МЭДЭЭ НЭМЭХ  

И-мэйл маркетингдаа ашиглах үнэгүй платформууд

  • 4,232 уншсан
  • 0
  • 2016/02/22

Та хэрвээ хэрэглэгчдэдээ имэйл хаягаар нь мэдээлэл явуулах цогц үйлчилгээ бүхий программ хангамж сонирхож байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Танай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэх платформоос сонгон хэрэглэгчиддээ илүү соёлтой, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

И-мэйл маркетинг хийж эхлэхэд шаардлагатай хэд хэдэн платформууд бий. Та эндээс өөрийн бизнестээ үнэтэй, үнэгүй ямар ч байдлаар сонголт хийх ашиглаж эхлэх боломжтой. Өнөө цагт үүлэн програм хангамжууд илүү хөгжиж, хүмүүсийн хэрэглээнд ч нэвтрээд эхэлсэн тул зөвхөн үүлэн платформуудаас сонгон дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


1. Mailchimp

Мailchimp-г Монголын зарим бизнесийн байгууллагууд хэрэглэж байгаа нь харагддаг. Үнэгүй 2000 харилцагчдад 12000 мэйлийг сард илгээх боломжтой. Өөр өөр хэлбэл та 2000 хүртэлх харилцагч руу сард 6 удаа мэйл явуулах эрхтэй гэсэн үг юм. Энэ бол жижиг болон дунд бизнес эрхлэгчдэд хангалттай үзүүлэлт юм. Та өөрийн харилцагч байгууллагаа бүгдийн оруулаад байнга мэдээлэл явуулах боломжтой.


2. Benchmark

Энэ платформ нь 2000 хүртэлх харилцагчийн мэдээллийг бүрдүүлэн тэдгээр хүмүүс рүү мэдээлэл явуулах боломжтой ба та сард 14000 мэйл явуулах эрх олгож байгаагаараа давуу талтай. 


3. Madmimi

Харилцагч төвтэй харилцагчдын мэдээллийн бааз бүрдүүлж эхлэх гэж байгаа. Ер нь анхлан хэрэглэж эхлэх гэж байгаа бол хамгийн энгийн хэрэглэхэд хялбар ойлгомжтой, хурдан гэдэг үзүүлэлтээрээ Madmimi яах аргагүй бусдаасаа давуу байж чадна. Эхний ээлжинд үнэгүй хэрэглэх бол 100 хүн рүү мэдээлэл байнга явуулаад байх боломжтой. Магадгүй та анхлан энэ чиглэлээр сонирхож эхлэх гэж байгаа бол Madmimi зөв эхлэл болж дадлагажуулж чадна. 


4. Getresponce 

Хэрвээ та өөрийн бизнестээ илүү анхаарч и-мэйл маркетингдаа илүү нарийн төлөвлөлт хийж ашиглах гэж байгаа бол Getresponce-г сонгоорой гэж зөвлөх байна. Илүү мэргэжлийн олон модуль ашиглах боломжтой ба сошиал медиа маркетингийнхаа зарим ажлуудаа хослуулан хийх боломжтой. Үнэгүй хувилбараар нь сар ашиглах эрхтэй ба цаашид ашиглаж эхлэх бол заавал мөнгө төлөх шаардлагатай. 

Таны бизнест амжилт хүсье!

И-мэйл маркетингдаа ашиглах үнэгүй платформууд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
И-мэйл маркетингдаа ашиглах үнэгүй платформууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох