа ажил дээрээ зөвлөгөө авсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг газар. Тэдний маркетингийн гол зорилго нь шинэ хэрэглэгч хайх, борлуулалтаа нэмэгдүүлэхэд чиглэсэн байсан. Олон сурталчилгаа хийдэг мөртөө худалдан авсан хэрэглэгчдээ халамжлах тэдний мэдээллийг бүртгэсэн зүйл байхгүй байсан юм. Эмэгтэйчүүд нэг гоо сайхны бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэх магадлал өндөр байдаг. Тэгвэл мэйл маркетингийг ашиглаад тэдгээр хэрэглэгчдээ алдахгүй холбоотой байж янз бүрийн гоо сайхны зөвлөгөө явуулах байдлаар борлуулалтынхаа багагүй хэсгийг дахин худалдан авалтаар шийдэх боломжтой юм. Энэ мэтчилэн бид мэйл маркетингийг бизнестэй ашиглаж чадвал үр дүн нь маш өндөр байх боломжтой.

Хэрвээ би и-мэйл маркетингийг байгууллага дээрээ хэрэгжүүлье гэвэл юунаас эхэлж, юун дээр анхаарах ёстой вэ?

Хамгийн түрүүнд программ хангамж ялангуяа үүлэн технологид суурилсан программуудыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь бидний цаг хугацаа, мөнгө гээд олон зүйлийг хэмнэх давуу талтай. Өөртөө сервер худалдаж аваад программ хангамжын шийдээд хүн ажлуулаад явснаас хамаагүй бага зардал гарна. Маш том харилцагчтай харилцагч бүрийн мэдээллийн бааз тус тустаа автомат горимд мэйл явуулдаг ч юм уу банк шиг нүсэр байгууллагад л энэ шийдэл нь хэрэгтэй байх. Харин жижиш бизнес эрхлэгч, харилцагч цөөхөнтэй байгууллагад бол үүлэн технологид суурилсан программ хангамж бол хамгийн зөв шийдэл юм. Маш олон и-мэйл маркетингийн программууд бий. Зарим СRM программууд хүртэл энэ төрлийн боломжуудтай байдаг. Танай байгууллагад ямар шийдэл нь илүү тохиромжтой байна түүнийгээ л хэрэглэх хэрэгтэй. Одоохондоо монголд энэ төрлийн программ хангамжууд байхгүй байхаа. Уншигчдад зөвлөхөд google-с хайгаад үзвэл гаднын үнэтэй, үнэгүй олон боломжууд байгаа байх. TOPTENREVIEWS дээрээс үзүүлэлтээр нь хараарай.

Зарим хүмүүс зүгээр хүмүүсийн мэйлийг нийлүүлж байгаад л Gmail ч юм уу Yahoo мэйлээр явуулчихдаг энэ бол маш бүдүүлэг арга. Хувь хүний мэйлийг шууд тэгж олон хүмүүст тараагаад дээр нь нь зөвшөөрөлгүй бол үнэхээр бүдүүлэг хэрэг. Энэ бол та өөрийн байгууллагын нэр хүндээ алдах мэргэжлийн бус арга юм. Тиймээс харилцагчдаа хүндэлсэн соёлтой хэрэглээ байх хэрэгтэй үүний тулд программ хангамж чухал. 

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 Сэтгүүлч Б.Энхзул

и-мэйл маркетинг

Соёлтой и-мэйл маркетинг
Зургийн эх сурвалж: Freepik.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Соёлтой и-мэйл маркетинг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/24
    Интернетээс мөнгө олох аргаараа хүмүүсийг залхаачихиймаа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/01/30
    Balai mortal kombat, popuudaasaa bolj hamag hunee aldsan daa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох