МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн бяцхан 10 улс

  • 4,963 уншсан
  • 5
  • 2014/07/22

Ийм оронд амьдардаг бол улс орноо ганц өдрийн дотор бүтэн тойрчихно.

Ватикан

Ватикан бол Римийн нэг дүүрэгт 44 га талбай эзлэн оршдог хаалттай хот-улс юм. 1929 онд байгуулагдсан энэ улсыг Римийн хамба лам толгойлдог. Ватиканд дэлхийн хамгийн гоёмсог барилгууд болох Сикстиний шүтээн, Гэгээн Петрийн сүм, Хамбын өргөө буюу Апостол ордон зэрэг уран барилгууд бий. Энэ орны талбайн тэн хагасыг алдарт Ватиканы цэцэрлэг эзэлнэ. Ватиканы албан ёсны иргэншилтэй 800 орчим хүн байдаг бөгөөд хэдэн мянган итали хүн энд ажиллахаар ирдэг байна.


Монако

Сүүлийн 20 жилийн туршид тэнгисийн ус татарсны хүчинд энэ орны газар нутгийн хэмжээ нэмэгдэж 2,02 хавтгай дөрвөлжин километрт хүрчээ. Гэвч Монако хүн ам хамгийн шигүү суурьшсан орны тоонд ордог бөгөөд 30 000 хүн амтай гэнэ. Үндсэн орлого нь аялал жуулчлал ажээ.


Науру

Науру бол Номхон далайн өмнөд хэсэгт, Микронезийн аралд оршдог улс юм.  Энэ орны газар нутгийн хэмжээ нь 21.3 хавтгай дөрвөлжин километр болно. Энэ бол хамгийн жижиг арлын улс бөгөөд 1968 онд тусгаар тогтнолоо зарлажээ. Өнөөгийн байдлаар Науру 9 мянган хүн амтай, харин зэвсэгт хүчин байдаггүй улс юм байна.


Тувалу

Тувалу улс бас л Номхон далайн өмнөд хэсэгт орших ба 26 хавтгай дөрвөлжин километр нутагтай. Үүнд хэд хэдэн шүрэн арал багтаж байдаг. Урьд эдгээр арлууд Британы хаадын гэр бүлд харьяалагдаж Эллис арал хэмээн нэрлэгдэж байжээ. Тувалу 1978 онд тусгаар тогтнолоо зарласан байна. Тус улс нь 10.5 мянган хүн амтай. Байгалийн нөөц баялаг үгүйн улмаас бусад орны тусламжинд дулдуйдаж амьдрахаас өөр аргагүй байдаг.


Сан-Марино

Сан-Марино улс 61 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Европын холбооны гишүүн орнууд дундаа хамгийн цөөн хүн амтай улс юм. Гэхдээ дэлхийн хамгийн эртний тусгаар улс гэгддэг. Энэ орон 301 онд тусгаар тогтнолоо олсон байна. Түүнээс гадна Сан-Марино орлого нь зарлагаасаа илүү гардаг дэлхийн хамгийн баян орнуудын нэг гэнэ.


Лихтенштейн

Далайд гарцгүй энэ улс 160.4 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Лихтенштейн нь Швейцарь болон Австри улстай хил залган оршдог, дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Энд хүн амынхаа тооноос олон компани байдаг гэнэ.


Маршаллын арлууд

Энэ улс Номхон далайн төв хэсэгт байрлах ба голдуу шүрэн арлуудаас тогтоно. 181 хавтгай дөрвөлжин километр нутагтай, 62 мянган хүн амтай. 1986 онд АНУ-аас салж тусгаар тогтнолоо зарласан ч одоо хүртэл Америкийн тусламжийг авсаар байгаа улс юм. Байгалийн баялаггүй энэ орны импорт нь экспортоос олон дахин илүү гардаг гэнэ.


Сейшелийн арлууд

Сейшелийн арлууд нь 455 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 84 мянган хүн амтай. Эдгээр бүлэг арлууд Мадагаскараас хойд зүгт орших ба энд Энэтхэгийн далайн 115 арал багтана. Наргилын самар, ванилины экспортын ачаар амьдарч байсан энэ улс 1976 онд тусгаар тогтнолоо зарласны дараа аялал жуулчлал үндэсний орлогын гол эх үүсвэр нь болжээ.


Мальдив

Мальдивын БНУлс нь Энэтхэгийн далайд оршдог арлын улс бөгөөд 298 хавтгай дөрвөлжин километр нутагтай, 396 мянган хүн амтай. Нийслэл Малед хүн амын гуравны нэг нь оршин суудаг. Урьд орлогын гол эх булаг нь хатаасан туна загас, нялцгай биетэн, наргилийн самар байсан бол одоо аялал жуулчлал болжээ.


Сент-Китс ба Невисийн Холбооны улс

Энэ бяцхан улс Атлантын далайн арлууд дээр, Хойд ба Өмнөд Америкийн хооронд оршдог. 261 хавтгай дөрвөлжин километр талбайтай 2 арал дээр байрладаг энэ улсын гол орлого нь аялал жуулчлал боловч бас ХАА маш сайн хөгжсөн гэнэ. Эдгээр арлууд нь Европчууд дангаараа суурьшсан анхны арлууд юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн бяцхан 10 улс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/03
    yund ni hereldsiim de teneguud min... :P

    2 0 Хариу бичих
  • gerel 2014/07/22
    rim bish rom geche ydaj zow bichech

    2 4 Хариу бичих
    • baagii 2014/10/10
      Rom shte Rim chn orosoor

    • suhee 2014/07/28
      rim gediishdee mal min

    • Зочин 2014/07/22
      ялгаагүй аль нь ч зөв тэнэг минь


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох