МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн алдарт жазз хөгжимчин Жэсси Дэивис Монголд 4 дүгээр сарын 15- нд УДБЭТеатрт 19.00 цагаас тоглох гэж байна.

  • 4,046 уншсан
  • 6
  • 2016/04/08

Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жэсси Дэивисийг сонсох ховор боломж бидэнд олдож байна!

Алдарт хөгжимчин Жэсси Дэивисийн тухай

Орчин үеийн жазз хөгжмийн гайхамшигт нэгэн төлөөлөл болох алто саксофонч Жэсси Дэивис нь 1965 онд АНУ-ын Луизианна мужын Нью Орлиэнс хотод төржээ. Тэрээр агуу жазз төгөлдөр хуурч Эллис Марсалистай Нью Орлиэнсийн Бүтээлч Урлагийн Төвд хамт суралцаж байжээ.

11 настай байхад нь түүний ах, гарамгай аргил бүрээч Рожэр түүнд анхны саксофоныг нь бэлэглэж, хэрхэн тоглохыг зааж өгснөөр Жэссигийн хөгжмийн гайхалтай авьяас тодорсон байна. Эллис Марсалис түүнд маш их урам зоригийг өгч чадсанаар тэрээр, Зүүн хойд Иллинои-ийн Их Сургуульд хөгжмийн ангийн оюутан болж, бүрэн тэтгэлэгтэйгээр суралцжээ. Дараа нь, Нью Жэрси дэх Уиллиам Паттэрсоны Коллеж, мөн Нью Иоркийн Дэ Нью Скүүл Их Сургуульд тус тус суралцсанаар жазз болон орчин үеийн хөгжмийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах болжээ. Америкийн жазз түүхч, сэтгүүлч Аирэ Гитлэрийн хэлснээр, Жэсси сургуульдаа бусдаасаа илт онцгойрч чадсан оюутан байсан гэдэг.  Суралцаж байх хугацаандаа тэр, Нотрэ Даамын, Вичита мужын, Нью Иоркийн, Өмнөд, мөн Лоёолагийн зэрэг их сургуулиудын жазз фестивальд оролцон “Гарамгай гоцлол хөгжимчин” шагналыг байнга авч байжээ. 1989 онд Филадэлфиад болсон “Даунь Бийт Хөгжмийн Наадам”- аас хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг хөгжимчин” шагналын авсан байна.

Найрал хөгжмийн хөгжимчнийхөө хувьд , Жэк Мэкдафф, Мэижор Холлэи,Сэсэл Пэинь, Иллинои Жакэ, Жэи Мэкшэнн, Чико Хэмилтонь, Жүниор Мэйнс, Кэнни Бэррон, Тэтэ Монтолиу, Сэдар Уолтонь, Бэнни Гоолсонь, Таанаа-Рэид, Ньюпортын бүх одод, Рои Хааргрөүв, Маарлбооро Сүүпэр-бээнд, Мийлт Жэксонь, Хээнк Жөүнс, Уинтонь Марсалис гээд жаззын шилдэг уран бүтээлчидтэй хамтран тоглосон нь түүнд асар их туршлага болж өгсөн юм.

1993 онд, тэрээр өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа Европоор аялан тоглолт хийсэн байна. Испани, Франц, Итали болон Нэгдсэн Вант Улсуудад 50 гаруй тоглогдсон тоглолтууд нь судлаач, шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан байдаг. Тийнхүү 1994,1995 онуудад дахин Европ даяар аялан тоглолтоо хийжээ. 1996 оны 6дугаар сард, Европт “Саакс Машин” багийн бүрэлдэхүүн болсон алдарт саксофонч Филл Вүүдс, Чарлэз Макфэрсонь, Гээри Баартз нартай аялан тоглолтоо хийсэн байна.

1994-1997 онд найз Николас Пэитоньтой гар нийлэн, уран бүтээлийн олз омог арвинтай хамтран ажиллаж байхдаа, 1996 онд “Гаамбо Ньювөү” цомгийг Вээрв Рэкордст бичүүлсэн байна. Энэ цомог нь 1920-30 оны Нью Орлиэнсийн сонгодог жазз аялгуунуудыг орчин үеийн жазз хөгжимчдийн өнгө аясаар тоглосноороо онцлог бүтээл болсон.

10 гаруй жил Нью Иоркод амьдарсан Жэсси 1996 онд Нью Орлианст буцаж ирэв. Энэ ондоо алдарт найруулагч Робэрт Оолтмэний “Канзас хот” кинонд, сонгодог алто саксофонч Өөрль Уоррэний дүрийг бүтээсэн нь түүний хувьд анхных байв. 1998 оны хавар Нью Орлиэнст амьдардаг хөгжимчдөөс бүрдсэн “Луизианна Би Боп” дөрвөлөө удирдан Европоор дахин аялан тоглолтоо хийсэн байна. Жэсси, 1999, 2001, мөн Нормэн Грэнзийн дурсгалд зориулсан 2003 оны “Филармони дахь Жаззыг эргэн дурсах” аялан тоглолтуудын жинхэнэ бүрэлдэхүүнд оролцон тоглож байв.

2004 оноос хойш Жэсси Итали руу нүүн, тэндээ одоог болтол амьдарч байгаа юм. Тэрээр Европын жаззын тайзны идэвхтэй уран бүтээлчдийн нэг байсаар байгаа бөгөөд Элвинь Күинсийн сүүлд байгуулсан хамтлагтай бичлэгт орж,  аялан тоглолт хийх болсон байна.

2005 оноос хойш, тэр “Чаарли Пааркэрийн Үе Залгамж Хамтлаг” хэмээх зөвхөн Чаарли Пааркэрийн зохиолыг тоглох шинэ төсөлд хөгжмийн найруулга бичих болжээ. Хамтлаг, 2005 оны зун Европоор аялан тоглолтоо маш амжилттай хийсэн байна. 2005 оны 8дугаар сард Жэсси, Фийл Вүүд болон түүний чавхдаст хөгжмийн хамтлагтай “Бөөрд вид стрин” шоу тоглолтын онцгой зочноор уригдан тоглосон байна.

Жэссиг, “Хоорнь оф пайшинь” (1991), “Эз ви спийк” (1992), “Яан эт аарт” (1993), “Хаи стэндардс”(1994), “Фром виднь” (1996), “Фөөрст инсаит” (1998) болон “Сээконд нэичэ” (2000) зэрэг гайхамшигт цомгуудыг гаргасныг нь үнэлэн 2001 онд Онцгой Уран бүтээлчээр шалгаруулсан байна. 2004 онд тэрээр “Дэ сээтап” цомгоо бичүүлжээ. Тэр, Чаарли Пааркэр, Кэннонбоол Эддэрли болон Сонни Ститт нарын эн тэнцүү нөлөөгөөр бий болгосон өөрийн төгс төгөлдөр ур чадвар, мөн байгалиас заяасан хосгүй нарийн мэдрэмжээ тоглолт бүртээ шингээн тоглодог билээ. Түүний хөгжмийн чиг хандлагыг нео-боп гэж тодорхойлж болох ч түүний өөрийн хэлснээр “... Би сайхан хөгжим л тоглохыг хүсдэг.” Тийм ээ, тэр хамгийн сайхан хөгжмийг бүхий л сэтгэл зүрхнээсээ тоглож чаддаг!

Орчуулсан: Э.Цолмонгэрэл

Жэсси Дэивис

Дэлхийн алдарт жазз хөгжимчин Жэсси Дэивис Монголд 4 дүгээр сарын 15- нд УДБЭТеатрт 19.00 цагаас тоглох гэж байна.
Эх сурвалж: inter-jazz.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн алдарт жазз хөгжимчин Жэсси Дэивис Монголд 4 дүгээр сарын 15- нд УДБЭТеатрт 19.00 цагаас тоглох гэж байна.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • z 2016/09/03
    нархан хотхоны гомо мөнхжаргал гэдэг хүн монголын интернэтэд од болж дууслаа яацан хүн бэ янз нь банди нар шохоорхдог юм уу даа өөрөө эр хүн байж сүүлийн гурван жил нэтэд комментоор бичүүлж байна

    0 0 Хариу бичих
  • rerr 2016/05/09
    erer

    1 0 Хариу бичих
  • gaihaltai 2016/05/06
    sdfsdf

    1 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/09
      ytujjyt

    • Зочин 2016/05/06
      sfdgdfg

  • goy yumaa 2016/04/23
    goy yumaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох