МЭДЭЭ НЭМЭХ  

Аюулд ойрхон гариг

  • 7,613 уншсан
  • 17
  • 2016/03/01

Одоогоос 65 сая жилийн өмнө Дэлхийг 10 км- ийн диаметртэй астройд ирж мөргөснөөр Динозавруудын эрин дууссан. Дахин түүнтэй төстэй чулуу биднийг чиглээд ирвэл бид яах вэ, юу хийж чадах вэ ?

Астройд илрүүлэх, бүртгэх ажил 1800 -аад оноос сонирхолтой олон нийтийн ажил болон хувирчээ. 2001 оны 7-р сарын байдлаар 26,000 астройдод нэр өгч бүртгэсэн байв. Энэ бүртгэлийн ажил тийм ач холбогдолтой биш. Тэднийг илрүүлж бүртгэлээ ч гэсэн аюулыг нь багасгаж чадахгүй.  Нарны системд байгаа бүх астройдыг бүртгэж орбитыг нь тодорхойллоо ч тэдний аль нэг нь бидэнрүү шуугин ирэхийг болиулж чадахгүй. Бид өөрийнхөө гадаргуу дээр байгаа хад, чулууныхаа учрыг гүйцэд олж чадаагүй байхад сансарт байгаа эдгээр том чулуунууд юу хийх боломжтойг тааварлах ч аргагүй юм.

Манай дэлхийн ойр орчимд 2000 орчим хангалттай том астройд эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн аль нь ч хүний иргэншлийг арчиж хаях чадалтай. Байшингийн хэмжээтэй жижиг астройдууд ч мөргөлдөх дээрээ тулах юм бол бүтэн хотыг ч үгүй хийж чадна. Ийм жижигчүүд хэдэн зуун мянгаараа дэлхийн ойр орчимд бий. Астройдууд дэлхийтэй 7 хоногт 2-3 удаа ойрхон зөрөлтүүдийг хийдэг.1991 онд хожим нь 1991 ВА хэмээн нэрлэгдсэн солир дэлхийгээс 170,000 км-ийн зайтай, түүнээс 2 жилийн дараа бас нэгэн астройд биднээс 140,000 км-ийн зайтай зөрснийг зөрж өнгөрснийх дараа л мэдсэн байна. Энэ бол сансрын орон зайн хувьд сум цамцыг чинь нэвтлэн гарсан ч гарыг чинь шүргээгүй өнгөрсөнтэй адилхан. 

Юутай ч ийм зүйл тохиолдвол урьдчилан сануулахгүйгээр гэв гэнэт тохиолдох нь.Учир нь ихэнх астройд бидний хяналтанд байдаггүй.  Халах хүртлээ астройд энгийн нүдэнд харагдахгүй. Харин агаар мандалд орсныхоо халж шатах болно. Түүнээс хойш бараг 1 секундын дараа дэлхийтэй мөргөлдөнө. Мөргөгч биетийн үр дагавар ноцтой байх эсэх нь олон хувьсагч зүйлээс шалтгаална. Үүнд: агаар мандалд орж ирсэн өнцөг, хурд, траектор, шууд эгц мөргөж байна уу, хажуугаар орж ирж мөргөж байна уу, мөргөгч биетийн хэмжээ болон нягт гэх мэт. Сансрын хурдтайгаар солир агаар мандалд орж ирвэл тийм их хурдын доор байгаа агаар хажуу тийш бултаж чадахгүй даралтанд орж үр дүнд нь огцом халах ба  солирын доор байгаа агаарын халуун 60,000 хэм хүрэх болно.  Солир агаар мандалд ийм маягаар орж ирэх үед  түүний дор байгаа юм бүхэн агшин зуур устаж үгүй болно. Агаар мандалд орж ирснээс 1 секундын дараа солир дэлхийн гадаргуутай мөргөлдөж өөрөө ууршин алга болох боловч 1000 шоо км хэмжээтэй чулуу, шороо, халсан хийг ийш тийш нь буудах болно. Ойр орчмын 250 км зайд байгаа халуунаас болж үхээгүй үлдсэн бүхэн энэ тэсрэлтэнд мажийна. Бараг гэрлийн хурдаар гадагшаа тэлэх анхны долгион замдаа таарсан бүх зүйлийг устгана. Шууд мөхлийн бүсэд байгаагүй  амьд бүхэн урьд өмнө хэзээ ч хараагүй  нүд сохлом хурц гэрлийг харна. Үүнээс 2 минутын дараа асар том хар хана тэнгэр өөд хөөрөн цагт 1000 км-ийн хурдтайгаар эргэн тойрноо бүчиж түнэр харанхуйг үүсгэнэ. Энэ бол ердөө анхны долгион. Үүний дараа ямар үр дүн гарахыг таах аргагүй. Ямар ч байсан үр дүн дэлхий даяар мэдэгдэнэ. Мөргөлтийн улмаас энд тэнд газар хөдлөлт, цунами үүсч, дэлхийн ихэнх хэсэг түймэрт автаж, дэлхий тэр чигээрээ харанхуй утаан дунд байх болно. Эхний өдрийн төгсөгл гэхэд дэлхий дээрх хүн амьтны тал нь үрэгдсэн байх болно. Үүнээс хэн ч юу ч зугтаж чадахгүй ба зугтана гэдэг бол хурдан үхлийг удаан үхлээр солихтой адил. Мөргөлт, шаталтаас үүссэн үнс нурам агаар мандлыг бүрхэж нарны гэрлийг бууруулна энэ нь магадгүй хэдэн сар, жилээр үргэлжилнэ.

Сансрын биет ирж байгааг урьдчилан харж чадсан гэж төсөөлж үзье. Тийм тохиолдолд юу хийж чадах вэ? Цөмийн цэнэгт пуужин харваад замд үйрүүлж орхино гэж олон хүн боддог. Гэвч үүнд асуудал бий. Пуужинг сансарт зориулж бүтээгээгүй. Пуужинд дэлхийн татах хүчнээс мултран гарах хүч дутах болно. Мөн пуужингаа олон сая км залуурдаж явах механизм бидэнд байхгүй. Армагеддон кинон дээр гардаг шиг хөлөг дүүрэн сансрын нисгэч суулган нисгээд дэлбэлэх ажлыг гүйцэтгүүлж чадахгүй. Сансарт олон зуун мянга, сая км-ийн цаана байгаа астройд битгий хэл наана байгаа саран дээрээ очих нь бидний хувьд хүнд сорилт хэвээрээ л байгаа. Энэ ажлыг гүйцэтгэж чадах байсан Сатурн-5 хөлөг олон жилийн өмнө жагсаалтаас гарсан. Бид цөмийн цэнэгт  пуужин харваж астройдыг дэлбэлж чадлаа гэхэд тэр нь олон жижиг хэсэг болон ар араасаа дэлхийн мөргөж магадгүй. Гэхдээ  энэ нь цацраг идэвх маш ихээр агуулсан хэсгүүд байх болно. 

Астройдын мөргөлтийн талаар жилийн өмнө мэдсэн байсан ч энэ нь хангалттай хугацаа болж чадахгүй. Астройд хэзээ ирэхийг тооцоолох маш хэцүү, тооцооллоо ч янз бүрийн алдаа гарч болно. Тиймээс ихэнхдээ бид нилээд хугацаа алдсан хойно, ямар нэгэн астройд биднийг мөргөхөөс хэдэн долоо хоногийн өмнө л мэдэх байх. Астройд бидэнд ойртон ирэх  сүүлийн хэд хоногт дэлхийн түүхийн хамгийн сонирхолтой өдрүүд үргэжлэх болно.

 

Энэ чулуунд амьдралыг устгах хүч бий.

Аюулд ойрхон гариг

Сансрын хурдтайгаар солир агаар мандалд орж ирвэл тийм их хурдын доор байгаа агаар хажуу тийш бултаж чадахгүй даралтанд орж үр дүнд нь огцом халах ба солирын доор байгаа агаарын халуун 60,000 хэм хүрэх болно.

Зургийн эх сурвалж: Adishaa Otgonbayar
Эх сурвалж: A Short History of Nearly Everything" bу Bill Bryson (Sep 14, 2004). (1,993)
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аюулд ойрхон гариг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • Зочин 2016/08/27
    :)

    0 0 Хариу бичих
  • a 2016/08/27
    zaza

    0 0 Хариу бичих
  • Uuganaa 2016/08/12
    Ene odoo bitgii boloosoi

    2 0 Хариу бичих
  • zochin 2016/05/06
    iim zuil medsenees medeegui bsan n dr yum bn unen ch bai hudalch bai

    1 3 Хариу бичих
  • Zochin 2016/04/25
    Iim bln tiim bln gd bvl xun turulxtun yj amid yvj amgalan taivan amidraxiin be. Uudrug zuil bichl de. Ur xuuxdtei xumuus bid xezee uxex yum bol gd nudee aniad suux yum bljiinuu. Shal teneg yum. Yuch mdxgui bsn ni deer.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2016/04/10
    Uheh yostoi bol uhii

    0 1 Хариу бичих
  • Ten 2016/03/08
    Хэдэн жилийн өмнө Кинетик зэвсгээр Астройдын тодорхой өнцөгт буудаж чиглэлийг нь өөрчилөж аврагдана гэж сонсч байсан одоо тэр зэвсэг нь бүтээгдсэн эсэхийг мэдэхгүй юм.

    0 1 Хариу бичих
  • mkm 2016/03/04
    Казино тоглох

    0 1 Хариу бичих
  • eegii 2016/03/03
    astroid gehgui solir gej bichij boldogguim bh daa

    0 1 Хариу бичих
    • Зочин 2016/03/17
      Астериод метеорид гэж 2 ангилдаг. Астериод нь цэнэг ихтэй биет. Метеорид нь болхоор Монголоор солир

    • Зочин 2016/03/17
      Asteroid gedeg ni angarag barhasbad 2iin dund orshih dotroo tsomtei biet ene biet jiriin chuluunaas heden 10 dahin huchtei. Solir gevel yamar ch hamaagui hodloh bietiig helne. Iim uchraas asteroid ni iluu onovchtoi ug

  • Adishaa Otgonbayar 2016/03/02
    Нийтлэлэл биш номны хэсэг л дээ. Dont be such a wise man LOL

    8 1 Хариу бичих
    • Зочин 2016/03/02
      Olon yum huts

  • Зочин 2016/03/02
    solir irlee gehed odoo ymar tehnology ashiglaj avragdah yum

    0 1 Хариу бичих
    • Зочин 2016/03/26
      Awragdaj odoogoor chadahgu gjin malaa

  • Lol 2016/03/02
    Аль 12 жилийн өмнөх нийтлэл. Одоо техник технологи өөр болсон. Thumbs Down

    2 10 Хариу бичих
  • Зочин 2016/03/01
    odo ch uhej magadgui yum bishuu haha

    3 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох