МЭДЭЭ НЭМЭХ  

Та ямар байрлалаар унтдаг вэ ?

  • 9,671 уншсан
  • 8
  • 2014/07/22

Хүн үг хэл, дохио зангаагаа хяналтандаа байлгах бүрэн боломжтой бол хэвтэх байрлалыг яагаад ч ингэж чаддаггүй. Унтаж байгаа байдал нь хувь хүний тухай маш тодорхой мэдээлэл өгнө. Үгүй гэж мэлзэх хэрэггүй, таны хэвтэх байдал амьдралын тань хэв маягтай салшгүй холбоотой. Гагцхүү зөв тайлж унших л хэрэгтэй.

Нилээд ээдрээтэй цаг үеийг туулж, 2 биенээ дахин олж авсан хосууд ингэж унтдаг. Аз жаргал одоо тэдний гарт байгаа ч дахин алдах вий гэсэн айдас салж өгдөггүй.


Бат холбоогоор гагнагдсан ч бие биеэсээ удаан хугацаагаар хол байдаг хосууд ингэж унтдаг. Эмэгтэй 10 цагаар ажилладаг байж болно, харин нөхөр нь заримдаа шөнөжин найзуудтайгаа суудаг ч байж болзошгүй. Гэхдээ тэд бие биенээ байгаагаар нь л хүлээн аваад сурчихсан байдаг.


Ийм байрлалыг хосууд аажмаар сонгодог. Тэд 2 тийш харсан ч хоорондоо нягт холбоотой. Голдуу өөр өөр ааш авиртай, өөр өөр үзэл бодолтой хосууд байдаг. Нөхөр нь намхан, эхнэр нь өндөр байж болно. Эсвэл эрэгтэй нь зожигдуу, эмэгтэй нийтэч гэх мэт. Гэхдээ тэд маш тохирсон хос байж чаддаг.


2 биедээ ухаан жолоогүй дурласан хосууд ийм байрлалаар унтдаг. Гэхдээ тэдний үзэл бодол дэндүү өөр тул ирээдүй нь бүрхэг. Нэгэнт гэрлэсэн хосууд ингэж унтдаг бол хүрээлэн буй ахуйд нь нэг тохиромжгүй зүйл байгаа гэсэн үг.


Ийм байрлалаар унтдаг бол бие биеэ зовоохгүйгээр хамт амьдрахад бэлэн гэсэн үг. Нэг нь нөгөөгөөсөө үл хамаарсан эрх чөлөөтэй байна. Нэг нэгнийхээ дутагдлыг ойлгож уучлахад бэлэн.


Хэрэв ингэж унтаж байгаа бол өдрийн муудалцсанаа мартаагүй эсвэл үүсээд удаж байгаа ямар нэг үл ойлголцол хосуудын хооронд байгаа гэсэн үг. Энэ мөс шиг хүйтэн харилцааг ганцхан хайрын сэтгэл л хайлуулж чадна.


Энэ бол гал халуун сэтгэл дээр үндэслэгдсэн харилцаа. Хосуудыг нэг зорилго, нийтлэг мөрөөдөл холбож байна. Ийм холбоо аз жаргалыг төдийгүй, ажил үйлс ч бүтэмжтэй байхыг харуулдаг.


Ингэж унтдаг хосууд бие даасан байдлыг хэтэрхий эрхэмлэдэг. Тэд бие биедээ хэт дасахаас үргэлж болгоомжилж нэгдмэл нэгэн амьдрал зохиохыг хүсдэггүй.


Харин ийм байрлалаар унтдаг хосууд амаргүй давааг туулж бат бэх холбоогоо тогтоож чадсан байдаг. Нэг нь нөгөөгөө уурлуулж уцаарлуулахгүйгээр үзэл бодол, орон зайгаа хадгалж чаддаг. Хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг уучлан өршөөж, хэрэгтэй үед дуугүй өнгөрч сурсан байдаг.


Ижил зан авиртай амраг хосууд ингэж унтдаг. Тэд гадаад төрх, бие бялдраар ч ойролцоо байж мэднэ. Тэд дээшээ хараад тайвнаар унтаж байгаа ч, хайртыгаа хажуудаа байгааг мэдэрч байх шаардлагатай. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та ямар байрлалаар унтдаг вэ ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Chimeg 2014/10/25
    5, 7, 10

    0 0 Хариу бичих
  • ette 2014/08/03
    dats funny

    0 0 Хариу бичих
  • zz 2014/07/27
    manai ehner minii beleg erhteng bariad untdag

    3 0 Хариу бичих
    • human 2014/07/27
      hariud n moomiig n huh!

  • Зочин 2014/07/23
    minii hair bid hoyr 1,5 bairlalaar untadiim bna.

    0 0 Хариу бичих
  • saddd 2014/07/22
    minii untadag bairlal end alga bn

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/28
      хахаха

    • Зочин 2014/07/22
      Чи тэгвэл үүрд ганц бие явах юм байна :D


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох